БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх есдүгээр сард Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо айлчлахаар төлөвлөж байгаа аж. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Си Жиньпинийг тусгаар тогтнолынхоо 70 жилийн ойн баярт хүрэлцэн ирэх урилга гардуулсан гэдгийг Сингапурын “Straits Times” сонин мэдээлжээ. Гэхдээ “Straits Times” хаанаас энэ мэдээллийг авсан эсэхийг дэлгээгүй байна.
Си Жиньпин 2012 онд БНХАУ-ын Засгийн эрхийг авснаас хойш Хойд Солонгост анх удаагаа айлчлах гэж буй тохиолдол нь энэ аж. Ирэх есдүгээр сарын 9-ний өдөр Хойд Солонгос тусгаар тогтносны 70 жилийн ойн өдөр тохиох юм.
Эх сурвалж: Reuters
Г. Батмандах