Бага насны хүүхдүүдийг залилж гар утсыг нь хулгайлдаг этгээд байна | News.MN

Бага насны хүүхдүүдийг залилж гар утсыг нь хулгайлдаг этгээд байна

Бага насны хүүхдүүдийг залилж гар утсыг нь хулгайлдаг этгээд байна

Бага насны хүүхдүүдийг залилж гар утсыг нь хулгайлдаг этгээд байна

Байрныхаа гадаа тоглоомын талбайдаа тоглож байсан охины гар утсыг худлаа хэлж залилаад авч зугтаасан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ талаар хулгайд утсаа алдсан охины ээж сэрэмжлүүлэг бичжээ.
 
Тэрбээр “Би ч уг нь хариуцлагатай ээж гэж өөрийгөө бодож явдаг байсан. Гэвч үгүй юмаа, анхаарал болгоомж цаг минутаар хэмжигддэг орчинд амьдарч буйгаа өчигдөр мэдлээ. Ийм явдал боллоо. Аав нь охиндоо төрсөн өдрийн бэлэг гээд шинэ утас авч өгсөн. Би бол ч ер нь дургүй л байдаг. Үнэтэй эд зүйл хүүхдэд хэрэглүүлэх. Хуучин утсаараа болоод л байхад гээд. Байрны дор машин тэрэг ордоггүй хамгаалалттай тоглоомын талбай байдаг юм. Манай цонх яг тоглоомын талбай руу хардаг болохоор манай хоёр гадаа тоглоход би байсхийгээд хардаг.

Ахын хүү манайд ирсэн тул хоёр дүүтэйгээ гадаа тоглохоор болж охин утсаа сэмхэн аваад гарсан бололтой. Нэг харахад доор хүүхдүүд их олуулаа тоглож байсан. Хэдэн томчууд энд тэнд сууж харагдсан, би санаанд орж сайн ажиглаагүй. Эргээд нэг хартал манай хоёр нэг л хэрэг тарьсан шинжтэй, асуутал гар утсыг нь нэг хулгайч” залилаад аваад явчихсан гэнэ. Гарч очоод хүүхдүүдтэй ярилцтал хулгайч  бараг нэг цаг шахуу хүүхдүүдтэй хамт тоглож байж дотносоод янз бүрийн тоглоом сэдэж тоглосон гэнэ. Ингэж тоглож байхдаа охиноос утсыг нь гуйж аваад тоглоом татаадхая хамт тоглонгоо гэсэн байгаа юм. Миний хамгийн их бухимдсан зүйл бол одоо энэ тоглоом уйтгартай байна, хэдүүлээ өөр гоё тоглоом тоглоё гээд дагуулаад өөр орцноос хүн гарч ирэхийг далимдуулаад дагуулаад орсон байна. Орцнууд чипээр онгойдог тул онгойх хаалга хүлээж байсан бололтой.

Дагаж явсан хүүхдүүд нь 4-12 насны охид. Тэр 5-6 охид дагуулаад өөр орц руу орж нуугдаж тоглоё гээд зургаан настай охинтой 5 давхарт үлдэж байх үед нь айлын хаалга дуугарснаар охиныг орхиж гүйн гарахдаа утсыг ч бас аваад зугтсан. Манай охин бусад давхруудаар утсаа авах санаатай гүйгээд олж чадаагүй гарч ирэх үед би тагтан дээрээс харсан юм байна.

Харуулын камер шүүхэд 17-18 орчим насны туранхай бор, саарал жинсэн өмдтэй, улаан нүдний шилтэй тачир үстэй 175 орчим өндөртэй этгээд байсан. Ингээд цаашид утас байтугай юу ч хийж болох нөхөр байна гэж бодоод цагдаад хандсан. Нэг гар утасны хэрэг гээд тоохгүй байх гэж бодтол машинтай цагдаа 10 минутын дотор гадаа ирж биднийг хэсэг дээр аваачиж өргөдөл бичүүлж манай хэд юу болсон тухай асуултанд хариулсан.
 
Ийм газраар хүүхдээ дагуулж явлаа гэж нөхөр зэмлэх байх гэж бодтол эсрэгээрээ заавал очих естой, цагдаа нар мэддэг хүн байж магадгүй гэсэн. Хүүхдүүдээ тайвшруулж маш сайн ойлгуулсан тул манай хоер маш тайвнаар бүх зүйлсийг ярьсан.

Хоёр цагдаа өрөөндөө суулгаад утсаараа яриад шууд л хэрэгтний зургийг гаргаад ирэв. Манай хоёр мөн байна гээд. Удаа дараагийн үйлдлүүдтэй, цагдаагийн бүртгэлд аль хэдийнэ тэмдэглэгдсэн хулгайч этгээд байна. Ээж аавууддаа үүнийг анхааруулах гэж бичлээ” гэжээ.

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Амгалан 2018-08-18 103.229.120.196

Сайхан л амьдармаар байна. Миний хүү, охин дуртай газраа тоглоод л, орой гэртээ ирдэг. 60-90 оны үе яасан гое байваа.

Зочин 2018-08-18 96.69.189.11

t

Зочин 2018-08-18 96.69.189.11

GAP UTACIIG XULGAILDAG bolcon dnjrc

Зочин 2018-08-18 150.129.143.195

зураг нэрийг нь нийтлээч. тэгвэл хүүхэд дахин залилуулахгүй шүү дээ.

Зочин 2018-08-18 202.9.42.17

иймэрхүү хүн төрхтэй ч хүн гэхэд хэцүүхэн амьсгаанууд байдаг л юм бна лээ. манай охин бага ангид байхдаа , мөн дунд ангид байхдаа ингээд 2 удаа утсаа дээрэмдүүлж байсан. ахлах ангийн бололтой 2 ах айлгаж байгаад утасыг нь авсан гэж байгаа ... сүүлд нь мэдээнээс бага насны хүүхдүүдийн утас дээрэмддэг 2 этгээдийг барьсан гэж уншсан. [Хориотой Үг] нь явуулсан байх гэж найдаж бна. ийм бузар юм хийж амьд яваад ч яадаг бна. [Хориотой Үг]оо нэг мөсөн дуусвал таарна. эцэг эхчүүд хүүхдүүдээ заавал анхаарал тавьж байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж