Канад улсын British Columbia /B.C/ мужид орших ‘Prince George’ хотын иргэдийн өглөө тас харанхуй болж хувирсан талаар Твиттер хуудаснаа оршин суугчид жиргэжээ. Учир нь Канадад дэгдэж буй ойн түймрийн утаа нарны гэрлийг тусахааргүй болтол бүрхсэн байна. Одоогийн байдлаар Канадад 566 гаруй ойн түймэр дэгдэж байгаа бөгөөд гурван мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Ойн түймрийн утаа агаарт салхиар туугдаж байгаа нь ийм болгоход хүргэсэн. Мөн үүнээс болж агаарын чанар эрс муудсан болохыг цаг уурын судлаачид тогтоосон бөгөөд дэлхий дахинд болж байгаа хэт халалт ойн түймэр дэгдэхэд хүргэснийг тодорхойлжээ.
Г. Батмандах
ЭХ СУРВАЛЖ: Guardian