Г.Батсүх: Хятадын хөгжилд ид шид, нууц байхгүй | News.MN

Г.Батсүх: Хятадын хөгжилд ид шид, нууц байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Г.Батсүх: Хятадын хөгжилд ид шид, нууц байхгүй

Г.Батсүх: Хятадын хөгжилд ид шид, нууц байхгүй

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт Монгол улсад айлчлах гэж байна. Үүнтэй холбогдуулан Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Галсангийн Батсүхтэй уулзан Монгол-Хятад улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр 2005-2009 онд Монгол Улс БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан.


-Монгол-Хятадын харилцааны талаар ярилцахаар таныг сонгосон маань учиртай. Та БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан, мөн сүүлийн жилүүдэд Хятадын талаарх хэд хэдэн чухал номыг орчуулан монгол уншигчдад хүргэсэн. Хятадын талаар сонирхож ажигладаг хүн. Хятад улс сүүлийн 40 жилийн хугацаанд ядуу гүрнээс дэлхийн хоёр дахь эдийн засаг болон хүчирхэгжлээ. Өмнөд хөршийн хөгжлийн нууц юунд байна вэ. Засаглалдаа юу?

-1987 оны нэгдүгээр сард анх Бээжинд хөл тавьж байснаа тод санаж байна. Бээжинд тэр өдөр цас орж байсан, бас Тянь Ань Миний талбайд оюутнууд цуглаан зохион байгуулж байсан нь 1989 оны оюутны том хөдөлгөөний эхлэл байж таарсан. Тухайн үеийн Бээжин хотыг өнөөгийн Бээжинтэй харьцуулахад тэнгэр газар шиг. Орчин үеийн барилга цөөн, барууны ганц том зочид буудал нь Шератон байлаа. Үнэхээр Хятад улс нүдэн дээр үсрэнгүй хөгжлөө. Энэ жил Хятад улс эдийн засгийн өөрчлөлтийг эхлүүлсний 40 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ өөрчлөлтийн  архитектор нь Дэн Сяопин байсан гэдэг ч түүх сөхвөл 1963 онд тухайн үеийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай эдийн засгийн өөрчлөлт, модернизацийн тухай ярьж байсан байдаг. Дэн 1978 онд дөрвөн чиглэлд модернизац хийх стратегийг дэвшүүлсэн. Энэ нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, шинжлэх ухаан-технологи гэсэн чиглэл. 1960-аад оны Жоу Эньлай, 1970-аад оны Дэн Сяопиний, одоогийн Хятадын удирдагчийн ярьж байгааг харьцуулж харах юм бол хөгжлийн стратеги бодлогоосоо огт гажаагүй, тухайн цаг үедээ тохируулан нэр томъёог өөрчилж, баяжуулж байгаагаас биш бодлогоосоо ухарсан, өөрчилсөн зүйл үгүй, тогтвортой явж ирсэн. Энэ нь Хятадын үсрэнгүй хөгжлийн гол үндэс суурь болсон. Үүнийг ямар нэгэн шидэт илбэ, эсвэл нууц арга гэж хэлмээргүй байна.Өнгөрсөн намар болсон Хятадын Коммунист XIX их хурал дээр БНХАУ-ын дарга Си Жиньпин хөгжлийн стратегиа “Зах зээлд суурилсан, төрийн өмч давамгайлсан, аж үйлдвэр голлосон, шинжлэх ухаан, технологийг түшсэн” хэмээн томьёолсон нь 1978 оны Дэнгийн стратеги хэвээрээ л гэсэн үг. Си даргын санаачилсан “Бүс, зам” стратеги бол өмнөд хөршийн хэтийн хөгжлийн “Хятад мөрөөдөл”-ийн нэг хэсэг. Хятадын удирдлагын дэвшүүлсэн дунд болон урт хугацааны хөгжлийн зорилт “Хятад мөрөөдөл”-ийн стратегитэй  шууд уялдана. Дунд хугацааг 2021 он гэж үзэж байгаа бөгөөд 2021 онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойгоор Хятадыг “дундаж чинээлэг” улс болно гэсэн бол холын зорилт буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тэмдэглэх 2049 онд Хятад улсыг “хүчирхэг, баян чинээлэг” гүрэн болгохын төлөө явж байна.

Дэлхийн банкны статистикаар Хятад улс эдийн засгийн өөрчлөлтөө эхлүүлсэн 1978 онд ядуу орны ангилалд багтдаг, нэг хүнд ногдох ДНБ-ийх нь хэмжээ 40 орчим ам.доллар байсан. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг Их Британи, Франц, Герман, Японы эдийн засгийг гүйцэн түрүүлж, одоо АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо. Эдүгээ хүч чадал нь дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна сансар судлал, сар болоод Ангараг гаригт ч АНУ, ОХУ-тай өрсөлдөж байгаа нь нэгийг өгүүлнэ.

-Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж байгаа ч өмнөд хөршийн засаглалын хэлбэр шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Ялангуяа барууны орнуудын зүгээс ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэггүй гэж шүүмжилдэг. Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн мөнхийн мэтгэлцээнийг өмнөд хөршид тохируулан эдийн засаг анхдагч уу, улс төрийн засаглал анхдагч уу хэмээн өөрчилж болмоор санагддаг. Хятадын хувьд аль нь анхдагч вэ?

-Дэн Сяопиний алдарт үгийг хүн бүр мэддэг. Муур ямар өнгөтэй байх байх нь хамаагүй, хулгана барих нь гол гэж. Энэ үгийг Хятадын хөгжлийн онцлогт тохируулан буулгаж болно. Засаглалын хэлбэр ямар байх нь хамаагүй, ард иргэдээ өлсгөхгүй, амгалан тайван байлгах нь гол гэж. Дэний дэвшүүлэн тавьсан хөгжийн үндэс нь эдийн засаг анхдагч гэсэн стратеги. Дэн  өөрчлөлтөө эхлүүлэхэд дэлхий ямар байв? Зүүн Европ болон Орос (ЗХУ) хүчирхэг байлаа. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс реформ эхлүүлээд эдийн засгаа модернизацид оруулаад одоо трансформац хийж байна. Энэ бүхний дүнд 40 жилийн өмнө байсан дүр зураг эсрэгээрээ өөрчлөгдөж байр сууриа сольсон байна. “Горбачев эхлээд улс төрийн системээ солих гэсэн нь алдаа байсан” гэж Дэн нэгэнтээ хэлсэн нь оргүй үг биш. Бүх хөгжлийн үндэс эдийн засаг гэдгийг эртний Күнзийн сургаалд ч илэрхийлсэн байдгийг энд дурдахыг хүсч байна. “Засаглалын учир нь амуу будаа арвин элбэг, цэрэг зэвсэг өвч бүрэн, иргэн олон итгэл дүүрэн байхад оршино” гэж Күне айлджээ. Амуу будаа арвин элбэг гэдэг бол өнөөгийн бидний хэлээд байгаа эдийн засгийн хөгжил гэхэд үл хилсдэнэ.

Хятадын эдийн засгийн хөгжлийг дутуу үнэлж байгаа гэсэн байр суурийг зарим судлаачид  хийж байгаа нь бас үнэн. Тухайлбал, Кэмбрижийн Их сургуулийн эрдэмтэн Мартин Жак ийм байр суурийг илэрхийлдэг. Тэрбээр “Хятадын шинэчлэлтийн 40 жил нь зөвхөн БНХАУ-ыг төдийгүй дэлхийг бүхэлд нь трансформацид оруулсан” хэмээжээ.  Дээр дурдсан намын их хурал дээрээ Ши дарга “Хятад маягийн эдийн засгийн систем гэсэн үгийг хэрэглэсэн.  Түүнийгээ зах зээлийн эдийн засаг болон төрийн өмч хосолсон, аж үйлдвэр нь зах зээлээ хөтөлсөн систем гэж тодорхойлсон аж. 700 сая хүнийг ядуурлаас гаргасан гэдэг бол Хятадын эдийн засгийн шинэчлэлтийн үр дүнгийн нэг хэсгийг  хамгийн товчоор илэрхийлж буй хэрэг.

-Нэг тэрбум илүү хүнтэй өмнөд хөршийн эдийн засаг хүчирхэгжиж, ард иргэдээ тэжээж байхад гуравхан сая хүнтэй Монголын эдийн засаг суурин дээрээ хий эргэсээр байгааг бид ярьдаг хэрнээ байдал өөрчлөгдөхгүй юм. Арваад жилийн өмнө Элчин сайд байх үеийн хамтын ажиллагааны асуудлууд шийдэгдэхгүй хэвээр байгаад санаа зовинодог биз дээ? Монголын нийгэмд өмнөд хөршийг үл таашаасан, дайсагнасан байр суурь бат бөх хэвээр байгаа нь нөлөөлж байна уу?

-Өмнө дурдсан Күнзийн сургаалийг үргэлжлүүлье. “Засаглалын учир нь амуу будаа арвин элбэг, цэрэг зэвсэг өвч бүрэн, иргэн олон итгэл дүүрэн байхад оршино” хэмээн Күнзийг хэлэхэд нэгэн шавь нь “тэгвэл энэ гурваас хамгийн чухал нь аль нь вэ” хэмээн асууж. Тэгэхэд Күнз “цэрэг хэрэггүй, амуу будаа ч хэрэггүй, харин итгэл хэрэгтэй, ард түмэн эс итгэвэл төр дампуурч, улс гүрэн мөхнө” хэмээн хариулсан гэдэг. Энэ үг Монгол-Хятадын харилцааны гол юм. Үл итгэлцлээс хардалт, сэрдэлт үүсдэг. Саахалт айлууд нэгэнд эс итгэвэл хоёр тийшээ нүүж болно, харин хөрш хоёр улсад чингэх боломжгүй. Би өмнө манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар “Итгэлцлийн хомсдол” нэртэй нийтлэл бичиж зарим хэвлэлд, тэр дундаа танай сайтад хэвлүүлж байсан. Яагаад итгэлцэл дутмаг байна вэ гэхээр нэг нэгнээ таньж ойлгох мэдлэг дутмаг байна, хоёрдугаарт, харилцан ойлголцол дутмаг байна, гуравдугаарт, харилцан хүндэтгэл дутмаг байна. Харилцан ойлголцол, харилцан хүндэтгэл, харилцан итгэлцлийн соёл хомсдож байна.  МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн Күнзийн институтээс  2016 онд хамтарч хийсэн судалгааны дүнгээс эш татъя. “Хятад орон, Хятадын ард түмний талаарх монголчуудын санаа бодол”-ын тухайд тусгайлан хийсэн судалгаа юм. Судалгаанд оролцсон монголчуудын 58 хувь нь Хятадыг ер нь мэдэхгүй, 11.5 хувь нь сайн мэднэ, 17.5 хувь нь хятад хүнийг сайн мэднэ гэж хариулсан байна. Харин судалгаанд оролцсон хятад компаниудын 37.8 хувь нь хамтын ажиллагаанд учирч байгаа гол саад бэрхшээл бол төрийн байгууллагуудын хүнд суртал, завхрал гэж хариулж. Хоёр улсын хамтын ажиллагаа ямар салбарт хамгийн хэрэгтэй байна вэ гэсэн асуултад 49.8 хувь нь барилга угсралт, 49.3 хувь нь дэд бүтэц, зам харилцаа гэсэн байна. Эдгээр хариултаас ерөнхий дүр зураг тодорхой..

Ши дарга 2014 онд Монгол улсад айлчлахдаа УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлэхдээ “Хөгжлийн хурдан галт тэргэнд хамт суухыг уриад, сайн хөршийг алтаар ч үл солино, хөрш орнууд бол үнэт эрдэнэ” хэмээн хэлсэн байдаг. Хоёр талын өндөр дээд хэмжээний айлчлал, албан ёсны уулзалтуудын үеэр ярьсан, тохирсон асуудлуудаа ажил хэрэг болгохыг манай хоёр улсын харилцааны эрх ашиг шаардсан хэвээр байна. Эс чингэвэл хоёр талын харилцаан дахь итгэлцэл бэхжиж, хамтын ажиллагааны үр дүн гарахгүй. ОХУ, Хятад болон Монголыг холбосон Эдийн засгийн коридорын хүрээнд тохирсон олон төсөл хөтөлбөр байна. Өнгөрсөн зургадугаар сард Чиндаод гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтыг хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн коридорын хүрээнд тохирсон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах хэрэгтэй байгааг онцолж, чухалчлан тэмдэглэсэн . Монгол улсын хувьд гурван улсыг холбосон Эдийн засгийн коридорын хүрээнд тохирсон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж чадвал хөгжлийн том түлхэц болно. Мөн тэр уулзалт дээр Ши даргын зүгээс ноолуурын салбарт   хамтарч ажиллах,  Хятадын зах зээлд эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн монгол малын мах хэрэгцээтэй гэдгийг, мөн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж бүрэн дүүрэн байгааг дахин нотолсон. Миний бие Элчин сайдаар ажиллаж байх үеэс яригдаж байсан, одоо хүртэл шийдэгдээгүй зарим асуудал бий. Тухайлбал, Тавантолгойн орд, мөн Шивээ-Овоогийн цахилгаан станцын төсөл байна. Шивээ-Овоогийн цахилгаан станцын төсөл нь Хятадаас гадаадад хөрөнгө оруулах  таван жилийн төлөвлөгөөнд хоёр ч удаа тусгагдсан  төсөл шүү дээ. Үүнд манайх л буруутай гэгдэж ирсэн. Гэхдээ манай тал ганцаараа хэлсэндээ хүрэхгүй байгаа юм биш. Хилийн зарим боомтыг олон улсын чанартай болгох асуудал олон жил яригдаж байгаа ч өнөөг хүртэл ганцхан Замын-Үүд боомт л ийм стандарттай хэвээр, бусад боомт орон нутгийн чанартай явж ирснийг айлын талтай холбож ярьдаг. Хятадын нэг зүйр үг байдаг. Махчилж хэлбэл “амнаас нэгэнт гарсан үгийг дөрвөн морь хөллөсөн тэргээр ч гүйцэж чадахгүй” гэж. Ам алдвал барьж болдоггүй гэсэн манай үгтэй утга нэг. Энэ үгийг манайх ч гэсэн, айл ч гэсэн хэн хэндээ давтан хэлж байх хэрэгтэй юм шиг.

Хоёр улсын хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн интеграцид нэгдэх боломж манайд бүрэн байна. Үүнд БНХАУ-аас бодит дэмжлэг олж авах нь чухал гэж боддог. Хятад улс нь Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх санаачлагыг  Хятад-Япон-Өмнөд Солонгосын гурвалжилсан дээд хэмжээний яриа хөөрөөнд санаачилж тавьж ирсэн бөгөөд сүүлийн үед дахин идэвхтэй ярьж байна.. Ялангуяа, энэ бүс нутгийн эрчим хүчний хангамж, эрчим хүч дамжуулах нэгдсэн системийн тухайд. Үүнээс Монгол улс хоцрох учиргүй. Энэ оны эхээр Хятадын талаас “Хятад-Япон-Өмнөд Солонгос+”Х” гэсэн санал дэвшүүлсэн мэдээ, мэдээлэл бий. Энэ “Х” гэдэг нь Монгол шиг оронд нээлттэй гэсэн үг ч байж болзошгүй. Манайх л санаачлагатай, бүтээлч, бас итгэлцэл төрүүлж хандах нь чухал. Харилцан итгэлцлийг сэргээх,бэхжүүлэх, гүнзгийрүүлэхэд хоёр талын соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаа ихээхэн үүрэгтэй. Энэ тал дээр манай хоёр орон сүүлийн жилүүдэд чармайлттай ажиллаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны Зөвлөл шинээр байгуулж,  ойрын жилүүдийн ажлын төлөвлөгөөг хоёр тал тохиролцон хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгөх нь мэдээж.

-БНХАУ-ын эдийн засгийн хөгжил тус улсын гадаад бодлогод хамгийн ихээр нөлөөлж байна. Гадаад бодлогын хувьд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-ХКН-ын сүүлчийн Их хурал дээр Ши дарга“ Хүн төрөлхтний нийтлэг ирээдүйг хангасан даян дэлхийн хамтын нийгэмлэг байгуулах, тэр нь нээлттэй, улс үндэстэн бүрийн оролцоог хангасан, байгаль орчноо дээдэлсэн, үзэсгэлэнт тансаг байх нь урт хугацааны энх тайван, дэлхий нийтийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангана” хэмээсэн нь Хятадын гадаад бодлогын үндсэн стратеги гэж ойлгогдож буйг судлаачид тэмдэглэж байна.   Үүнтэй холбогдуулж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И бээр орчин цагийн Хятадын гадаад бодлого нь олон улсын харилцааны шинэ “форм”-ыг хөгжүүлэх, хүн төрөлхтний нийтлэг ирээдүйг хангасан дэлхийн хамтын нийгэмлэг байгуулах хоёр үндсэн чиглэлээс бүрдэж байна гэж бичсэнийг дурдъя.Тэрбээр улс хоорондын харилцаанд энэхүү шинэ “форм”-ын зарчмыг баримтална гэжээ”

Тэр нь харилцан хүндэтгэл, эрх тэгш, шударга байдал, харилцан ашигтай байж хамтдаа хожих” зарчим бөгөөд “БНХАУ нь даян дэлхийн энх тайвны хөгжилд хувь нэмрээ тогтмол оруулж, хөгжил дэвшлийг идэвхжүүлэгч  болж, олон улсын дэг журмыг баттай дэмжигч байх болно” хэмээн Ван И сайд тодотгожээ. Энэ хүрээндээ хөрш орнуудын болоод хөгжиж буй орнуудтай харилцаа, түншлэлээ өргөжүүлнэ гэсэн нь манайд хамаатай. Харин манайх хэрхэн бүтээлч, туйлбартай хандахаас хоёр талын харилцаанаас ирэх үр өгөөж ихээхэн хамааралтай.Хятад улс олон улсын харилцааны түлхүүр тоглогчдын нэг болсон, олон улсын дэг журамд шийдвэрлэх байр суурь нь бэхжих буйг үгүйсгэх аргагүй.

-Танд баярлалаа

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоцхин 2018-08-20

Тэр Хятад яах вэ. Оюунтолгойн ТУЗ ийн даргын хувьд энэ Батсүх гэдэг ноён монголчуудад ашигтай юу хийж байнаа.

Avatar

Zochin 2018-08-20

Тэр Хятад яах вэ. Оюунтолгойн ТУЗ ийн даргын хувьд энэ Батсүх гэдэг ноён монголчуудад ашигтай юу хийж байнаа.

Avatar

Zochin 2018-08-20 66.181.160.91

Ene neg idej uuj hanaddaggui erguu hugshnuus uur hun b daggui yum uu Ekhner ni geed neg shunalin tulam heden jil idej uuh gesiim bol ene ger bul Ard tumnii shaardlagaar shalguulah tsag ni bolson Urd hurshid ch ul hudluh hurungutei gedgig chini medne

Avatar

Зочин 2018-08-20 66.181.165.182

Төрд хэрэгтэй хүн дээ. Хүмүүс ойлгохгүй худлаа мэдээлэлтэй явах юм.

Avatar

Mgl 2018-08-20 64.119.19.172

2025 on gexed China baychyyd mongoliig xoliinxoo xyryygaar xodolgono. Manai ex oronch cheejee deldegsed mongiig n xaraad uliig n doloono. Mongotei China shig sain xyn ygyi bolno doo. Um xiideg yls amaa xodolgodog yls 2 n yalgaa tom xaragdana

Avatar

зочин 2018-08-20 202.126.89.244

Монголын баялгийг гадныхантай нийлж цөлмөж байгаа этгээд.

Avatar

Зочин 2018-08-20 202.21.106.170

Харилцан хүндэтгэл, эрх тэгш шударга гэдэг одоогоор хятадууд дэлхий дахинаа бусдаас дорд үзэгдэж, адлагдаж байгаа болохоор тэгш бодох гэсэн хүсэл. Харин давуу байдлаа мэдрэнгүүтээ ямар давруу, дээрэлхүү зан гаргадгийг бүх хөршүүд мэддэг болохоор итгэлцэл төрөхөд хэцүү

Avatar

zochin 2018-08-20 59.153.113.190

Deer bichsen setgegdluudees harahad Mongoliin tor irgediinhee oyuniig hogjuuleh uhamsariig deeshluulehed joohon anhaarah tsag boljee. Bid gazar nutgaa avaad nuugeed yavj chadahguigees hoish 2 horshteigee Tor sn haritsaatai irged ni zov oilgolttoi bh heregtei bh aa

Avatar

Зочин 2018-08-20 8.33.33.6

Хуурамч бараа үйлдвэрлэж 2 дугаар эдийн засаг болсон гэж худлаа магтах хэрэггүй иргэд ядуу хэвээр байгалын сүйрэрд орсон улс шүүдээ

Avatar

Зочин 2018-08-20 103.57.95.143

ERDEMTEDEE ERH MEDELTEI BOLGOJ TOROOS HARAAT BUS BOLGOH N ZUITEI

Avatar

Зочин 2018-08-20 103.57.95.143

KUB ULS UNDSEN HUULINDAA OMCHTEI KOMUNIZM BAIGUULNA GEED TUSGAJ BNA

Avatar

Зочин 2018-08-20 66.181.161.72

Элчин нь хаачсан бэ,энэ одоо хэн бэ

Avatar

!!!!!!! 2018-08-20 66.181.160.41

Монгол Улс дороо хий эргээд байгаагийн гол буруутан нь зөвхөн "Төр засаг"!!! Өөрөөр хэлбэл, төр засагт гарсан адаг шаарнууд!!! Муу хүмүүсээс болж Төр засгаа муулж болохгүй л дээ! "Төрийн сүлд" гэдэг бол монголчуудын хий морь нь байх ёстой!!! Гагцхүү муу хүмүүсийг л төрөөс цэвэрлэх хэрэгтэй байна!!! Иргэд бидний чадах ганц арга нь "Сонгууль"!!! Сонгуульд хариуцлагагүй хандсан хэвээр байвал бид хэзээ ч өөдлөхгүй, муу хүмүүст чадуулсаар л байх болно!!!

Avatar

Зочин 2018-08-20 103.229.120.134

Хул гайч луй варчдаа толгойдоо залж хашрахгүй дахин дахин сонгодог Орк бидний буруу шүү дээ

Avatar

Зочин 2018-08-20 64.119.19.172

Byryy byxen busdiin byryy

Avatar

Зочин 2018-08-20 71.229.165.236

Chinagiin hugjliin nuuts ni udirdagchid ni uhaantai, mongoliin hugjihgui bgaa nuuts ni udirdagchid usan teneg, unegui yumand nugasgui.

Avatar

Зочин 2018-08-20 66.181.176.155

энэ нөхөр улс хоорондын харьцаа улс төр ярих хэмжээнд хүрээгүй яваа тэнэг ш дээ. Багабандид анх өнгөт зурагт авч өгч авилгын гараагаа эхэлсэн өөрийн ухаан толгойгоороо биш зөвхөн хар мөнгөний хүчээр л албан тушаалд очиж бсан сайхан усан толгойт доо.

Avatar

Си дарга versus Си Ерөнхийлөгч 2018-08-20 202.21.103.118

Си дарга гэх. Тэгсэн мөртлөө Хятадын шинэчлэлийн анхдагчдыг бүтэн нэрээр нь Дэн Сяопин хэмээн дуудах.
Авга ахаа авгайлж дуудаж нялуураад харин өвөөгөө бүтэн нэрээр нь хэлэхтэй адил ч юм уу. Яаамаар ч юм дээ хөөрхий

Avatar

Зочин 2018-08-20 222.229.50.221

Ene neg hujagin shes yu l nomlood bn da kkk

Avatar

Зочин 2018-08-20 222.229.50.221

Ene neg hujagin shes yu l nomlood bn da kkk

Avatar

Зочин 2018-08-20 182.160.1.117

Хоёр агуу баян хөрш маань ядуу Монгол гэх хөрштэй байж таарахгүй.

Avatar

zochin 2018-08-20 66.181.164.3

Ши дарга л гэж яриандаа их хэрэглэх юм аа. Санаатай байдаг юм уу санамсаргүй юм уу. Уншиж байгаа залуучууд хүүхдүүд бидний дарга Ши гэж ойлговол яана.

Avatar

Зочин 2018-08-20 66.181.176.201

ХЯТАДЫН ХӨГЖИЛ ГЭЖ ЮУ БАЙДАГИЙМ ҮХСЭН БААС ХИМИЙН АСАР ХҮЧТЭЙ БОРДООГООР БОРДСОН ХОРТОЙ ХҮНС ХЭДЭН САЯ ТОННООР ҮЙЛДВЭРЛЭЭД СУУЖ БАЙДАГ ЭНЭ ХӨГЖИЛ ҮҮ . ХИМИЙН ХОРТОЙ НЭГДЭЛ АГУУЛСАН ХЯМД ҮНЭТЭЙ ЭЛДЭВ БАРАА ТАВААР ЭНЭ БАС ХӨГЖИЛ ҮҮ ?

Avatar

Б.Бямбасайхан 2018-08-20 202.179.27.200

Энэ нөхөр Монгол төрийн буяныг их л эдэлсэн хүн байна их гоё ярина Ц.Элбэгдорж шигээ, гэхдээ санаа буруу баяжих шунахын туйл болсон амьтан , их л хөрөнгөжсөн луйварчин даа

Avatar

Зочин 2018-08-20 182.160.1.117

Манай хөрш Хятад ах Монголыгоо хөгжүүлэх цаг нь болжээ. Хятад ах гуравхан сая хүнтэй Монгол гэх ядуу хөрштэй байх ёсгүй.

Avatar

Зочин 2018-08-20 202.126.89.108

Айлчлах сайн үр дүнтэй шүүдээ. Дэмжиж бна

Avatar

Зочин 2018-08-20 124.158.109.140

Монголчуудыг хоёр хөрштэй нь арцалдуулах гэсэн гуравдагч "хөршүүд"-ийн бодлогыг бодлогогүй дагалдагчид олон, тэгээд тэдний үг хэл дэндүү хорон…

Avatar

Зочин 2018-08-20 202.179.24.138

Багабандийн баруун гар, Рио Тинтогийн зүүн гар. Манайхаар бол бароны боол, гамингийн гар

Avatar

Зочин 2018-08-20 124.158.109.140

Уг нь яах аргагүй тийм шүү

Avatar

zochin 2018-08-20 202.9.42.15

Luivarchin hulgaich urvagc mongol ornii ed bayalgiig gadaadad zarj idsen deeremcin bol ene hun shuu dee. Ene hun bol adgiin muu hujaa bilee. Muu hujaa.

Avatar

zochin 2018-08-20 182.160.36.228

Ene batsuh l Canadad elchinger yavj tendees Friedland iin bolon RIO TINTO iin buunii nohoi bolj tendniig mongoliin teneg uls turchidiig avilgadaj oyu tolgoin gereeg hiilgehed bagabandi ene 2 gol holboj zuuchlaj mongolchuudiig iiim baidal oruulsan hun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж