Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Норманди эргийн ойролцоо өчигдөр /2018.08.17/ Франц улсын загасчлалын завь 860 килограмм жинтэй дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг загасны торонд нь орсон болохыг мэджээ. Завины гишүүд холбогдох албанд дуудлага өгч, тусламж гуйсан даруйд далайн цэргүүд тус загасчлалын завь дээр ирж тэсрэх бөмбөгийг торноос салгаж далай руу  дахин живүүлсэн байна. Мөн GPS дээр хаана байршлыг нь тэмдэглэн үлдээж дараагийн долоо хоногт тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүдийн хамтаар хүрэлцэн ирж салгахаар төлөвлөжээ.

Эрх баригчид тусламж эрсэн загасчлалын завь дээрх хүмүүсийг сайшааж тэсрэх бөмбөгийг өөрсдөө салгах гэж ороолдоогүй нь зөв алхам хэмээн талархсан аж.

Г. Батмандах

Эх сурвалж: LocalFR, AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж