Уругвай улс Монголд Консулын газраа нээнэ | News.MN

Уругвай улс Монголд Консулын газраа нээнэ

Уругвай улс Монголд Консулын газраа нээнэ

Уругвай улс Монголд Консулын газраа нээнэ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр /2018.08.17/ Монгол Улсад айлчилсан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Фернандо Кабрал, Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, Уругвайн Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих “Uruguay XXI” агентлагийн захирал Антонио Карамбула нарыг хүлээн авч уулзав.

Д.Даваасүрэн 2018 оны дөрөвдүгээр сард Уругвайн Гадаад хэргийн дэд сайд А.Бергаминогийн айлчлал үр дүнтэй болсныг тэмдэглэж, айлчлалын мөрөөр Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө уругвайн тал идэвх санаачилгатай ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид мөн өдөр МҮХАҮТ дээр зохион байгуулагдсан Монгол, Уругвайн анхдугаар бизнес уулзалтад оролцож, Уругвай Улстай бизнесийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулга хийсэн бөгөөд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Монгол, Уругвайн хооронд 1997 оны аравдугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны иргэд 2018 оны зургаадугаар сараас 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих болсон. Уругвай улс Монголд Консулын газраа нээх шийдвэр гаргасан тухай мэдээлэв.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-18 202.21.102.231

uruguai gj haana bdgiig ni ch medku, ediin zasgiin osolt, mal aj ahuigaas g.m yuug ni suraltcaj boloh talaar yamar ch medlegegui hel amaa biluudsen malnuud mini hutsalgui duugui bj sur!

Зочин 2018-08-18 49.180.151.53

Urugwain ard tumen tatwariin mungu demii yumand zarlaa geed eserguutseh bga. Yamarch hereggui orond yun consul we

Зочин 2018-08-18 116.212.213.178

Манайх шиг марзан улсад бол Орос хятад л биш бол бусад нь бүгд ирж болно. Нээлттэй улс шүү дээ. Хүмүүс нь л жоохон мэдэмхий, залхуу болохоос

Зочин 2018-08-18 96.69.189.11

a/a/x

Зочин 2018-08-18 96.69.189.11

zailtsgaa

Зочин 2018-08-18 96.69.189.11

zailtsgaa

tpmsgzp 2018-08-18 96.69.189.11

italiin elchin 2jiliin umnu opyylj ipcen Tsaanaa ymap zopilgotoi um,end ymap ch ach/xgyi,Elchin caidiin gazpyydiig Mongol ylcad nuluuluxyits ach/xgyi,Xynii xyne ta napiig bodno gej baixgyi shyy,zailtsgaa

aba 2018-08-18 96.69.189.11

tynliin deeps chini, end bainaa.xocyt

Зочин 2018-08-18 96.69.189.11

bc

Зочин 2018-08-18 106.79.171.160

Buun DOH sh dee piizdaa. Har fiizdakuudaar dutav gejj.. Uhsen hoino oo

Зочин 2018-08-18 202.179.25.220

Консулаар суарес хурээд ирвэл яана

Махчин Суарез 2018-08-18 172.58.142.235

Хаха би бас тэгэж бодож тэнэгтэв

Зочин 2018-08-18 66.181.186.38

Bid nariig hazaj mazaad l...

Зочин 2018-08-18 150.129.143.42

Уругвай үхрийн махны экспортоор дэлхийд дээгүүр ордог. Малын өвчнөөс 100 хувь ангижирсан орон юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж