Ирэх өвөл нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл мах хэрэглэнэ | News.MN

Ирэх өвөл нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл мах хэрэглэнэ

Ирэх өвөл нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл мах хэрэглэнэ

Ирэх өвөл нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл мах хэрэглэнэ

Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн энэ үед хүнсний аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлага тулгамдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын хоёр захад Стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэр ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Мах бэлтгэх үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол 2019 оны өвлөөс нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл махаар хангагдах болно гэв.  “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм Тус үйлдвэр нь өдөрт 7500 бог, 1500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай. 

Мах бэлтгэх үйлдвэр нь малаас хамгийн түрүүнд шилжилгээ авна. Үүний дараа нядлагдаж байх явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авах юм байна. Өөрөөр хэлбэл, мал нядалгаанд орохоос өмнө гурван лабораторийн шинжилгээгээр орно. Үүний дараа мах хэрэглэгчийн гар дээр очих юм байна. 

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр хоёр гурван дамжлаг дамжихгүйгээр шууд хүрэх давуу талтай. Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөхгүйгээр авч ирж борлуулах боломж бүрдэнэ гэдгийн албаны хүмүүс хэлж байна

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-18 202.72.245.203

СЭРҮҮН ЗҮҮД ЭЭ ЯРИАД Л

Зочин 2018-08-18 119.40.98.26

yanaa. yamar mah idej bsiin beee

Зочин 2018-08-18 64.119.25.173

IL HUDALDAAG BOLIUL HOLDOOGCHTEI HUDALDAAG

Зочин 2018-08-18 119.40.98.26

yu n medehgdehgui holduug hen avhiin

Зочин 2018-08-18 103.229.122.199

Худлаа даа худлаа. Ченжгүй мах зарна гэж битгий үлгэр яриад бай. Тэр үйлдвэр баригдсан ч хотодо ченжгүй мах зарна гэж байхгүй.

asd 2018-08-18 66.181.191.129

YUm buhen hoyor taltai, gar argaar beldsen mah heden arvan jil ideed uheed baigaa yum baihgui harin ene bol mash ih mungunii bussines bolohoor mahnii l une nemegdej taarna da

bishuu 2018-08-18 202.9.41.221

Une nemegdeed balrah yum bishuu

Зочин 2018-08-18 202.21.127.164

Сайн байна. Одоо хүчит шонхор, ченжүүд зэрэг юмнуудыг стандартаар шахаад өгөх хэрэгтэй.

Малчин 2018-08-18 66.181.161.91

Сайн мэдээ байна. Үйлдвэр нь зөв зохицуулалт хийж одоогийн дэнжийн 1000 ийн ЧЕНЖ нэртэй нэр бүхий луйварчид ороод ирэхээс сэргийлэх хэрэгтэй шүү.

Зочин 2018-08-18 66.181.176.109

За даа Мах импекс гэж аварга том уйлдвэрийг бараг ашиглахгуй бна даа, одорт 7500 бог,1500 бод ийм уйлдвэрийг хагас жилийн дотор баридаггуй юм , солиорчих юм, наадах зугээр саравчтай бойны газар л байгаа., стандартын ийм уйлдвэрийг дрр хаяж 2 жил барина.,

Зочин 2018-08-18 107.77.173.1

Мах импексийг женко хувьчлаад авчлуу яалаа?

Зочин 2018-08-18 107.77.173.1

Мах импексийг манай Е женко хувчлаад авчлуу яалаа?

Зочин 2018-08-18 103.229.120.134

УГ НЬ ЗӨВ Л ЮМ ХИЙЖ БАЙГАА АЖ. ГЭВЧ ЗӨВ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХГҮЙ БОЛ МАХНЫ ҮНЭ БҮР ХАДАНД ГАРЧ Ч МЭДНЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж