Долоо хоногийн онцлох ярилцлага | News.MN

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

NEWS  агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна – 


‘МАНАН-ГИЙН БҮЛЭГЛЭЛ ИЗНН-ААС АЙЖ БАЙНА’

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзжээ. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан  эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

-Сонгуулийн ерөнхий хороо танай намын нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж аваагүй шалтаан нь ямар учиртай юм бэ?

-Манай намыг 2016 оны УИХ-ынхаа сонгуулийн зарлагын тайланг хугацаандаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын  тайлангаа  аудитаар баталгаажуулаад  хуулийн хугацаанд нь өгсөн байдаг. Намын  хувьд орлого, зарлага ч гараагүй.  Нэг ёсондоо хоосон данс гэсэн үг. Тайлан гаргах ямар ч шаардлагагүй. Гэхдээ ямар нэгэн зарлага байхгүй гэдэг мэдэгдлийг уг нь СЕХ-д  өгчих ёстой байтал тухайн үед  манай намын генсекээр ажиллаж байсан хүн хугацаанд нь өгөөгүй юм билээ. Бид үүний дагуу тухайн хүнд нам дотроо хариуцлага тооцсон. Ердөө намынхаа зарлагын тайланг өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо манай намын хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр юм л даа. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна.  Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг  улстөрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Сонгуулийн ерөнхий хороонд томилогдсон удирдлагууд нь хоёр намын  гар хөл болж, тэднийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг ийм л байгууллага болж хувирсан.  Уг нь бол СЕХ-ны үүрэг нь сонгуулийг будилаангүй, шударга явуулах үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Гэтэл төрийн үйлчилгээний байгууллага нь өөрөө өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, улстөрийн намын эрх чөлөөнд халдаг байгууллага болчихсон байна. 2016 оны сонгуулиар СЕХ манай намыг  мөн сонгуульд  оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Шалтгаан нь улстөрийн агуулгатай. Энэ удаад дахин үүнийгээ давтлаа.

 Энэ нь улс төрийн ямар зорилго агуулж байна вэ?

-МАНАН-гийн бүлэглэл манай намаас болгоомжилж өөрсөдтэйгөө өрсөлдөх улс төрийн хүчнийг байлгахгүй байх гэж ийм шийдвэрийг СЕХ-ноос гаргуулсан.

Бид бол улстөрийн гуравдагч хүчин. Намынхаа түүхийг эргээд харсан ч гэсэн манай нам АН, МАН-тай өрсөлдөх боломжтой намын нэг. Ялангуяа ногоон хөгжлийн асуудлаар шударга дуу хоолойгоо хүргэж ирсэн нам. Сүүлийн үед Оюутолгойн талаар нэлээд дуугарсан. Энэ бүхэнд хоёр намын дургүйг нь хүргэдэг бололтой.

2016 онд СЕХ-ны гаргасан шийдвэрийн дагуу манай нам  Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхэд  хандаж эцэстээ СЕХ-ний шийдвэр буруудсан шүүхийн дүгнэлт гарсан. Ингээд сонгууль бараг өндөрлөх шатандаа орох үед нь манай намын эрх сэргээгдэж байсан.  Дээд шүүхээс манай намын талд гаргасан шийдвэрт Үндсэн хуулийн хоёр заалтыг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, СЕХ өөрийн хэмжээнээсээ хэтэрсэн  шийдвэр гаргасан гэж үзээд Монгол Улс иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэзээ халдаж болох уу гэхээр дайны болон онц байдал зарлагдсан тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуулиар  олгосон хүний эрхэд хязгаарлалт хийж болно гэж  Үндсэн хуульд заасан байдаг. Үүнээс бусад тохиолдолд улстөрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх, тухайн нэр дэвшигч гэмт этгээд биш л бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг  ямар ч эрхзүйн орчин байхгүй. Гэтэл СЕХ Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж манай намыг нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзлаа. СЕХ-ны энэ удаад бүртгэхээс татгалзсан шалтгааны нэг нь 2016 онд Дээд шүүхэд ялагдсан  өшөөгөө  авч байна гэж харж байна. Дахин бид энэ асуудлаар Дээд шүүхэд хандвал ялах нь тодорхой. Улстөрийн намыг сонгуульд оролцуулахгүй байна гэдэг нь бараг татан буулгаж байгаатай адил эрхийг нь хааж байгаа  гэж ойлгогдож байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


‘МАНАН-Г УСТГАХ АЖЛЫГ ДООРООС НЬ ХИЙНЭ’

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор танай нам батламжаа гардан авсан.  Яагаад нөхөн сонгуульд өрсөлдөх болов?

-Манай нам ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд олон нийтийн хүсэлтийн дагуу оролцох гэж байна. Би Монголын төрд нэг ч гэсэн авилгач, хулгайч, хууран мэхлэхчдыг оруулахгүйн тулд  үгээрээ биш үйл хөдлөл, оролцоогоороо тэмцэнэ.

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж байгаа. Бид хэнийг ч хуурахгүй. Зөвийг санал болгож, үнэнийг л хэлнэ.

– Одоогоор хэчнээн гишүүд, дэмжигчидтэй вэ?

-Бид 14 мянган хүнд л намын батлах өгнө. Энэ нь бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо. Бид МАНАН-г устгах ажлыг дээрээс нь биш доороос нь 2020 онд хийнэ. Манай нам хамгийн түрүүнд 2020 онд МАН, АН-ын жирийн гишүүд, эгэл ардыг нэгтгэж сум, хороодод ялна гэсэн зорилготой байгаа. Энэ МАНАН гэдэг  чинь төр засгийн дээр байгаа энэ хэдэн дарга нар ерөөсөө биш. Сум, баг, хороо болгонд байгаа МАНАН-гийн жирийн гишүүдээс эхэлж байгаа. Манай зарим иргэн өнөөдөр УИХ-ыг тараая гэж ярьдаг. УИХ-ыг тараачихвал  асуудал шийдэгдэх ч юм шиг ярьдаг. УИХ тараад ээлжит бус сонгууль болбол сум, хороонд байгаа МАНАН-гийн жирийн гишүүд манай намыг сонгоорой гэж явсаар байгаад л дахиад л  МАНАН-гаа гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэдэн ч удаа сонгууль болсон МАН, АН, МАХН-ын намуудын жирийн гишүүдийн үзэл санааг өөрчлөөгүй цагт төр цэвэршихгүй болчихсон. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн  тулд бид яах ёстой гэхээр улс төрийн нам болоод үнэн зөв улсууд нь нэг дороос нэр дэвших үйл явцыг зайлшгүй бий болгох ёстой. Нэг ёсондоо үнэн, зөв нь нэг талдаа гарсан жинхэнэ нам улс орны өөрчилнө.

-Танай нам тэгээд үнэн зөв нь нэг талдаа ялгарчихсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Жишээ нь сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлнэ . Сумаа хөгжүүлье гэсэн залуус сумандаа эрх мэдлээ олж авах шаардлагатай юм. Ингэж бид өөрчилнө. Ард түмэн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нарыг  гишүүн болгочихвол бүх зүйл сайхан болох юм шиг яриад сууж байсан. Тэд бүгд гишүүн болсон ч улс орон яагаад сайхан болохгүй байна вэ. Хүн гаргаад сайхан болдоггүйн тод жишээ энэ. Төгс хүн гэж байдаггүй. Харин төгс бодлого гэж бий. Үүнийг улс төрийн нам хийдэг. Тиймээс бид суманд төлөөлөгчтэй болох ёстой. Манайд төрийн тогтолцоо болохгүй байгаа юм биш. Харин нам нь мафи болсон учраас мафийн нам төр барьж байна. Бид жинхэнэ намыг улс төрд оруулж ирээгүй байж төр болохгүй байна гэдэг. Бид  жинхэнэ бодлогын намыг гаргаж ирж байгаа. Бид улсаа өөрчилье гэвэл улс төрийн зөв оролцоо, иргэдийн хандлага чухал.

ДЭЛГЭРЭНГҮЙ


 

Ж.БАТЗАНДАН: УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРААНА

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарласан даруйд ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна.  Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай. Хэлэлцэх олон асуудал бий. Эрдэнэтийн асуудал Монголын талд ашиггүй шийдвэр гарсан. Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг Засгийн газар шийдэж чадахгүй байна. УИХ-ын даргатай холбоотой авлига, луйврын хэргүүд яригдаж байна. Намар болон өвлийн бэлтгэл ажлуудын тухай ярих шаардлагатай байна. УИХ унтаад байж болохгүй. УИХ-ын дарга нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардаж 20 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. АН-ын бүлэг ч ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж байгаа.

-Эрдэнэт  үйлдвэр Арбитрын шүүх дээр  дахин ялагдсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Албан ёсны шийдвэр нь бидний гар дээр хараахан ирээгүй байна. Уг асуудлаар ажлын хэсгийг ахалж байгаа Я.Санжмятав гишүүн энэ талаар мэдээлэл хийхдээ Монголын талд таатай биш шийдвэр гарсан гэж хэлсэн. Үүний шалтгааныг тодруулах ёстой. Цаашид авах арга хэмжээний тухай Засгийн газар болон УИХ яаралтай ярих ёстой.

-Засгийн газар Эрдэнэтийн төлбөрийг төлөх нь хууль зөрчсөн асуудал  гэж зарим өмгөөлөгч хэлж байгаа. Арбитрын шүүх ийм шийдвэр гарсан нь  Засгийн газар буруутай гэдэг  асуудал ч яригдаж байгаа шүү дээ?

-Хэдэн хулгайч, луйварчдаас болж Эрдэнэт үйлдвэр дампуурч байна л даа. 2009-2013 онуудын хооронд Засгийн эрхийг барьж байсан хүмүүс Эрдэнэт үйлдвэрийг нууцаар буюу УИХ-д мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьсан байгаа. Их хэмжээний мөнгийг хувийн хэвшилд авч өгсөн. Үүнээс болж өнөөдөр Эрдэнэт өрөнд орчихоод байна. Мөн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүйгээр тухайн үеийн Ерөнхий сайд нь хэсэг бүлэглэлтэй хуйвалдаж хувийн хэвшилд авч өгсөн. Монголын ард түмэнд авч өгөх бүрэн боломжтой байсан 49 хувийг нэг банкинд аваад өгчихсөн.  Ингэхдээ Үндсэн хуулийг зөрчиж хууль бусаар авч өгсөн. Энэ бүхнийг УИХ, Засгийн газар цэгцэлж чадахгүй бол одоо тарах хэрэгтэй. Миний бие нэг л зүйлийг хатуу хэлж байгаа. Бид энэ улсад, ард түмэнд туслах гэж ирсэн болохоос биш цуслах гэж ирээгүй. Ингэж чадахгүй л юм бол УИХ, Засгийн газар ажлаа өгөөд явах хэрэгтэй. Энэ улс төр өөрөө Монголын ард түмний эрх ашгийг хангаж чадахгүй байгаа бол одоо болих хэрэгтэй. Би энэхүү байр суурь дээрээ хатуу зогсоно. Улс эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Тэвчээртэй харж, хүлээж байгаа.  Гэхдээ тэвчээрт хязгаар гэж бий.

 

"Болор дуран"-аар шалгав.

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буруу Цолмон 2018-08-18 103.10.23.80

Үнэн ба зөв нам Маш үнэн зөв зүүлийн төлөө яваа нам хэлээд байгаа зүүл нь үнэн шүү дээ\nИргэдээ үнэнээс [Хориотой Үг] худалч нар л их айдаг юм тэд боргоож л байг бүү тоо ОТТГОНБААТАР зөв залуу сонгууль одоо ороцох нь\nнамын бодлогоо ард иргэдэд тануулах сайхани бололцоо юм

Avatar

иргэн 2018-08-18 103.10.23.80

Иргэний зориг гэж нам байхгүй иргэд одоо үүнд хууртахаа болсон \nБатзанданд хувь хүний нь хувид итгэж болох хүн АНийн дарга болох юм бол АН ийг\nлуйварчин нарын савараас салгаж чадах хүн бол Батзандан мөн МАН -АН ийн МАНАН бүлэглэл үүнээс маш их айж\nбайгаа нь АН ийн сонгуулаар ил тод харгадсан

Avatar

Бүү мэд 2018-08-18 43.228.130.158

Захиалгат бичээч гэж байдаг бололтой коммент харж байсан нэг хүнийг нэг бол орк, нэг бол архичин гэж бичсэн байхын хэхэ яг нэг нөхөр хэдэн удаа хэдэн үг солиод бичсэн байх шиг тэр нам эдр нт надад хамаагүй шүү ажиглаарай.

Avatar

Зочин 2018-08-18 66.181.161.72

Ганхуягаа хэрэггүй ээ тайлангаа зүгээр л өгчих

Avatar

Зочин 2018-08-18 203.91.115.39

оорк отгонбаатар юучивдээ.

Avatar

Зочин 2018-08-18 96.69.189.11

o/c

Avatar

Зочин 2018-08-18 96.69.189.11

! !

Avatar

Зочин 2018-08-18 96.69.189.11

xoopond ni yac xayna,myylna,GUILAGCHIN- xApaalaa yabyylna

Avatar

Зочин 2018-08-18 73.231.241.51

Ene yun dund ni huduunii ger horoolliin ork yavaad bnaa?

Avatar

zochin 2018-08-18 77.218.250.101

ene otgonbaatar gj neg tag hulduu bolovsrolgui arhichin tsaraitai nuhur end yu hiij uawnaa mongoliin tur iim huneer udirduulahdaa ch tulj doroitoogui l bmaar unheer gutaj bn .mongoliin turd iim gudamjnii 100dotor oligtoi nemj hasj chadahgui nuhdiig harinj oruulj bolohgui tsewerleh heregtei hen durtai n turiin sentiid suuj uls oron ard tumniig udirdan zalj awj yawdgui yum .ali ch namd bolohgui humuusj bii mundag bolovsroltoi uls ornoo gesen hunch bii hunee l zuv songo tegeel boloo .76gishuun bugd maluu gewel ugui shu unheer ene turiin tuluu chumguu dundartal yawj bui uls turchid bii shu hulgaich luivarchid popuud ch bii

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

Ганхуяг зөв ярьж бна

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

ИЗННЫН ДАРГА ГАНХУЯГ ӨРСӨЛДӨХ ЁСТОЙ ШТЭЭ ! СЕХ ШУДАРГА АЖИЛ АРХИЧИН НАМЫГ ӨРСӨЛДҮҮЛЖ БАЙХААР ИЗНН ХАМААГҮЙ ДЭЭР ЗӨВ НАМ

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

Ёстой инээдтэй юмаа отгонбаатар архичин

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

Солиотой гар энэ отгонбаатар нөхөр архи уудаг авгай шахдаг сүүхээтэй архичин байн

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

ОТГОНБААТАР ГЭДЭГ НӨХӨР АРХИЧИН МЭДЭХ ЮМ БАЙНА СОГТУУ ОЛОН ТААРСАН ДАА ДҮҮ ХЭЗЭЭ СҮРХИЙ УЛС ТӨРЧ БОЛЧИХВОЛ СОНИН БАЙН ШҮҮ ДҮҮ

Avatar

Зочин 2018-08-18 112.72.11.113

Zuv l yriad bn tegeed l bas niileed hudlaa yriad yvchihgui bol odoohondoo zuv l bn demjnee

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

Шоу гарууд

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

ҮНЭН БА ЗӨВ Ч ГЭХ ШИГ ИЙМ БАЛАЙ ЛАЛАРУУДИЙГ ЯГ ТӨРД ОРУУЛЖ ХАРАГДААЧ ЁСТОЙ ИНЭЭД ХҮРЧ БНА

Avatar

Зочин 2018-08-18 64.119.19.41

оюунбаатар шал худлаа энэ бид хоёр яг МАНАНГИЙН эсрэг байж харагдаач ёстой май чи төрд биш [Хориотой Үг] байх ялтан шүү

Avatar

Ич оюунбаатар ПИЗДАА 2018-08-18 64.119.19.41

ЭНЭ ҮНЭН БА ЗӨВ НАМЫН ОТГОНБААТАР ЁСТОЙ ШААЖ СУРСАН САЙХАНСАМУУГИЙН ГУТАЛ ТОСЛОГЧ ЗАЛУУ ШТЭЭ ОЧИЖ ОЧИЖ ЭНЭ МАЛ ДАРГА БАЙХ ДАА ЯААДАГ ЮМ ХУДЛАА ШАХДАГ ХАР САНААТАЙ ЗЭВҮҮН ЗАЛУУ САЙН МЭДНЭ СОНИН ГАР

Avatar

Зочин 2018-08-18 27.123.214.105

Za ene otgonbaatar gedsere dvvren baastai huduu ork

Avatar

Zagdaa 2018-08-18 87.78.148.252

Ene odoo unen zub nam gesen nuhur manaid honoy gesen nevtruuleg hiigeed bisan zaluu mun uu zaaval uls turluu yah gej oroh gej saijraad chichreed bgaa ym zugeer saihan ajil hiigeed amidarlaa avaad ybaa chew bas hurdan bayjah darga boloh gesen zaluuchuud arai bishee zugeer amidar deeshee harhaaraa mungutei baychuudiin egneend oroh durtai zaluuchuud

Avatar

mgl 2018-08-18 202.9.42.17

Эрдэнэтийг барьцаанд тавьсан этгээдүүдтэй яагаад 2012-2016 онд засаг барьж байхдаа хариуцлага тооцоогүй юм бэ? МАН АН хоёр улс орныг авч явж чадсангүй. Гишүүд нь намынхаа удирдлагатай хатуу хариуцлага тооц, энэ 2 нам болохгүй болжээ.

Avatar

Зочин 2018-08-18 27.123.214.122

Отгоо яваад үз ард түмэн дэмжинэ энэ хэдэн луйварчин, офтшаруудаас 2020 онд салж тэдэнд хариуцлага тооцохыг дэмжиж байна.

Avatar

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарт 2018-08-18 182.160.0.245

эхлээд бие зас дараа нь гэрээ зас тэгж чадвал улс төрд ор.

Avatar

Зочин 2018-08-18 202.179.27.155

Erdenetiig Bagabandi Enhbayar Elbegdorj 3 huvaagaad idchikhsen uund ergelzeed yah ve dee\n

Avatar

Зочин 2018-08-18 202.179.27.155

IZN gj uhsen baasniih ni nam baidag yum beeeee. ganhuayag gegch ene tsagaan yamaand hen itgeh ve, khench bish bj tom tom baadgaa bolikh heregtei. ARD olon MANAN d itgehee bolison. AN -iin gishuud yu gj dongosood nemergui. Khuuchnii khu nam odoogiin MAHN bish iimd ard olon odoo oorsdodoo l itgeh heregtei gants zoew zam bol boslogo ba huvisgal ... odoo edgeer luivarchdiig tolgoi daraalan ustgah heregtei

Avatar

Зочин 2018-08-18 27.123.214.82

Hurelsuh ogtsor

Avatar

Зочин 2018-08-18 27.123.214.82

Zov shuu ard tumen demjine

Avatar

Зочин 2018-08-18 202.9.41.129

Батзандан хэлсэн энэ үгнээсээ буцсаан ккк

Avatar

Зочин 2018-08-18 202.179.31.64

Монгол орныгсионгол хшн л хөгжүүлнэ. Хэн улс орон гадныхан хөгжүүлэхгүй. Өөрсдөө алтайгаас хянган хүртэлх уудам орноо хөгжүүлье. Жич гадныхан гэдэгт түрэг уйгар гаралтай увс хүнүүд хамрагдана

Avatar

Зочин 2018-08-18 202.21.106.148

Хаха

Avatar

Зочин 2018-08-18 202.179.27.155

alna shuu Almas aa\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж