Иемен улсад болсон халдлагын үеэр АНУ-ын тэсрэх бөмбөг олджээ. Наймдугаар сарын 9-ний өдөр болсон уг халдлагыг Саудын Арабын Засгийн газар хэн зохион байгуулсан талаар шалгах болно гэдгээ мэдэгдсэн юм. Агаарын цохилт сургуулийн автобус дээр унасан нь харамсалтай хэрэг болсон бөгөөд автобусанд 51 хүн амь үрэгдсэнээс 40 нь сургуулийн сурагчид байжээ.
Болсон хэргийг нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлж байгаагаар, агаарын цохилт үд дунд хөл хөдөлгөөн ихтэй худалдааны захад болжээ Тухайн үед сургуулийн хүүхдүүд аяллаар явах гээд тун баяртай байсан боловч ийм харамсалтай явдал тохиолоо хэмээн мэдэгдсэн байна.
Тэгвэл орон нутгийн сэтгүүлчид болон зэр зэвсгийн мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг АНУ нийлүүлсэн гэдгийг тодруулсан аж. 227 килограмм жинтэй, лазерын тусгалаар дагагч систем суурилуулсан MK-82 нэртэй бөмбөгийг “Lockheed Martin” нэртэй компани үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар АНУ-ын эрх баригчид тайлбар өгөөгүй байгаа аж.
Болсон хэрэгт хүүхдүүдийн эцэг эх болон ард иргэд ихэд харуусаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд арга хэмжээ авахыг шаардаж жагсан цуглаж байжээ.
Г.БАТМАНДАХ