Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Х.Хэрлэнг хүлээн авч уулзав. Энэ үеэр тус нийгэмлэгийн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг цаашид өсгөх талаар санал бодлоо солилцлоо. “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ өсөж, улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэн хэлээд УБТЗ-д хийгдэж байгаа техникийн шинэчлэлт, хөгжлийн бодлого, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бүс нутгийн худалдаа, логистикийн урсгал нэмэгдэхийн хэрээр төмөр замын тээврийн салбарын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлоод, салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. “УБТЗ” ХНН-ийн зүгээс тавьсан саналуудыг эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, тооцоо судалгаа нэн яаралтай хийж танилцуулахыг даалгав. Уулзалтад талуудын холбогдох албаны хүмүүс байлцлаа.
3,569.17






















































Вдадииир 2026-03-17 163.61.150.94
хоё замаа тавьж цахилгаанжуулахыг л ажио хийлээ гэж хэлнэ..түүнээс Оросоос гуйж байж хэдэн кг ачаа нэмж тээвэрлчээд баярлаад байх нь гутамшигтай шүү..Орос гай болоогүй бол өнөөдөр хос замтай цахилгаан шугамтай байх байлаа..бас үнэгүй хийж өгнө гэсэн шүүдээ Америк..
ИРГЭН 2026-03-17 66.181.182.74
Жадамбаагийн хүү ч нэг их хөрөнгө оруулалт энэ тэр гэж томроод юуу гэхэв!!! Татвар төлөгчдийн мөнгийг хувийн компанируугаа харин сайн хөрөнгө оруулдаг байх өөрөөр Энхбаярыг Монгол улсад юм хийжээ гэж сонсоогүй юм байна!!
Нэргүй 2026-03-17 202.131.246.245
УБТЗ-ыг оросуудаас салгаад авчих хоншоортой аавын хүү бна уу. Хүүк авчих юм биш бгаа.
Нэргүй 2026-03-17 103.57.92.126
асем монголыг дээрэлхсэн заалтууд их орсон
Нэргүй 2026-03-17 66.181.187.60
энэ нийгэмлэгийг татан буулгаад шинээр төмөр зам барих хэрэгтэй
Нэргүй 2026-03-17 66.181.176.188
ОРОСУУДТАЙ ХАМТРАНА ГЭЖ ХУДЛАА Ш ДЭЭ ХОРОНГО ОРУУЛЖ БАЙНА ГЭЭД ОРОСУУД АШИГЛАЖ БОЛОХГУЙ 2000 ЭВДЭРХИЙ ВАГОН ОГСОНИЙГ БУГДИЙГ ХОГОНД ХАЯСАН ТУУХ Л ДАВТАГДАНА ДАА
Зочин 2026-03-17 66.181.178.244
УБТЗ оросуудаасаа салаагүй цагт хөгжил, дэвшил ярихгүй л дээ, ямар ч сайхан юм байсан оросууд нь гацаачихана
Паак росси 2026-03-17 122.201.31.142
пэсдаа хөгжлөөс чангааж байгаа салбарлдаа. өгөр оросгүй юм бүхэн аяандаа сайхан болчихдогдоо. үхэж хэвтсэн оркууд үхэж далд орж дуусч байж даян дэлхий амгалан тайван байхсан.
Нэргүй 2026-03-17 66.181.191.135
Хөгжлийн садаа салбар гэдэг үнэн. Арын хаалганы ажилтан ажиллагсадтай салбар гэдэг нь ч үнэн. Замчид нь өнгөрсөн зууны тоног төхөөрөмжөөр Ган зам дуугаа дуулаад бүжиглээд ажмолаж байгаа нь ч үнэн
Ц Хэнмэдхэв 2026-03-17 202.55.188.97
УБТЗ улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан дэлхийн ТЗ ын дэвшил хөгжилтэй хөл нийлүүлэн төмөр замчдын амжилт бүтээл нь жилээс жилд нэмэгдэж байна жинчин явж байна жингэр ноход хуцаж л байна