– NEWS АГЕНТЛАГ "СОНИРХОЛТОЙ ГАЗАРЗҮЙ" БУЛАНДАА МАДАГАСКАР УЛСЫГ ОНЦОЛЖ БАЙНА –
Одоогоос 518 жилийн өмнө буюу 1500 оны наймдугаар сарын 10-нд Мадагаскарыг нээсэн түүхтэй. Мадагаскарыг анх нээсэн үйл явдал нь санамсаргүй болсон гэдэг. Тодруулбал, португалын далайчин Диегу Диаш Энэтхэг улс руу аялж байхдаа шуурганд өртөж, улмаар замаасаа хазайн үл мэдэгдэх газар саатсан. Түүний баг цаг агаарын таагүй нөхцөл байдлаас хорогдож байсан газар нь Диашийн огт төлөвлөөгүй нээлт нь байсан гэдгийг тэрбээр хожим ухаарчээ. Өөрөөр хэлбэл, Диаш багийн нөхдийн хамт гэртээ харих замдаа энэхүү гайхамшигтай нээлтээ ухаарсан түүхтэй.
Мадагаскар бол гайхамшигтай улс. Энэ нутаг өвөрмөц ургамал, амьтны аймаг, африк болон австронез холимог соёлтой билээ.
Жуулчдад зориулсан ил захидал дээр хамгийн түрүүнд мадагаскарын байгалийн гайхамшигтай үзэмжийг хэвлэдэг. Мадагаскарын ил захидлуудын 90 гаруй хувь нь тус улсын ургамал, амьтны аймгийн онцлог, өнгө төрхийг харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэрхүү ил захидлыг та зөвхөн Мадагаскараас л худалдан авах боломжтой ажээ.
Заримдаа Мадагаскарыг “Улаан арал” гэж нэрлэдэг. Учир нь энэ нутаг олон төрлийн эрдэс баялаг, ашигт малтмалаар баялаг тул улаан өнгө туяаран харагддаг юм байна.
Тус улсын эдийн засагт сайн сайхныг л хүсэхээс өөр аргагүй. Энэ нутагт хэрэггүй зүйлсийг хаяхад тийм ч тааламжтай ханддаггүй. Бүхий л зүйлсийг ашигладаг. Иймээс нутгийн зах дээр хоосон хуванцар сав, шилэнд гэрэл, утас зэрэг хийж зарах тохиолдол ч бий.
Африкт цаг хугацааны үл үзэгдэгч автомашин байдаг мэт. Учир нь, нийслэлээс 20 км-ийн зайтай амьдрах иргэд өдөр бүр л нааш цааш холхидог ажээ. Ихэнх тосгонд овоохойгоо сүрэл, хулсны тусламжтайгаар босгодог. Мөн эрчим хүч байдаггүй. Шаардлагатай багаж хэрэгслээ модоор хийдэг юм байна.
Нийслэл болон томоохон хотуудад иргэд нь франц хэлээр ярьдаг. Гэхдээ ихэнх нь малагаз хэлээр бие биетэйгээ харилцдаг гэнэ. Энэ нутагт англи хэлтэй хүнтэй бараг л тааралдахгүй гэнэ.
Будаа бол тэдний өдөр тутмын хэрэглээ. Иймээс нутгийн иргэд маш идэвхтэй будаа тариалдаг. Хамгийн сонирхолтой нь, ихэнх орон нутгийн дэлгүүрт будааг жинлэж бус консервын шилэнд хийж зардаг ажээ.
Мадагаскарын айл бүрд аалзны тор бий. Аалзны торыг цэвэрлэж болдоггүй гэнэ. Энэ нь нутгийн шашин шүтлэгтэй зөрчилддөг ажээ.
Арлын хамгийн том араатан бол фосса. Фосса бол муур нохойн холимог амьтан мэт харагддаг бөгөөд арслантай эн тэнцэхүйц том биетэй ажээ. Фоссагийн хамгийн ойрын хамаатан бол Мангуст ажээ.
Магадскар улсад маш их хорио цээр байдаг. Иймээс жуулчид энэ талаар маш сайн мэдэх хэрэгтэй. Тухайлбал:
- Мягмар гаригт ажилдаа явахыг хориглодог
- Бэлгийг хоёр гараараа тосч авах ёстой
- Зарим газарт хоорондоо ярьж болохгүй
- Хөл хүнд бүсгүйчүүд самар идэх хориотой
- Хүүхдүүд толинд харах хориотой
- Нуурт усанд сэлэхийг хориглодог
Эдгээр нь өвөг дээдсийнх нь соёл, зан заншилтай нь холбоотой байдаг ажээ. Зарим үед Мадагаскарт ахмад настны үгээр эсвэл хэн нэгнийхэн зүүдэнд өвөг дээдэс нь ирж, дохио өгсөн тохиолдолд хоригийг цуцлах эсвэл шинээр бий болгож болох ажээ. Өвөг дээдсийнх нь соёл, зан үйл, ард түмнийхэн нь итгэл үнэмшил нь албан ёсны шашинтай /ислам, христ/ төгс зохицдог гэнэ.
Баобаб – Мадагаскарын бэлэг тэмдгийн нэг. Дэлхий дээр энэхүү өвөрмөц модны есөн төрөл л байдаг. Тэдний зургаа нь энэ арал дээр ургадаг.
Энэ бол Мадагаскарын одоогийн ерөнхийлөгч. Тэрбээр 2014 оноос хойш энэхүү өвөрмөц, гайхамшигтай нутгийг удирдаж байна.Түүний овог нь тус улсын удирдаж байсан төрийн тэргүүн нарын овгоос хамгийн урт нь гэнэ. Түүнийг Эри Радзаунаримампианина гэдэг
Эх сурвалж: Вокруг света
Холбоотой мэдээ