Ирэх өвөл нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл мах хэрэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

Ирэх өвөл нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл мах хэрэглэнэ

Ирэх өвөл нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл мах хэрэглэнэ

Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн энэ үед хүнсний аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлага тулгамдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын хоёр захад Стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэр ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Мах бэлтгэх үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол 2019 оны өвлөөс нийслэлийн иргэд 100 хувь чанартай эрүүл махаар хангагдах болно гэв.  “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм Тус үйлдвэр нь өдөрт 7500 бог, 1500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай. 

Мах бэлтгэх үйлдвэр нь малаас хамгийн түрүүнд шилжилгээ авна. Үүний дараа нядлагдаж байх явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авах юм байна. Өөрөөр хэлбэл, мал нядалгаанд орохоос өмнө гурван лабораторийн шинжилгээгээр орно. Үүний дараа мах хэрэглэгчийн гар дээр очих юм байна. 

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр хоёр гурван дамжлаг дамжихгүйгээр шууд хүрэх давуу талтай. Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөхгүйгээр авч ирж борлуулах боломж бүрдэнэ гэдгийн албаны хүмүүс хэлж байна

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж