Юуны өмнө, МАН-ын экс дарга нар нүүрсний хулгайн жинхэнэ эзэд шийтгэлээ хүлээгээгүйг гэрчилж буйг тодотгох хэрэгтэй.
2022 онд нийгэмд дуулиан тарьсан нүүрсний хулгайн хэргээр ял авч, шоронд суусан УИХ-ын гишүүн, сайд асан Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, гадаад руу зугтаасан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал, оффтейк гэрээ эзэмшигч “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра нар яг хэн байсан бэ. Тэд нүүрсний хулгайн хэрэгт яг ямар оролцоотой байсан нь өнөөдөр бараг тодорч байна.
Нүүрсний гэх олон оролцогчтой хэрэг хэдэн гүйцэтгэгч төдий хүн хоригдож, бүлэглэл төлөөлж гарын үсэг зурсан цөөн тооны захирлууд гадаад руу зугтааснаар дуусаагүйг Ерөнхий сайд, МАН дарга асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Амарбаясгалан нар гэрчлэн яриад яваа.
Нүүрсний хулгай ид гаарах үеэр эрх мэдэлд байсан тэд нүүрсний гэх асар том хулгайн бүлэглэлийг илчлэх амьд гэрчүүд. Тэдний гэрчилж буй хэсэг нь “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээний төлбөрөөс улстөрчдөд 200 сая ам.долларыг сайнаар хэлбэл хандивласан, муугаар хэлбэл оролцсон хүмүүст хуваарилдаг авлигын систем байсан гэх асуудал.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Хууль зүйн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголтой холбоотойгоор “Бодь групп”-ээс 500 мянган ам.долларын хандивыг 2-3 удаагийн үйлдлээр авсан. Т.Аюурсайхан бас сая ам.доллар авсан. Нийтдээ 200 сая ам.долларын асуудал байгаа. Гашуунсухайтын анхны ТЭЗҮ 600 орчим сая ам.доллар. Тэр нь өссөөр байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон. Багадаа 200 орчим сая ам.долларыг гаргаж авсан болж таараад байгаа. 20 орчим хувийг нь гэсэн үг. Валютын нөөц дундраагүй бол энэ нь илрэхгүй, мэдэгдэхгүй яваад байж болох байхгүй юу. Тухайн үед хэтрүүлчихсэн байгаа юм. Тонн тутмаар ч юм уу дүн тохирсон байж таараад байгаа” хэмээн гэрчилж буй.
Мөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 2025 онд аравдугаар сард МАН-ын даргын өрсөлдөөнд орж байх үедээ “Бодь групп”-ийн оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна. Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд УИХ-ын дарга асан Г.Занданшатар 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй "Бодь групп"-ийн оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан. Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай” гэж мэдэгдсэн байдаг.

Тэдний энэхүү яриа, мэдэгдэлд дурдагдаад буй оффтейк гэрээ нь “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилт”-ийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр байгуулж, 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт хийсэн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ юм. Гэрээ байгуулсан болон нэмэлт өөрчлөлт хийн хэрэгжүүлсэн он цаг хугацаанд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын алба хашиж байгаагүй, Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас өөр албан тушаалгүй байжээ. Гэрээ байгуулагдах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сарын 21-нд өөрийн хүсэлтээр огцорч байлаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээ 1.3 тэрбум ам.долларын үнийн дүнтэй. Төмөр замын гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК гэрээний төлбөрийг 2019 эхлэн нүүрсээр авч, хөнгөлөлттэй үнээр борлуулсан. Улмаар 2022 онд нүүрсний хулгай ил болж, дуулиан дэгдсэн бөгөөд оффтейк гэрээний гол оролцогч Н.Удаанжаргал гадагшаа оргон зайлснаар хэргийн шалгалт мухардсан байдаг.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэл төмөр замыг санхүүжүүлсэн оффтейк гэрээг бүрэн эхээр нь ЭНДЭЭС үзэх боломжтой.
3,569.17





















































Нэргүй 2026-03-18 211.36.143.248
Үхэж байсан хүүрэн хулгайчууд.
zochin 2026-03-18 103.212.118.205
ЭНЭ 5 ДЭЭР НУУЦ ГЭРЭЭНҮҮДИЙГ ЗААВАРДЛАЖ ХИЙЛГЭСЭН, ЭНЭ 200сая доллараас ТОМ ХУВЬ ХҮРТСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ, мөн ТТ-ГС ТӨМӨР ЗАМЫН УИХ-аар БАТЛАГДСАН НАРИЙН ЦАРИГИЙГ ӨРГӨН БОЛГОЖ ХУУЛИЙН ХУЛГАЙГААР ҮХЦ-тэй ХУЙВАЛДАЖ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ ӨРГӨН ЦАРИГААР БАРИУЛЖ УЛСАД ОДООХОНДОО 2.5 тэрбум ДОЛЛАРЫН, ЦААШДАА ЖИЛ БҮР ӨСӨХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТЭН Х.БАТТУЛГА гээд БАС БУС ХҮМҮҮС НЭМЭГДЭХ ЁСТОЙ.
Нэргүй 2026-03-18 122.201.31.124
сайн уудлалцаад байгаарай, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэх эрхтэй,
Нэргүй 2026-03-18 66.181.183.226
Eрөнхий сайд байсан Хүрэлсүх оролцохгүйгээр энэ ажил бүтэх ямар ч боломжгүй. Eрөнхийлөгчид тийм их төсөв мөнгө байхгүй. Тэгэхээр Хүүк ч бас маш их авилгал авсан байна. Даанч энэ хэрэг чимээгүй болчихсон юм
Нэргүй 2026-03-18 66.181.183.226
Тэр олон сая долларыг улс төрчдөд тараасан хүн нь Амундра юм байна. Тэр хүн илчилж хэлсэн байх нь. Одоо Амундра гээд хөөцөлдөөд байгаа нь амыг нь таглах гээд байна. Маш том аюултай хэргийн гэрч хүн байж. Гадаад руу зугтахаас аргагүй юм байна
shd-2025 2026-03-18 59.153.86.195
Нямбааатар Хууль зүйн сайд байхдаа Бадамжунайг очоод л аваад ирж байсан. Энхбаяр сайдаа та одоо очоод Удаанжаргалыг аваад ир. Тэгвэл жинхэнэ шудрага харагдана шүү.
Нэргүй 2026-03-18 59.153.115.69
2019-20 онд Амарбаясгалан намын ЕНБД, ОЭ ЗГ-ХЭГ-ын дарга байсан нь нүүрсний хулгайд хамаагүй мэдэхгүй гэсэн үг биш харин ч чимээгүй хүчтэй оролцоотой байсан гэсэн үг. Энэ 2 тийм шударга юм бол дараа эрх мэдэлд хүрэхдээ энэ бүгдийг нэр устай нь гаргаж илчлэхгүй яасан? Ганхуяг нарыг нүүрсний хулгай биш татвар төлөөгүй гэх мэтээр хөнгөн ял өгүүлсэн улсууд энэ 2. Б.Энхбаярыг хахууль авч байхад дэргэд нь байсан хүнийг мэдсэн юм бол шууд гардахгүй яасан Оюука? Гадаадад зугтсан хүнийг хэлэх юм биш биз
Нэргүй 2026-03-18 103.212.117.223
SEXSEER VANXANDI UILCHLI BIEE UNELLEED XUCHINDUULI ALNI SEXSEER ANUSDAX BOOB XXNO BOOW DOLOOJ80955877
Нэргүй 2026-03-18 70.175.141.166
Тонн тутмыг 60 доллараар үнэлж тооцсон байдаг. Гэтэл нүүрсний үнэ 300 доллар давж нэмэгдсэн. Тэгээд л зөрүүн дээр нь ажиллаж Женко, Баясгалан нар хуваацгаасан шүү дээ. Тэрийг нь одоо мэдэхгүй,санахгүй дүр эсгэцгээх юм. Сэтгүүлч нэртэй годгор охидууд бол юугаа мэдхэв дээ
долир 2026-03-18 66.181.161.153
баясгалан гэж нэг амьсгаа …..
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ТӨРИЙН ӨМЧ, ТӨСВИЙН МӨНГӨНИЙ УУТНЫ ЦООРХОЙГ БӨГЛӨХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ ТӨР ЗАСАГ АВЧ БАЙЖ Л ҮР ДҮН ГАРНА. 2026-03-18 103.229.121.85
Манай нийгэм хэн хулгайч болов, хэн матаач болов гээд шуурахаас цаад шалтгааныг нь сонирхохгүй, ҮҮГЭЭРЭЭ СЭТГЭЛ ХАНАМЖ АВНА.Төрийн өмч, төсвийн мөнгөний УУТ ХААГУУРАА ГООЖООД БАЙНАВ. Уут яагаад цооров. Хууль эрх зүй нь цоорхой байна уу, шуналтай манаач нь цоолоод байна уу, хяналтгүйгээс цоолох боломж олгоод байна уу. Шүгэл үлээгчийн хууль авлигыг бууруулна гэх нь нүүдэлчин монголчуудын хувьд эргэлзээтэй. Матаач хүнийг хөдөөнийхөн үзэхгүй. Матаад шагнал авчээ гэвэл бүр нэг нүдээр харахгүй.
Нэргүй 2026-03-18 103.57.95.160
Эдэнд хөдөлмөрийн баатар, гавьяат цол олгон хөхүүлэн дэмжиж, өөрөө цаад эзэн нь болж ирсэн хүн нь Жэнко гэдгийг ил бичээчээ
зочин 2026-03-18 66.181.184.214
Өнөө үед хэнд ч итгэхийн аргагүй болжээ Хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйл ч бөөн гүтгэлэг, үнэнд нийцэхгүй худал мэдээлэл, Бие биенийхээ нэр төрийг унагах бохирлох, харлуулах оролдлого, төрийн эрхийн төлөө тэмцэл, Нийгмийн өмчийг идэж уух шунал Үнэндээ монгол иргэний дайны байдалтай байна, Эцсийн эцэст хууль хянатын байгууллагын хяналт шалгалт шүүхийн шийдвэрт л итгэхээс өөр зам алга, Эдгээр байгууллагад л бохир туйлширсан этгээдүүдийг оруулахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй
зочин 2026-03-18 66.181.184.214
МАН-д ч АН-д ч үл бүтэх этгээдүүд, луйварч хулгайчид их шургалсан бололтой Шунал, мунхаглал хязгааргүй гэдэг үнэн бололтой,Ялангуяа зах зээлийн үед энэ нь дийлдэшгүй аймшигт зүйл болж хувирдаг бололтой
Нэргүй 2026-03-18 124.158.120.50
удаанжаргалыг хаа зайлах вэ л**, түүнийг авчирах хүсэлгүй байга атг даргыг зайлуулах хэрэгтэй
noname 2026-03-18 202.131.248.139
ene dolir bas yuuvdee urdha hardimu
Нэргүй 2026-03-18 202.21.107.67
udaanjargal lalriig gadaadas chihded irj chadahgui uursdigoo turning tsagdaa gej shaacha archaagui golognuud amundari geed islam tsarailsan halter shees baigaal baigaa ulsiin mongo hen ch toodgui shaasn pzda