Шилдгүүд хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

Шилдгүүд хагас шигшээд шалгарлаа

Шилдгүүд хагас шигшээд шалгарлаа

Талбайн теннисний Цинциннати мастерс тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо. Тус тэмцээний 7 удаагийн аварга, чансааны №2 Швейцарын Р.Федерер дунд шөвөгт нутгийн теннисчин С.Вавринкатай тоглож гурван сетэд 2-1 харьцаатай хожсон байна. Хоёр теннисчин эхний хоёр сетэд маш өрсөлдөөнтэй тоглож байсан бөгөөд хоюуланд нь тай-брейк болсон. Эхний сетэд Стан 7-2, хоёр дахь сетэд Рожер 8-6 харьцаатай хожсон. Ингээд шийдвэрлэх гурав дахь сетэд Р.Федерер нутгийн теннисчиндээ боломж олголгүй довтолсоор ердөө 2 гэйм өгч 6-2 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Р.Федерер Цинциннати мастерс тэмцээний 8 дахь цомынхоо төлөөх аялалаа үргэлжлүүлэх эрхтэй болсон. Түүний дараагийн өрсөлдөгч нь дунд шөвөгт Хуан Мартин дель Потрог буулгаж авсан Бельгийн Д.Гоффин байх юм.

Тэгвэл Цинциннати мастерс тэмцээний 2016 оны аварга Хорватын М.Чилич Испаний П.Баустаг буулган авч хагас шигшээд шалгарлаа. Түүний өрсөлдөгч нь экс №1 Н.Жокович байх юм. Сербийн Н.Жокович дунд шөвөгт Канадын М.Раоничтой тоглож 2-1 харьцаатай хожсон. Хоёр теннисчин аль хожсон нь шувтрагын шатанд шалгарах бөгөөд М.Чилич 2 дахиа, Н.Жокович 5 дахь удаагаа финалдах юм. Сонирхолтой нь Н.Жокович Цинциннати мастерс тэмцээнд 5 удаа финалдсан ч ганц ч удаа түрүүлж чадаагүй байгаа.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж