Цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээг 8600-23500 төгрөгөөр авч байна | News.MN

Цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээг 8600-23500 төгрөгөөр авч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээг 8600-23500 төгрөгөөр авч байна

Цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээг 8600-23500 төгрөгөөр авч байна

Энэ жил улсын хэмжээнд 672 цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах бөгөөд улсын цэцэрлэгүүдийн цахим бүртгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг.

Өнгөрсөн жил 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр авч байсан юм. Энэ жилийн хувьд ч ялгаагүй дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр шинжилгээг авах юм байна. Ингэхдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүд шинжилгээг үнэгүй авах юм. Харин өрхийн эмнэлэгүүд уг шинжилгээг авдаггүй.

Эцэг эхчүүд улсын эмнэлэг дээр  цаг хугацаа алдаж дугаарлахаас илүү хувийн хэвшлийн эмнэлэгт хандах болсон. Шинжилгээний хариугаа авахад ердөө 2-3 цаг л шаарддаг. Ингээд хувийн хэвшлийн эмнэлгүүд цагаан хорхой, шээсний шинжилгээг ямар үнээр хийж байгааг хүргэе.

Хан-Уул дүүрэгт байрлах Интермед эмнэлэг дээрх хоёр төрлийн шинжилгээг 15000 төгрөгөөр хийдэг бөгөөд хариуг нь хоёроос гурван цагийн дотор гаргаж өгдөг бол Грандмед эмнэлэг 16000 төгрөгөөр хийж, хариуг нь нэгээс хоёр цагийн дотор гаргадаг аж. Харин Гялс төв хоёр шинжилгээг хоёуланг нь 8600 төгрөгөөр хийж, хариуг нь өдөрт нь гаргаж өгдөг бол Хаппи Веритас мөн адил 8600 төгрөгөөр, Гурван Гал эмнэлэг 23500 төгрөгөөр хийж байна.

Эх сурвалж: www.emch.mn

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-18 64.190.117.66

Солонгост цэцэрлэгтээ орох үед нь хүүхэд бү цагаан хорхойн эм уугаад ордрг гэсэн шүү шинжилгээ өгөх шаардлаггүй.

Avatar

зочин 2018-08-18 64.190.117.66

Бид яагаад эрүүл хүүхдийн сайн дурын шинжилгээг үнэгүй өгнө гэж.Энэ зардал чинь эрүүл мэндийн даатгалаас олдохгй учир эмнэлэг хохирч ар,алдагдалд ордог юм.Үнэхээр цагаан хорхойтой өвчтэй гараад эмчлэгдээд шинжилгээ өгөвөл эрүүл эндийн даатгал чинь үйлчилнэ шүү дээ.Хүүхдээсээ сайн дурын шинжилгээнд мөнгө бүү хармалла.

Avatar

Зочин 2018-08-18 202.179.26.152

ТА НАР МАЛ НЬ 60-70 САЯ ХҮРЧИХЭЭД МАХНЫ ҮНЭЭ БУУЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ГАНЦ ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ 5000₮ ЗАРЦУУЛАХААС ЮУНДАА ТАТГАНАДАГ ЮМ БЭ. СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ОРУУЛАХ ГЭЭД ӨЧ ТӨЧНӨӨН ТӨГРӨГ АВИЛГАД ӨГДӨГ Л БИЗ ДЭЭ. ТЭРИЙГЭЭ ЯРЬДАГГҮЙ МӨРТЛӨӨ МУУЛАХ БОЛОХООР Л УЛСЫН ЭМНЭЛГИЙГ МУУЛАХ ЮМ. ӨӨРСДӨӨ ХАМТ ШИНЖИЛГЭЭНД ЯВЖ ОРОЛЦОЖ ХАРЖ ҮЗ. ТЭГЖ БАЙЖ НААД ЗОВЛОНГОО ОЙЛГОНО. ЭМНЭЛГҮҮДЭД ҮНЭНДЭЭ ТЭР ОЛОН ХҮҮХДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ ГЭЖ ХУВААРИЛДАГГҮЙ. 2018 ОНЫ ТӨСВИЙГ 2017 ОНЫ 7 САРД БАТАЛДАГ. ТӨСӨВӨӨ ТӨЛӨВЛӨӨД ӨГДӨГ Ч САНГИЙН ЯАМ НЬ ТАНАДАГ. ТЭГЭЭД МӨНГӨГҮЙ. ХУУЛИНД НЬ ШИНЖИЛГЭЭ АВАХЫГ ХОРИГЛОСОН ҮГ БАЙДАГ Ч БОДИТ АМЬДРАЛ НЬ ИЙМ ТЭНЭГ ЗӨРДӨГ. ТЭГЭЭД ХЭН НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ. САНГИЙН САЙД УУ, ҮГҮЙ. АЖИЛ ХИЙЖ, ЯЛЫГ НЬ ҮҮРЧ БАЙГААГААРАА ЭМНЭЛЭГ Л БУРУУТДАГ. ЕРДӨӨ Л ТЭР. ТЭД Ч АДИЛХАН ХҮҮХДҮҮДТЭЙ, ТЭДНИЙ ХҮҮХДҮҮД Ч АДИЛХАН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГ Л БАЙХГҮЙ ЮУ. ТА НАР БИТГИЙ АЖИЛ ХИЙЖ БУЙ ХҮМҮҮС РҮҮГЭЭ ДАЙРЧ БАЙ. ИЙМ БАЛАЙ ДЕБИЛЬ ХУУЛЬ БАТАЛСАН, ЗОХИОСОН 76 УХНУУД РУУГАА ДАЙР. ТЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2018-08-18 202.179.26.152

ШИНЖИЛГЭЭГ БОЛ ЗААВАЛ ХИЙЛГЭХ Л ЁСТОЙ. УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД НЬ ТЭГЖ ТИЙМ ХҮҮХЭД ҮЗНЭ ГЭСЭН ТӨСӨВ БАЙДАГГҮЙ УЧИР, ТЭГЭЭД Ч ӨВЧНИЙ УЧИР БИШ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ТУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААС ЧИНЬ МӨНГӨ ӨГДӨГГҮЙ ЮМ АА ТЭНЭГҮҮД ЭЭ. ТА НАР ТЭГЭЭД ЭМНЭЛЭГ РҮҮ ИХ ДАЙРАХ ЮМ. ЭМНЭЛЭГ ЯМАР ТӨЛБӨР АВЪЯ ГЭДЭГГҮЙ. ТИЙМ ЗАРГАЧ ХЭРҮҮЛЧЭЭРЭЭ ТА НАР ДААТГАЛАА ТӨЛСӨН УЧИР ДААТГАЛААР ХҮҮХДИЙНХЭЭ ШИНЖИЛГЭЭГ ӨГЬЕ ГЭЖ ХЭН Ч ХЭЛДЭГГҮЙ ЮМ БЭ. ЖИРЭМСЭН Ч МӨН АДИЛ. ЭХЛЭЭД ИЙМ ЮМНЫХАА УЧРЫГ ОЛЧИХООД ДАРАА НЬ ТӨЛБӨР ТООЦООНЫХОО ЮМЫГ ЯРЬ. УЧИР ЗҮГГҮЙ ХҮН БУРУУТГАХ, ЯЛЛАХ СЭТГЭЛГЭЭТЭЙ. ТЭГЭЭД БААХАН МУУЛЧИХААД ӨӨРСДӨӨ ТЭГЭЭД АРЧААТАЙ, АНХИАТАЙ БАЙГАА НЬ ХАА БАЙГАА ЮМ. ШИНЖИЛГЭЭГ ӨГӨХ Л ЁСТОЙ. ХУВИЙНХАА ЭМНЭЛЭГТЭЭ ОЧИЖ ӨНДӨР ҮНЭТЭЙ ӨГНӨ ҮҮ, УЛСЫН ЭМНЭЛЭГТЭЭ ОЧЕРЛОЖ ӨГНӨ ҮҮ ТА НАРЫН Л СОНГОЛТ. УЛСЫН ЭМНЭЛЭГТ ӨГСӨН ГЭЭД БАЙГАА МӨНГӨӨР ЧИНЬ ЭНЭ УРВАЛЖ, ТЭР ХОГ ХАЯГДАЛ, ШИНЖИЛГЭЭ АВАХАД ЗАРЦУУЛАГДАХ БҮХ ЗАРДАЛД НЬ ДЭЭРЭЭС НЬ УЛСЫН ТӨСӨВТ ХУРААГДДАГ ЮМ. УЧИРГҮЙ УЛСЫН ЭМНЭЛЭГ НЬ АВЧ БАЯЖААД БАЙГАА ЮМ ШИГ ЮМ ОЙЛГООД ХИЙ ХАРДААД СОЛИОРООД БАЙДАГ. ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ НААД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАА ДАГУУЛААД ТВ9-ТЭЙ НЬ ЦУГ ЯВЖ СУРВАЛЖЛААД МӨНГӨ НЬ ХААНА ТУШААГДААД ХААНА ЯАЖ ОРДОГ, ЭМ-ИЙН ДААТГАЛААС ЯАГААД МӨНГӨ ГАРГАХГҮЙ БАЙГАА УЧИР ШАЛТГААНАА ЯРИХ ХЭРЭГТЭЙ. ОДОО БӨӨС БҮР ИХЭССЭН. ГЭДЭСНИЙ ХАЛДВАР ЗУНЫ УЛИРАЛД НЭМЭГДДЭГ, ГАРАА УГААДАГГҮЙ, НАМАР СЭРҮҮНД ХАНИАД ТОМУУ НЬ ИХЭСДЭГ. ТИЙМ УЧРААС ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙГАА ЮМ. БУСАД ХҮҮХДЭД ХАЛДВАР ТАРААХГҮЙ ГЭДЭГ ҮҮДНЭЭС ШИНЖИЛГЭЭГ АВЧ БАЙГАА ЮМ. ТЭРНЭЭС ЭМНЭЛЭГ САЙН ДУРААРАА ХИЙГЭЭД МӨНГӨ АВААД БАЙГАА ЮМ БИШ. ЭНЭ ДЭЭР БИЧСЭН БОЛ ХУВИЙН, ОРЛОГО ОЛДОГ ЭМНЭЛГҮҮДИЙН МАРКЕТИНГ Л БАЙНА. ХҮН БҮХЭН АДИЛГҮЙ, ГЭР ХОРООЛОЛД ӨЧНӨӨН ХҮҮХЭД БИЙ.

Avatar

Зочин 2018-08-18 202.9.41.241

Huuhdiin b**s uhaj shinjilgee awdagaa bolih heregtei shd, zuun jiliin umnuh huuchn arga ichmeer shu

Avatar

Зочин 2018-08-18 66.181.160.105

ulsin emnelegvvd bas shinjilgee awah neg. hvvhed tsagaan horhoi shees niileed 5000 togrog awad bsan ter tolbor bish yumu yu yum

Avatar

Зочин 2018-08-18 27.123.212.136

Adilhan yrvalj aar uzdeg baij yun untei yum

Avatar

Зочин 2018-08-18 119.40.99.30

шинжилгээ хийдэггүй юм билээ. дээж аваад л дараа нь хариуг нь бичээд өгдөг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж