Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо

Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо

Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор ирэх дөрөвдүгээр сард “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээг угтсан “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, санал шүүмжээ нээлттэй ярилцлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь зөв үү гэдгийг нягтлан үзэх, баялгийн сангуудын хуваарилалт тэгш, шударга байж чадаж байна уу? Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн зориулалтаар зарцуулахаар зохицуулсан нь бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэж хэллээ. Иймээс Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуваарилалтыг шинэчилж, иргэдэд хүртээх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдөх энэхүү хэлэлцүүлгийг хийжээ. 2025 оны эцсийн байдлаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангууд болох Ирээдүй өв санд 5.7 их наяд төгрөг, Хуримтлалын санд 1.1 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа юм. “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын алба хамтран зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорноговь 2026-03-17 103.80.210.92

Сонгууль ойртохоор иймэрхүү юм болноо

Avatar

Нэргүй 2026-03-17 202.9.40.13

адгийн бузр х***а манж хулгай зэлгээ өузрыг тасдн зогсоох гэж х***а манж хулгаы цэврлх гэсниыг шантаач гэсн үгээр урвуулж тэгж худлаа шаадгүйма шантчааниыг гаруудыг урвуулж манжлж нааддгүымаа шантаачнууд бдг хужааманж хулгайтай тэмцнийг шатнчнуудийг урвуулж наахгүйл дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж