Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ

Торгоны замын түүхэн жимээр анх удаа гурван жилийн турш 12 мянган километр замыг тэмээгээр туулж Их Британийн Лондон хот очих зоригтой шийдвэрийг гаргаж аялалдаа  гарсан Н.Байгалмаа бүсгүй замдаа гараад удаж байгаа билээ. Зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд тэсгим өвлийг туулан гарсан тэрбээр өдгөө Хятадын нутагт аяллаа үргэлжлүүлж яваа юм. Өнгөрсөн хугацаанд түүнийг тойрсон элдэв хэл их гарсан ч тэрбээр зорилгоосоо буцаагүй. Энэ талаар тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа АЯЛЛЫН ТӨВӨГТЭЙ ЗАМ БИШ, ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ ИЛҮҮ ЯДРААДАГ ЮМ БАЙНА’ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ЮМ. 

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа өдгөө Өвөрмонголын Элий аймагт хүрээд байсан боловч бие нь өвдөж эмнэлэгт хүргэгдсэн болохыг түүний нөхөр н.Нямдорж хэллээ. Энэ талаар тодруулахад тэрбээр ‘Байгалмааг Монголын нутаг дэвсгэрт байхад аяллыг нь зогсоох гэсэн маш олон оролдлого гарч байсан. Одоо Хятадад хордлогод орж  бие нь тун муудлаа. Санаатай үгүйг хэлж мэдэхгүй байна. Эхнэр маань энэ аяллаа үргэлжлүүлбэл ‘Өөрөө болон тэмээд нь амьд гарахгүй шүү’ гэсэн заналхийлэл олон талаас их ирсэн’ гэлээ. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж