Засгийн газрын хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилох бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оронд ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэрийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргасан. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Ингээд Засгийн газрын ээлжит сайд нарын Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн сүүлийн таван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн өөрийн орлого нь 44 сая төгрөг, гэр бүлийн орлого 81 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн хашаа байшингаа 710 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Үүнээс гадна "Nissan" маркийн нэг суудлын автомашинаа 150 сая төгрөгөөр үнэлсэн бол хоёр адуугаа 3.5 сая төгрөгөөр үнэлжээ.
Түүнчлэн эзэмших эрхтэй хоёр газраа 10 сая төгрөгөөр үнэлсэн бол 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь 51 сая төгрөгийн хадгаламжтай, 239 сая төгрөгийн зээлтэй. "Эрдэнэс Тавантолгой" ХК болон " ЭсДиБи" ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.
Боловсрол:
- 1993 онд Нийслэлийн 23-р дунд сургууль,
- 1997 онд Санхүү Эдийн Засгийн дээд сургууль,
- 2004 онд Япон улсын Кобэ их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1997-2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш
- 2004-2008 онд Анод болон Хаан банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч
- 2008-2011 онд Эм Си Эс Холдинг ХХК, Юнител ХХК-ийн газрын захирал
- 2011-2012 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал
- 2012-2015 онд Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2016-2024 онд ХҮН намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга
- 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
Л.ЭНХ-АМГАЛАН 1,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛ, 1,3 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ
Түүний АТГ-т өгсөн мэдүүлэгт дурдсанаар, өөрийн орлого нь 552 сая төгрөг, гэр бүлийн орлого 50 сая төгрөг, гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжаа нийтэд нь 4.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн 300 сая төгрөгийн үнэтэй туулах чадвар өндөр "Lexus-570" автомашинтай, 1,6 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд 22 сая төгрөгийн хадгаламжтай бол 7 сая төгрөгийн зээлтэй, 1,3 тэрбумын авлагатай гэжээ.
Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Интер групп интернэйшнл" ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.
Боловсрол:
- 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
- 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
- 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
- 1996 онд "Интерпресс" ХХК-ийн үүсгэн байгуулагч
- 1996-2012 онд "Юнител" групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
3,569.17





















































судлаач 2026-03-19 202.21.116.2
Энэ долир Энхамгалан боловсролын салбарыг самарсан шүү дээ. Дээд боловсролын салбарт нэг ч дорвитой ажил хийгээгүй, харин хэдэн их сургуулийн захирлуудыг халж, тэдгээрийн оронд авилга авч Хөвсгөлийн голдуу нөхдүүдийг томилсон.Муу санаагаараа амьд яваа нөхөр дөө.Ардын нам ч арчаагаа алджээ.Их сургуулиудын Хөрөнгийн менежмэнтийг төв гэдэг хэнд ч хэрэггүй нэгжийг үтэр түргэн татан буулгах хэрэгтэй.Баатарзориг гэдэг ялзарсан, тэтгэвэрийн өвгөн бий.
Ахмад багш 2026-03-19 202.70.43.112
Энэ Энхамгалан боловсролоор тоглож байна олон мянган эрлэм боловсролтой эрлэмтэн багш нараас энэ хүнээс дээр хүн олдоно доо Энэ саобарыг сөхөрүүлэх ямар хаанахын хэний бодлого яваад байна Сайд байхдаа хуурамч маш диплом олосон зарланас гээд попорсон хэд хоногийн дараа файл нь устсан гэсэн Нийгмийн хамгахлалбн сайд байхдаа бас нэг хоосон попорсон иим хоосон подорсон хүнээр ирээдүй хөгжил эх орноо хөгжүүлэх хойч үеээ бэлтгэх салбараа улам доройтуулах хүн дээ
Нэргүй 2026-03-19 202.179.26.227
Найдалаа гэдэг чинь жинхэнэ луйварчин, зодоонч байх шүү.
Нэргүй 2026-03-19 202.179.26.227
Манайхан арай дэндүү юм аа. 19- р баазад жолооч байсан Лувсанцэрэнгуйг одоо хятад болгочих юм аа. Арай л болохгүй дээ. Улс төр хүнийг муулах юм олдохгүй болохоор арай дэндүүлж байна.
Нэргүй 2026-03-19 59.153.114.122
Энх-Амгалан мэдлэг, чадвар (ухаан)-тай хүн бишээ, Ж.Оджаргалын хормойноос зүүгдэж чамгүй баяжсан л хүн!!
Зочин 2026-03-19 66.181.186.193
Энх-Амгаланд ямар юмны чадвар байдаг юм. Чадал муутай хүн л худлаа попордог юм шүү дээ. Энэ нь амьхандаа сүрхий хүн болж харагдах гэсэн нэг муу явуургүй л арга юм.
Зочин 2026-03-19 66.181.186.93
Гарал үүсэл, мэргэжлийн эсэх нь падлийгүй ээ, оджаргал мсs-ийн л хүнээ тавина шдээ, Найдалаа мсs-т газрын захирал байсан, энх амгалан дэд захирал байсан, манай Монголд МАНАН буужээ,
Мөд Р. Болд, Лүндэндорж нар шагнагдах болов уу
zochin 2026-03-19 103.212.116.245
ЭНХ-АМГАЛАНГИЙН 3 ҮЕИЙН ТҮҮХИЙГ СУДЛА. ААВ НЬ х***а ГАРАЛТАЙ ГЭДГИЙГ НУТГИЙНХАН НЬ ЯРЬДАГААР ТОГТООГДСОН. ЦААНАА ХЯТАД ЭЗЭНТЭЙ MCS-ийн ДЭД ЗАХИРАЛ, ОХИН КОМПАНИД ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙСАН.2024 оны УИХ-ын СОНГУУЛЬД MCS-ээс 470сая ТӨГ-Н "ХАНДИВ" НЭРТЭЙ ХАХУУЛ АВЧ 30 саяас ДЭЭШ АВАХЫГ ХОРИГЛОСОН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ТУЛ УИХ-ААС ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЁСТОЙ. МӨН МАН-ын 20 ГАРАН НӨХӨР MCS-ээс 60-300 саяын"ХАНДИВ" АВСАН АЖ.ЭД БҮГД ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЁСТОЙ.х***а ГАРАЛТАЙ ХҮН ТӨРИЙН САЙД ХИЙГЭЭД БАЙХ УУ.
Нэргүй 2026-03-19 66.181.177.198
MCS-ын Засгийн газар байгуулагдаж байгаа юм бна.
Нэргүй 2026-03-19 66.181.186.93
Уулаасаа л мсэсийнх шдээ
МАН-ын оймсонд хавчуулагдсан ХҮН 2026-03-19 64.119.29.63
МАН-ын оймсонд хавчуулагдсан поп гарууд 2028 оны сонгуулиар ингээд будаа болж байгаам даа, сонгогчид нь МАН-тай нийлнэ гэж бодоогүй байхдаа.
Нэргүй 2026-03-19 27.82.122.250
MCS-iin хүн MCC – ийн ашиг сонирхлыг хамгаалахаар дахин сайд боллоо. Занданшатар бас MCS ийнх. Жинхэнэ олигарх тогтолцооны сонгомол жишээ харагдаж байна. Ийм тогтолцоо л Монголын хөгжлийг сүйрүүлж байна. Бусад нь хоосон яриа.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэсэн монголчуудын үг учиртай шүү 2026-03-19 103.229.121.85
ХУВЬ ХҮНИЙГ МУУЛАХ БИШ, ЦААД ҮНДСЭН АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭЛ АЛИВАА ГАЖ ҮЗЭГДЛҮҮД АЯНДАА АРИЛНА. ҮНДСЭН АСУУДАЛ НЬ НАМЫН САНХҮҮЖИЛТ. 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ НЬ НАМАА САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО. САЙН УХВАЛ МАН-ЫН ЕНБД МӨНХБАТ, АМАРБАЯСГАЛАН НАРЫН НҮҮРСНИЙ АСУУДАЛ НАМЫН САНХҮҮЖИҮЛТ РҮҮ ХӨДӨЛЖ МЭДНЭ. ЧОЙЖИЛСҮРЭНГ БАЙЛГААД, ЭНХ-АМГАЛАНГ САЙДААР ДАХИН ТОМИЛООД БАЙГАА НЬ МӨН Л ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ. ЧАДАХ ЭСЭХ НЬ ЗУУ ДАХЬ АСУУДАЛ БОЛООД ЯВЧИХНА…
Нэргүй 2026-03-19 172.58.244.152
Найдалаа хэдэн сарын өмнө Наранбаярынхаа хөмсөгийг тас цохиж сайд болох хүсэлтээ нээн илрүүлж бсан хүн одоо л нэг юм, санасандаа хүрч, сарвайснаа авч дээ.
Иргэн 2026-03-19 192.82.92.42
Боловсролын салбарыг самарсан шоучин этгээдийг буцааж тавьсан МАН тарвал таарна!!! ЕБС -ын хэдэн багшийн асуудлаас цааш гарахгуй, хийвэл хорлоно. Багц хуулиуд гэж хегийн зуйл гаргасан, салбарын мэдлэг бол ноль!!!!
Бат 2026-03-19 66.181.188.151
Энэ хүнийг харин ч салбарын дэмждэг шүү.