Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд | News.MN

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Италийн Ювентус клубын 32 настай хагас Клаудио Маркисио багаа орхилоо. Итали хагас хамгаалагч К.Маркисио хөлбөмбөгчний карьераа 1993 онд 7 настайдаа Ювентус клубын өсвөрийн академиас эхлүүлж байсан бөгөөд 2005 оноос үндсэн багтаа дуудагдаж 13 жил хүчин зүтгэхдээ 389 тоглолтонд оролцож байжээ. Энэ хугацаандаа Италийн лигт 7, цомын АШТ-нд 4, супер цомд 3 удаа түрүүлж байсан. Уг нь Итали хагас хамгаалагч К.Маркисиогийн багтайгаа байгуулсан гэрээ 2020 онд дуусах ёстой байсан ч талууд ярилцсаны эцэст гэрээгээ цуцлан чөлөөт агент болсон байна. Ийнхүү К.Маркисио Италийн Ювентус клуб дэх 25 жилийн замналаа өндөрлөж байна. Түүний зүүн өвдөгний бэртэл нь сүүлийн үед карьерт нь сөргөөр нөлөөлж байсан. Чөлөөт агент болоод буй К.Маркисиог П.Гуардиола Англид авчирч магадгүй байна.

Италийн Калгариа клуб Английн Ливерпүүл клубээс Эстони хамгаалагч Р.Клаваныг эгнээндээ нэгтгэлээ. 32 настай Эстони хамгаалагч Р.Клаван 2016 оны 7 сард 4.2 сая паундаар Германы Аугсбург клубээс Ливерпүүл клубтэй нэгдэж байсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ливерпүүл клубын төлөө нийт 53 тоглолтонд оролцож 2 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлж байсан. Түүнд Ливерпүүл клубт үлдэж тогтмол тоглох магадлал маш бага болоод байсан. Учир нь Герман дасгалжуулагч Ю.Клоппын дор ван Дейк, Д.Ловрен, Ж.Гомес, Ж.Матип нарын төвийн хамгаалагч нар байгаа.

Английн Манчестер Сити клубын Бельги хагас хамгаалагч Кевин де Бройне өвдөгний бэртлийн улмаас 3 сар талбайд гарах боломжгүй болсон байна. Бельги залуу де Бройне өнгөрсөн лхагва гаригийн бэлтгэл дээр бэртэл авсан бөгөөд өмнө нь авч байсан баруун өвдөгний бэртэл нь сэдэрсэн байна. Ингэснээр де Бройне ирэх 11 сарын сүүлээр эргэн ирэх болж байна.

Италийн Наполи клуб Английн Арсенал клубээс Колумби хаалгач Д.Оспинаг зээлээр авлаа. Түүнийг 2014 онд А.Венгер Ницца клубээс авчирч байсан ч Испани дасгалжуулагч У.Эмеригийн төлөвлөгөөнд багтсангүй. Арсенал клубт П.Чехээс гадна Германы Байер Леверкузен клубээс энэ зун ирсэн Б.Лено бий. Иймд Д.Оспинаг Итали руу зээлээр явууллаа.

Испаний Реал Мадрид клуб Бразил довтлогч Неймарыг 270 сая паундыг төлөхөд бэлэн байгаа тухай хэвлэлүүд бичиж байна.

Б.БЯМБАБАЯР

 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-18 96.69.189.11

t/ttcz

Avatar

giiglxeecee,xoshgpyylj baigaad dapaani ALJ MagadfgyiJ yapgyibx 2018-08-18 96.69.189.11

bag,detail, bypen ulerxuulexgyi,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж