Говийн уудамд нам гүм ноёлно. Түүнийг хааяа таслах командын дуу алсад бүдэгхэн цуурайтна. Өндөр хашаа, харуулын цамхагууд эгнэн харагдаж, үүдэнд зогсох жижүүр цэргүүдийн хөдөлгөөн нягт нямбай. Энд илүү дутуу зүйл үгүй, бүх зүйл өөрийн дэгтэй. Анги руу нэвтрэхэд л цагийн хуваарь, дэг журмын нарийн зохион байгуулалт шууд угтана. Хаана, хэн, юу хийх нь бүгд тодорхой байдаг цэргийн амьдрал…
Эх орныхоо дархан хилийн амгалан тайван байдлыг хамгаалж, хариуцлага үүрч, чимээгүйхэн сахин хамгаалагч Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлах хилийн цэргийн 0131 дүгээр ангиас бид энэ удаагийн тусгай сурвалжлагаа бэлтгэв.

Жагсаалын талбай дээр цэргүүд нэгэн хэмнэлээр алхаж, өгсөн тушаал бүрийг ягштал биелүүлнэ. Гутлын жигд хэмнэл, командын дуу энэ орчныг бүрэн илэрхийлнэ. Энд сахилга бат бол дүрэм журам төдий зүйл биш амьдралын хэв маяг, дадал болжээ.
Тус ангид алба хааж буй хугацаат цэргүүдийн дийлэнх нь Өвөрхангай аймгаас татагдан ирдэг аж. Тэдний нэг болох Б.Билгүүн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас иржээ. Тэрбээр “Анх ирэхэд үнэхээр хэцүү санагдсан. Хаана, юунд ирснээ сайн ойлгохгүй, олон танихгүй хүн дунд орж ирсэн. Бүр өөр ертөнц шиг л байсан. Одоо бол бүрэн дасчихсан. Энд ирснээс хойш өөртэйгөө ажиллах цагтай болсон. Өмнө нь ихэнх цагаа интернэтэд өнгөрөөдөг байсан бол одоо хүмүүстэй харилцаж, өөрийгөө илүү таньж эхэлж байна. Гэхдээ баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр гэрээ санах мэдрэмж их төрдөг шүү” гэв.

Цэрэгт ирсэн залуусын хувьд хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг нь нөхөрлөл. Эцэг эх, гэр бүлээсээ анх удаа холдож буй тэд бүтэн жилийн хугацаанд бие биедээ түшиг болж, ахан дүүсийн холбоо үүсгэдэг. Б.Билгүүний хувьд энэ үнэ цэнийг хамгийн тод мэдэрсэн мөч нь сургалтын төвөөс застав руу хуваарилагдах үе байжээ. “Бид бүгд нэг газар хамт байж байгаад тарах үед зарим нь уйлж байсан. Тэр үед л цэргийн нөхөрлөл ямар нандин байдгийг ойлгосон” хэмээн ярив.

Мөн цэргийн анги өөрийн номын сантай. Байлдагч М.Төгөлдөр ном унших дадал хэрхэн суусан тухайгаа хэлэхдээ “Цэрэгт ирснээс хойш ном уншдаг болсон. Ном уншихаар нэг хүний амьдралаар биш, олон хүний амьдралаар амьдарч байгаа мэт мэдрэмж төрдөг. Ном бол ертөнцийг харах цонх” хэмээн ярив.
Аймгийн төв номын сантай хамтран ажилладаг тул номын хүрэлцээ сайн, цэргүүд хүссэн үедээ ном унших боломжтой байдаг нь тэдний оюуны хөгжилд эерэгээр нөлөөлөх болжээ. Хоол хүнсний хувьд ч нөхцөл боломж хангалттай.
Цэргүүд долоо хоногийн тодорхой өдрүүдэд өөрсдөө хоол хийж идэх боломжтой бөгөөд бэлэн бэлдэц ашиглан хүссэн хоолоо хийх нөхцөл бүрдүүлсэн байна. Энэ нь тэдэнд бие даах чадварыг нэмэгдүүлэхээс гадна ахуйн дадалд суулгах амьдрал бас нэг сургалт юм. “Хоолондоо цаддаг, бүр заримдаа илүү гарна. Өөрсдөө хийж идэхээр бүр амттай санагддаг” гэж цэргүүд хэлж байлаа.

Дөнгөж насанд хүрээд эр цэргийн албан татагдсан цэргүүдийн ярианаас цэргийн алба, ялангуяа хилийн алба тэдний амьдралд өөрчлөлт авчирч байгаа нь мэдрэгдэнэ. “Энд ирээд хамгийн түрүүнд сахилга бат, цаг баримтлах дадал сурсан. Өглөө эрт босож, тогтсон хуваарийн дагуу амьдрах нь биднийг илүү хариуцлагатай болгосон” хэмээн ярьцгааж байв. Цэргийн албаны хамгийн гол сургалт тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэл нь эндээс олж авсан хамгийн чухал ололт гэдгийг онцолж байлаа.
Зарим нь анх гэрээ санаж, сэтгэл хөдлөх үе олон байсан тухайгаа дурссан ч “Ангийнхантайгаа дотно болж, нэгнээ дэмжих тусам энэ мэдрэмжийг даван туулж чадсан” гэдгийг хэлж байсан юм.
Тэдний хувьд цэргийн алба гэдэг зүгээр нэг үүрэг гүйцэтгээд өнгөрөх зүйл биш, харин өөрийгөө таньж мэдэх, тэсвэр тэвчээрээ шалгах, бие хүн болж төлөвших бодит сургууль болжээ. Тэд өмнөхөөсөө илүү зоригтой, өөртөө итгэлтэй болж, ирээдүйнхээ талаар илүү нухацтай боддог болсон нь ярианы өнгөнөөс тод мэдрэгдэж байв.

Тус 0131 дүгээр анги говь, цөлийн уулархаг бүсэд байрладаг. Алслагдсан, халуун, хуурай уур амьсгалтай говьд хил хамгаалах үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй. Ийм нөхцөлд алба хааж буй цэргүүдийн бэлтгэл, сэтгэл зүйд онцгой анхаарах шаардлагатай. Энэ талаар ангийн хошууч Б.Мөнхбат “Хугацаат цэргийн албан хаагчдыг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгахын тулд сэтгэл зүйн бэлтгэл, орчны нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилладаг” гэлээ. Цэргийн анги гэдэг хэдийгээр дэг журамт, сахилга баттай газар боловч цэргүүдийн хөгжих боломж, чөлөөт цагийг орхигдуулах ёсгүй. Ангид бие даан өөрийгөө хөгжүүлэх танхим бий болгож, 20 гаруй иж бүрэн компьютер, зурагт зэргээр тоногложээ. Цэргүүд энд кино үзэхээс гадна компьютерийн анхан шатны мэдлэг эзэмшиж, мэдээлэлтэй ажиллах чадвараа сайжруулдаг. Тэдний хэлснээр чөлөөт цагаа ихэвчлэн энэ өрөөнд өнгөрүүлдэг. Зурагт үзэх, харилцан суралцах, шагай харвах зэрэг хамтдаа хөгжих боломж байдгийг хэлж байлаа. Тус ангийн онцлох нэг зүйл нь 2022 онд байгуулагдсан шагайн харвааны клуб. Энэхүү клуб нь үндэсний өв соёлыг сурталчлахын зэрэгцээ цэргүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэжээ.
Говь, цөлийн хатуу ширүүн нөхцөлд алба хааж буй эдгээр залуус зөвхөн хил хамгаалах үүрtu гүйцэтгээд зогсохгүй, амьдралынхаа нэгэн чухал үеийг өөрийгөө бүтээх, төлөвших үнэт туршлага болгон өнгөрүүлж байна.
Өмнийн цэнхэр говийн Хилийн цэргийн 0131 дүгээр анги нь 1933 оны нэгдүгээр сарын 21-нд Даланзадгад суманд анх байгуулагдсан түүхтэй. Улмаар Дотоодыг хамгаалах сайдын тушаалаар 1937 оны нэгдүгээр сарын 7-нд Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Сангийн далай хийдэд төвлөрч, 1946-1957 он хүртэл тус газар суурьшсан бол 1975 онд Даланзадгад сумын төв рүү шилжиж, Монгол Улсын өмнөд хилийн хэсэг газрыг хариуцан хамгаалж ирсэн түүхтэй.
Эдүгээ тус ангийн хариуцсан хэсэгт Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сум багтаж байна.
Эх орны хил тайван, эрэлхэг хөвгүүд нь өнгөтэй байна. Хил үгүй бол эх орон үгүй.
Монгол Улсынхаа газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ үл хайрлан, аньсага үл чавчин торгон хилээ манаж байгаа хилчин дайчиддаа орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн мэнд хүргэе.
3,576.02






















































Нэргүй 2026-03-18 66.181.190.53
балбаж эрэмдэг суурь өвчтэй болгож бие хүн болгоно гэж юу байх билээ сургалт маш буруу л сургууль байх нь дээ
Нэргүй 2026-03-18 66.181.184.232
bie hun bolno bh geh de zodoj nudej busadin huuhdig eremdeg zeremdeg bolgohgui bval tseregt yvna shte
Иргэн 2026-03-18 122.201.19.99
Монгол Улсынхаа газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ үл хайрлан торгон хилээ манаж байгаа хилчин дайчиддаа орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн мэнд хүргэе
Нэргүй 2026-03-18 202.70.43.34
Монголд бүх Эрчүүд нь Цэрэгт явдаг болмоор байгаамдаа
Нэргүй 2026-03-18 202.55.188.92
бүх эрчүүд цэрэгт бүх хүүхнүүд хужаагын өвөрт орно шдээ ак бариад жагсаалд зогсоод дайнд ялдаггүйг Орос Сири венсуэлээс харж болно
Нэргүй 2026-03-18 202.9.40.13
манжуудыг шинжлээд ингж ялгж салхгүй бол монголд орн удаан жил оргнцн манжууд чн монгол хүн гэж худлаа шаагаад хулгай шаагаад х***а манж масс-р эзлээд хулгай шаагаад амьдраад бхийн.
Нэргүй 2026-03-18 202.9.40.13
монголд монголоор нэг монголд төрүүлцнмонгол хэлтэй монгол хэлээр хэлд оруулцн монгол-с ялггдхгүй х***а манжууд дүрцн хаа сайгүй нам төр төк улсын бгулга сргуул. цэцрлг ихэнх нь х***а манжууд-р бүрдцн. бүгдийн генийн шинжлгээ хийдиймуу яаадийн эхлээд монгол хүн х***а хүн х*******н манж хүнгэж тэгээд Нүүдлчдын генийг тавьж бгаад шинжлээд энэ хүнийм ийм гээдхужаа Хүний генийг тавьжбгаадмонголд хэднхужаа бн эцэст нь х*******н манж хүниыг хужаагиынманжаас гаргж тавь бгаад мнголд үүрлж оргнсн манж
Нэргүй 2026-03-18 202.9.40.13
монголд монголоор нэг монголд төрүүлцнмонгол хэлтэй монгол хэлээр хэлд оруулцн монгол-с ялггдхгүй х***а манжууд дүрцн хаа сайгүй нам төр төк улсын буулла сргуул. цэцрлг ихэнх нь х***а манжууд-р бүрдцн. бүгдийн генийн шинжлгээ хийдиймуу яаадийн эхлээд монгол хүн х***а хүн х*******н манж хүн гэж тэгээд Нүүдлчдын генийг тавьж бгаад шинжлээд энэ хшн ийм ийм гээд х***а Хүний генийг тавьж бгаад монголд хэдн х***а бн эцэст нь х*******н манж хүниыг х***а манжаас гаргж тавь бгаад мнголд үүрлж оргнсн манж