Хонь
Завгүй долоо хоног үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоног амралтын байдалтай өнгөрсөн бол эдгээр өдрүүдэд олон ажил амжуулах хэрэгтэй нүүр тулна. Ирэх амралтыг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Завгүй өнгөрсөн долоо хоногийг алжаал ядаргаагаа тайлж, стрессээ тайлах арга замыг хайж ол. Стрессээс үүдэн толгой өвдөх, уур уцаартай болж мэднэ. Үүнээс болж гэр бүлийн хүмүүсээ гомдоох хэрэггүй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ.
Үхэр
Амьдралдаа өөрчлөлт хийх долоо хоног. Хичээл сургууль, ажлын бэлтгэл ажил эхлэхтэй зэрэгцэн таны шинэ хүмүүс, шинэ долоо хоног, шинэ өөрчлөлт хүлээж байна. Шинэ танилтай учирна. Гэр бүлийн байдал хэвийн, тогтвортой. Санхүүгийн асуудал тулгарна. Гэсэн ч хурдан шийдэж чадна. Хэн нэгэнд том амлалт өгөхөөс зайлсхий.
Хамтатгах
Энэ долоо хоногт амар тайван, бүх зүйл төлөвлөсний дагуу өнгөрөх ч зарим нэг гэнэтийн асуудлууд гарч ирж мэднэ. Наймдугаар сард та хувийн карьераа эхлүүлэх маш тааламжтай сар байхаас гадна танд манлайлагчийн ур чадвар илүүтэй тодрох болно. Хайр дурлалд ч гэсэн азтай байна. Мэдлэг оюунаа хөгжүүлэхэд цаг заваа зарцуул. Ирээдүйд тань саад болох хортой хүмүүсээс холуур өнгөр. Учир нь эдгээр өдрүүдэд хэн нэгний муу нөлөөнд автах магадлалтай гэж орд эрхэс танд зөвлөж байна.
Мэлхий
Төлөвлөсөн ажил бүтэл муутай, санхүүгийн асуудал гарч энэ долоо хоног нэг л таарамжгүй өнгөрөх болно. Гэвч шинэ ажлын санал ирж түүндээ дасах гэж хугацаа шаардана. Танилын хүрээ чинь үүнд тус болж мэднэ. Нэг л сэтгэл хоосон өдрүүд үргэлжлэх тул гэр бүлтэйгээ ярилцаж цагийг зугаатай өнгөрөөх цаг зав гаргаарай. Боломж бүрдвэл хэн нэгэнтэй дотоод сэтгэлээ нээн ярилцахад гэмгүй.
Арслан
Ганцаардсан, уйтгартай өдрүүд үргэлжилнэ. Хол замд явагсдад таатай долоо хоног. Шинэ ажил эхлүүлэхэд тохиромжтой. Хэн нэгэнд хэт их найдсанаас болж төлөвлөгөө нурах аюултай. Шинэ спортоор хичээллэж, янз бүрийн арга хэмжээнд оролцож шинэ танилуудтай болохыг зөвлөе. Шинэ орчин, шинэ хүмүүс таны сэтгэлийг сэргээнэ. Санхүүгийн байдал сайжирна. Удаан бодсон хүсэл биелнэ.
Охин
Охины ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт сонирхолтой, ер бусын үйл явдалтай учирна. Иймээс та дуусгаагүй ажлаа хурдан дуусгаарай. Мөн хувийн асуудлаа шийдэх цаг гаргаарай. Санхүүгийн нөхцөл байдал таныг баярлуулах болно. Гэхдээ баян хүн шиг мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Мөнгөө амралтын өдрүүддээ хадгалаарай. Мөн маш чухал уулзалтууд энэ долоо хоногт таныг хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалын асуудал цэгцэрнэ.
Жинлүүр
Амжилттай долоо хоног үргэлжилнэ. Удаан төлөвлөсөн ажил бүтэж таныг баярлуулна. Гэр бүлд үл ойлголцол үүсч хайртай хүмүүсээ гомдоох нигууртай. Тиймээс аливаа зүйлд хүлээцтэй хандаж, хэн нэгний оронд өөрийгөө тавиад нэг хараарай гэж зөвлөе. Хэлэхээсээ өмнө бод гэдэг үгийг ой тоондоо цээжлээд авахад гэмгүй. Ажлын хамтрагчидтайгаа хэт нэг талыг барьж, үзэл бодлоо шууд тулгах хэрэггүй. Бусдын бодлыг сонсож, хамтран зөвшилцөөрэй. Гэр бүлтэйгээ салхинд гарч, ном уншиж, нам тайван орчинд өнгөрүүлэн амралтаа өнгөрүүлээрэй.
Хилэнцэт
Зорилгынхоо төлөө хөдлөх цаг болсон байна. Энэ долоо хоногт та маш олон зүйлд хүрч чадна. Хүнд хэцүү үеийг даван туулж сэтгэл амрах хором мөч ойртсоор байна. Танд маш нөлөө бүхий хамтрагчид гарч ирнэ. Өрсөлдөгчид тань танд ойртохоос эмээх болно. Магадгүй албан тушаал ахих боломжтой. Энэ асуудалд тань ажил олгогч тань маш өгөөмөр хандана. Гэр бүлийн уур амьсгал тааламжтай байх болно.
Нум
Дотоод чанар, нууцлаг байдал давамгайлсан өдрүүд таныг хүлээж байна. Шалтгаангүйгээр догдолж, сэтгэл санаа туйлын эмзэг байх бололтой. Олон нийтийн арга хэмжээнээс аль болох татгалз. Гэхдээ мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, зорилгодоо анхаар.
Матар
Чухал шийдвэр гаргахад толгойгоо гашилгах болно. Зөн совиндоо итгэ. Өөрийн дотоод оюун ухаан чинь юу хийхийг хүсч байна түүнийгээ хий. Эхэндээ энэ нь олон асуудлыг дагуулах ч гэсэн ирээдүйд өөртөө хийсэн маш том хөрөнгө оруулалт байсныг ойлгох болно. Шинэ эхлэлээс бүү зайлсхий. Оролдоод үз. Бүр болохгүй бол чамд тохиолдсон асуудлын тухай сайн мэдэх хэн нэгэнтэй ярилцаад үз. Гарц байж л таараа.
Хумх
Ажилдаа ахиц гаргана. Шинэ санаагаа хэрэгжүүлэхэд таатай байх болно. Эрүүл мэнддээ гойд сайн анхаарал хандуулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Ажил дээрээ удаан сууснаас болж нуруу, толгой өвдөх тул ажил амралтаа тохируулж сур. Дархлаагаа сайжруулах үүднээс жимс, хүнсний ногоо хоолондоо ихээр хэрэглэ. Санхүүгийн байдал сайжирна.
Загас
Нэгэн хэвийн бодол, нэгэн хэвийн амьдралыг таягдан хаяж шинэ зүйлд өөрийгөө сорь. Амьдралдаа өөрчлөлт гарга. Энэ хэвээрээ байвал эцэст нь харамсах болно шүү. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулах тал дээр анхаар. Зарим үед бодит байдалдаа зохицох хэрэгтэй. Өөрийгөө өөр ертөнцөд байгаа мэтээр төлөөлж, өөр нэгнийг үл ойшоох нь чинь сул тал болж мэднэ. Спортоор хичээллэж, өөрчлөлт хийж амьдралаа шинээр эхэл.