"Намын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг"

"Намын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг"

"Намын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг"

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаасаа чөлөөлөгдтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэгвэл яагаад  Н.Учрал гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэн, парламентаар хэлэлцэхэд танай намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй 10 гаруй гишүүн дэмжсэн юм бэ?

-Тэр үед УИХ-ын үйл ажиллагаа гацах маягтай болчихсон байсан. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарч, сөрөг хүчний УИХ-ын дэд дарга ганцаараа байсан учраас парламентын үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд шинэ УИХ-ын даргатай болох нь чухал гэдэг итгэл үнэмшилтэй гишүүд байсныг үгүйсгэхгүй. Ардчилсан намын зарим гишүүдийн хувьд, нэгэнт хориглосон хууль байхгүй учраас тээг болохыг хүсээгүй байх. Ер нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр ярьсан нэг чухал асуудал бол Ардчилсан намын үзэл баримтлал дотор парламентын засаглалыг сайн явахад эрхэмлэн дэмжиж, ардчиллын төлөө байнга зогсоно гэж тусгасан байдаг. Тийм учраас бид парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг хоорондоо ярилцсан. Энэ хүрээндээ парламент бол олон намын төлөөлөл бөгөөд хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хууль тогтоох байгууллага юм. Тиймээс улс төрийн олон нам байр сууриараа хуваагдаж, санал бодол зөрөлдөж, мэтгэлцэж байдаг. Тэр олон талын бодлогын мэтгэлцээнийг зохион байгуулж, үр дүнтэй явуулах үүрэгтэй хүн нь мэтгэлцээний нэг талын оролцогч, хүчтэй лидер нь байж болохгүй. Тийм учраас парламентын түүх болон парламентыг судалдаг судалгаануудын үр дүн юуг илтгэж байна вэ гэхээр хэрвээ парламентыг удирдаж байгаа УИХ-ын дарга намын дарга буюу намын лидер байх юм бол энэ мэтгэлцээн байхгүй болдог шүү.

Эрх баригч намын талд УИХ-ын спикер нь зогсчихоор Засгийн газрыг хянах чадваргүй болно. Ингэснээр парламент өөрөө төлөөллийн байж чадахгүй, Засгийн газрыг хянах хариуцлагатай байдлыг хамгаалах боломжгүй болно.

Тэгэхээр парламентын гол мөн чанар болсон ард түмнийг төлөөлөх, Засгийн газрыг хянах гэсэн хоёр том чадвар алга болбол парламентын нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх байдал унаж эхэлдэг. Үүнээс сургамж авсан улс орнууд парламентын спикер хүн бол төвийн сахидаг байх ёстой. Ингэхийн тулд парламент намын улс төрөөс ангид, бие даасан байх хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн.

Жишээлбэл, парламентын спикер бол намаасаа түдгэлзэх ёстой гэдэг хатуу зохицуулалт хийсэн.

Арай зөөлөн зохицуулалт хийсэн улс орнууд нь парламентын спикер улс төрийн намаас түдгэлзэхгүйгээр намын харьяалал нь хэлбэрийн төдий байж намынхаа бүлгийн үйл ажиллагаанд оролцож болохгүйгээс гадна намын идэвхтэй үйл ажиллагаа явуулж болохгүй, намын байр суурь илэрхийлэх боломжгүй гэдэг зарчмыг тогтоож өгдөг. Олон улсын парламентын энэхүү дэвшилттэй тогтолцоог Монгол Улс авч, парламентын ардчиллаа бэхжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ бол зүгээр Н.Учралд зориулж хэлсэн үг биш. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн үед ч энэ зарчмын байр сууриа илэрхийлж, шаардлагаа тавьсан. Бид сургамж авах ёстой.

Өмнө нь УИХ-ын даргаар Н.Энхбаяр болон М.Энхболд, З.Энхболд нар ажиллаж байхдаа намын даргын ажлаа давхар хийж байсан. Та бүхэн тэр үеийн түүхийг анзаарвал, намын даргын амбицтай, намын дарга гэдэг хүн УИХ-ын толгой дээр гараад суухаар яаж төрийг самарч болдог вэ гэдгийг харуулсан.

Хамгийн сүүлд УИХ-ын дарга асан М.Энхболд Засгийн газартайгаа талцаж, хэрэлдээд УИХ-ын даргаа авч хаях хүртлээ тэмцэл өрнөсөн. Ардчилсан намын үед 2016 онд намаа өөрөө үгүй болгосон байдаг. Тийм учраас бид сургамж авч, зоригтой алхах ёстой. Энэ агуулгаараа Ардчилсан нам шийдвэрээ гаргасан юм.

-Хэрвээ УИХ-ын дарга Н.Учрал үүрэгт ажлаа өгөхгүй бол яах вэ?

-Тэр хүнд сонголт байгаа. Нэг бол МАН-ын даргын ажлаа хийх ёстой. Эсвэл УИХ-ын даргын ажлаа хийх ёстой. Энэ хоёр албан тушаалыг хавсарч, нэг дор хийх ямар ч боломжгүй байна гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэр хүн ажлаа өгөхгүй гэж зүтгэвэл бидний зүгээс "УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай адилхан намын дотоод өрсөлдөөндөө парламентыг чирч оруулах гэж байгаа учраас чуулганы хуралдааныг удирдуулахгүй" гэдэг маш тодорхой шаардлага тавьсан. Энэ шаардлагыг  хүрээнд Д.Амарбаясгалан чуулганы хуралдааныг огт даргалаагүй. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар хуралдааныг даргалсныг та бүхэн санаж байгаа байх. Өнөөдөр ч гэсэн УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Тийм учраас Н.Учралтай, Н.Учралгүй УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой.

Тэр хүнд МАН-ын даргаа хийгээд явах нь нээлттэй. Монгол Улсын парламентыг бүрдүүлж буй улс төрийн намууд нэг намын даргын алхны доор хуралдаж байгаа нь Үндсэн хуулийн агуулгаар боломжгүй.

Анх Н.Учралыг МАН-ын дарга мөртлөө УИХ-ын дарга болоход МАН-ынхны зүгээс "Олонх болсон эрх баригч нам хэнийгээ хаана тавихаа бид мэдье" гэдэг үгийг хэлж байсан. Улс төрийн нам хэнийгээ намын даргаар сонгох нь тэр намын асуудал.

Харин парламент хэнийг УИХ-ын дарга болгох нь парламентын асуудал гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд маш тодорхой заасан байдаг.

УИХ-ын даргыг гишүүд дотроосоо сонгоно гээд. Тэнд олонх болсон улс төрийн нам нэр дэвшүүлэх тухай огт заагаагүй. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд байгаа энэ заалтыг буцаан амилуулах ёстой. Үндсэн хуулийнхаа энэ заалтыг анзаарахгүйгээр улс төрийн намд эрх мэдлийг шилжүүлсэн байсан. Одоо бол тийм биш.

Бид одоо улс төрийн нам, парламент хоёрын заагийг зөв гаргахгүй бол сүүлдээ УИХ яаж ажиллах вэ гэдгийг улс төрийн нам шийддэг болж эхэлж байна.

Эрх баригч нам нь цагаан байшин дотроос шийдвэр гаргачихаад, УИХ ингэж ажиллах ёстой гэж тулгадаг болж хувирлаа. Гэтэл УИХ 126 гишүүнээс бүрдэж, Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг УИХ гагцхүү өөртөө хадгалдаг, төрийн эрх барих дээд байгууллага. Энийг намд шилжүүлж өгч огтоос болохгүй. Зарчим нь ердөө энэ. Бид МАН-ын дарга парламентын чуулганыг удирдахаа больсон нөхцөлд л хуралдаандаа оролцоно.

-Та УИХ-ын дарга намын дарга байж болохгүй буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, 2025 оны зургадугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хуулийн төслийн 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх үү?

-Энэ хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагыг тавьсан байгаа. Сая УИХ дахь Ардчилсан намын бүлэг 100 хувь шийдвэр гаргаж байгаагийн нэг шалгаан нь бид энэ хуулиа өргөн барьсан. Өмнө нь УИХ-ын даргад шаардлага тавихдаа хуулийн төслөө УИХ-д өргөн барьж чадаагүй байсан. Тэр хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дийлэнх гишүүн гарын үсгээ зурсан. Нэгэнт бүлэг өөрсдөө хуулиа өргөн барьсан учраас хуулийнхаа зарчмын шаардлагад хатуу зогсоно гэдэг байдлаар сая шийдвэрээр гаргасан.

Олон улсын парламентын түүх, парламент судалдаг судлаачдын судалгааны үр дүн юуг илтгэж байна гэхээр, олон намын тогтолцоо бүхий парламентад намын улс төрөөс бие даасан байдал нь төвийг сахих баталгаа нь болдог УИХ-ын спикерийн чиг үүрэг юугаар илэрхийлэгдэж байна вэ гэдгийг судалсан байна. Тэр судалгаанд хэрвээ улс төрийн намын дарга энэ суудалд суувал үндсэндээ гурван зүйл алга болно.

Нэгдүгээрт, төвийг сахисан байдал алга болж, мэтгэлцэх боломжгүй болсноор эрх баригч намын талд үйлчилж эхэлнэ. Ингэснээр сөрөг хүчний дуу хоолой, үзэл бодлыг хориглох, тасдах, дуугүй болгоно. Хоёрт, Засгийн газрыг хянах чадваргүй болно. Үүний үр дүнд гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дотор нийтийн ашиг сонирхол, иргэн эрхийг агуулгууд алга болж, зөвхөн намын албан тушаалын хэрэгслүүд болж хувирна. Монгол Улсад өнөөдөр ийм л байгаа. Энэ байдлыг засахын тулд олон улсад намаасаа түдгэлздэг сонголтыг Япон, Канад, Англи улс хэрэглэсэн байна.

Харин улс төрийн намаасаа түдгэлзэхгүйгээр намын гишүүнчлэл нь хэлбэрийн төдий үлдээд, намын бүлэг дотор спикер өөрөө ордоггүй, намын дотоод улс төрөөс ангид байдаг тогтолцоо руу шилжсэн нь Герман болон Европын улс орнууд байна.

Намын даргыг хориглоогүй боловч намын дарга нь парламентын спикер байдлаар хааяа ажиллаж болж болдог улс орны нэг нь АНУ юм. Гэхдээ АНУ-ын засгийн газар нь Ерөнхийлөгчөө мэддэг. Харин парламентын засаглал бүхий дэлхийн улс орнуудад энэ бол тэс өөр.

Парламентын спикер гэдгийг Монголд "дарга" гээд орчуулсан болохоос биш гол агуулга нь яриулагч. Парламентын цөөнхийг олонхоос нь үл ялгаварлаж, тал засахгүйгээр ижил хэмжээнд эрхийг нь хамгаалж, яриулах үүрэгтэй хүнийг парламентын спикер гэж хэлж байгаа юм. Гэтэл бид социализмын үеийн дарга шигээ болгочихсон. Социализмын үед нэг намтай, нэг даргатай байсан. Тэр сэтгэхүйгээсээ одоо болтол салаагүй, дарга шүтдэг соёлтойгоор олон намын тогтолцоо бүхий энэ нийгэмд тэр даргаа л тавина гэдэг бүр донтой юм шиг "террорист" үйлдлийг парламентад хийж байна. Энийг л Ардчилсан нам тэвчихгүй гэдэг байдлаар байр сууриа илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-18 59.153.115.68

Ардчилсан нам ардчилсан байхаа больж бүх 42 кнопоо Жэнкогын урд тавиад өгч байгаа юмуу

Avatar

999 2026-03-18 163.61.150.81

Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад ялсан намын дарга нь төрөө удирддаг юм бишүү

Avatar

Нэргүй 2026-03-18 172.56.3.102

Ялсан намын дарга нь Төрөө бус Засагаа удирддаг л олон улсын жишиг бна даа !!!

Avatar

зочин 2026-03-18 183.177.99.226

МАН АН хоёр бол хэзээч Монголын ард иргэдийн төлөө юу хийхгүй одоо Монголын ард түмэн мулгуу тэнэг маанаг биш бол одоо битгий МАН АН гэж хуйлраад бай Тэд 35 жил ард түмнээ тонон дээрэмдэж ханлаа одоо болих хэрэгтэй шүү Хэзээч үгүй шүү

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2026-03-18 129.41.87.6

Намайг хэн хэлж нохойг хэн саах юэ дээ, тархины тураалтануудаа. ГАЛЧ бас Лхагвын тоймоор "Хүрэлсүх ерөнхийлөгчөө, Оюука нь хэвээрээ л байгаа" гэж хоолойгоо зангируулж уруулаа өмөгнүүлж энэ тэр болж гэнэ. Админералын луйварчин та хоёр миний хиргүй, цэвэр, ариун нэр төрийг гутаасан. Үүнийг би хэзээ ч өршөөхгүй. Би 108 нас наслаад тэнгэрийн оронд дэвшихэд миний араас тэр үед 100 саяуулаа болсон байх тархины тураалт монголчууд "Утааг 70 хувиар багасгасан, хүүхдийн мөнгийг 5 дахин нэмсэн, цалинтай ээ

Avatar

Нэргүй 2026-03-18 103.212.117.223

SEKSEER VANXANI NZ AMRAG BOLI80955877SEKSYG MASSAJLAAD

Avatar

Нэргүй 2026-03-18 188.162.248.253

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????????

Avatar

Зочин 2026-03-18 202.9.46.234

Учрал нэгний сонгох байх

Avatar

Нэргүй 2026-03-18 138.252.29.37

Танай танк ЖЭНКО хүзүү ЭБИ тэдний эзэн сахал ЭРДЭНЭБИЛЭГ хаа байнаа л***р минь

Avatar

зочин 2026-03-18 103.229.122.17

….та нар ч үүсхээсээ л эхлээд төрийн сэнтийд шүлсээ савируулан санаархаж түмэнээ. ядууралд уруу татсаар ирсэн дээ..!!!….АН-аа аваад нэг мөр зайлаа….

Avatar

Баяр 2026-03-18 202.9.47.30

тэд наймаалцах л гэж бгаа, шинэ дугуй зохиох арга олж аваад л довтолж эхэлдэг, нэгэнт цөөнхөд асуудал шидэх боломж хуулиараа бхгүй. тэд мэдэж л бгаа. иллэгал ч гэсэн иргэдэд зөв харагдах нэг өнцөг олж атгаад л наймаалцана. үр дүн нь хонь бүрэн, чоно цатгалан үлддэг…

Avatar

Нэргүй 2026-03-18 202.9.47.30

энэ тэмүүжин зөв залуу бв, одоо бол 7 буудуулсан хорчин болсон. улс төр дэх махинацын ард өнөөдөр түүнээс өөр туршлагажсан гишүүд алга.

Avatar

Нэргүй 2026-03-18 103.212.117.223

SEKSEER VANXANI SEKSY UILCHLGE80955877TOMSGN XELEERE GOEOOR DOLOOMOOR80955877

Avatar

Нэргүй 2026-03-18 103.212.117.223

BIEE UNELLEED SESEER TAICHNA XUCHINDUULI ZALYYSN ANUSN NUX XELEERE GOE TACHAANGUI DOLOON80955877BOOB XXI BOOW DOLOOJ

Avatar

Бурхан 2026-03-18 203.23.49.49

Тэмүүжин хар тамхичин я***н хүүхэнтэй сүлэрч, тэр хүүхний хүслээр төрийг үймүүлж байсан этгээд шүү. Мөн эмнэлэгт олон тэрбумын хохирол учруулчихаад төлөөгүй бултсан этгээд дээ. Ер нь УИХ-д биш шоронд л байх ёстой хүн дээ. Ийм этгээдүүд Монгол төрийг үймүүлж улс эх орныг минь хагалан бутаргаж доройтуулж байгааг зогсоох цаг болсон.АН ынхан энэ этгээдээ татаж аваарай

Avatar

Нэргүй 2026-03-18 103.212.116.145

сайн ах шүү….ккк

Avatar

Нэргүй 2026-03-18 202.9.40.81

Төринйн алба хаагчдын нэгшдсэн эмнэлэгийг сүйрүүлж хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй аппаратыг энэ хүн ажилгүй болгож улсыг хохироосон. Намчирхаж Засгийн газрыг огцруулах тал дээр их гүйсэн хүн. Нам нь хамтарчихсан байхад албан тушаал өгөөгүй болохоор огцруулах акц кохион байгуулсан.

Avatar

Нэргүй 2026-03-18 103.229.120.108

Тэмүжинг итгэл хүлээлгээд сайд дарга ч болгож байлаа гэвч нэмэргүй дээ. Хий хоосон номчирхож үймүүлэхээс цаашгүй байсан гзаар бүрдээ болохгүй бүтэхгүй талаас нь гал өрдөж гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэгчээ хэрүүл өдөөж явдаг хүн .УИХ-ын гишүүн болоод нийтэд тустай нэмэртэй санал сэдэл гаргасан зүйл юу ч байхгүй. Энэ садааг /нэрсийн жагсаалтаар гишүүн болсон/ хамгийн эхэнд УИХ-ын гишүүнээс татаж УИХ-ын эгнээг цэвэрлэмээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж