Улс төр судлаач Д.Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
УИХ-ЫН ГИШҮҮНД ЁС ЗҮЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГЭДЭГ ҮНДЭСЛЭЛЭЭР ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗҮЙ ЁСНЫ БУС
-Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнийг ёс зүйн шаардлагаар эгүүлэн татах хуулийн төсөл санаачилснаар хаврын улс төр эхэлж байна. Ерөнхийлөгч, Засгийн газрын дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хөндсөн хууль санаачилж буй үйл явцыг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Нэг талаас, Ерөнхийлөгч бол хууль санаачлах эрхтэй субъект, нөгөө талаас УИХ-ын тухай хуулийн 36.1-д УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой хурлыг зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна гэсэн зохицуулалт бий. Энэ нь УИХ үйл ажиллагаагаа, хуралдааны дэгээ өөрчлөх, шинэчлэх шаардлагатай бол бусад субъект биш, гагцхүү өөрсдөө шийдвэрлэх тухай зарчим юм. Хуульчид юу гэж тайлбарлахыг сайн хэлж мэдэхгүй ч улс төр судлаачийн хувьд энэ зарчмын байр сууринд санал нэг байна.
-Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх, жагсаалтынх бол намаас эгүүлэн татах зарчмаар оруулж өгсөн нь эрх мэдлийг хэт төвлөрүүлэх эрсдэлтэй. Нөгөө талаас олон нийт УИХ-аас өндөр ёс зүй шаардаж байна. Парламентын түвшинд ёс зүйг сахиулдаг ямар жишиг байдаг вэ?
-УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хоёрхон тохиолдол бий. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзсэн бол, хоёрдугаарт гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон эгүүлэн татах ёстой. Аль ч тохиолдолд УИХ нэгдсэн чуулганаар хэлэлцэж эгүүлэн татах эсэхийг шийдвэрлэдэг хуультай. Гэвч шүүхийн тогтоол гарсан тохиолдолд түүнийг хэлэлцэх дэг нь хуулиар тодорхой зохицуулагдаагүй тул өнөөг хүртэл хэлэлцэхгүй тохиолдол гарч буйг бид бүгд мэдэж байгаа. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эдгээр үйл явцыг тодорхой болох эрх зүйн шаардлага бий.
Парламентын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох хамгийн том механизм бол сонгууль. Тиймээс ёс зүйн хариуцлагыг сонгогчид л тооцох нь хамгийн зохистой. Намын жагсаалтаар ч бай, сонгуулийн тойргоос ч бай сонгогдож, тангараг өргөсөн бол тэр хүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг баримтална гэж тангараг өргөж ард түмний элч болдог Үндсэн хуулийн зохицуулалттай.
Аль нэг намын дарга, ялангуяа ёс зүйн ноцтой зөрчил гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох нь зүй ёсны бус. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа болон ноцтой зөрчсөн гэх агуулга харагдана лээ. Удаа дараа гэдэг нь хэдэн удаа, ноцтой зөрчих гэдгийг юу гэж ойлгох гэх мэт нь эргэлзээтэй. Ер нь хууль хэдий чинээ хоёрдмол утгатай байна, төдий чинээ эргэлзээ төрүүлдэг.
-Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар олон нийтээс тийм ч өндөр дэмжлэг авч чадахгүй байна. Намын дарга, Ерөнхий сайдын суудлыг салгасан нь үүнтэй холбоотой юу?
-Олон нийтээс дэмжлэг авч чадахгүй байна гэж бодохгүй байна. Саяхан судалгааны байгууллагын гаргасан судалгаа харахаар рейтинг өндөртэй улстөрчдийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сөрөг хүчний удирдагч нар тэргүүлж байна.
-Үе хоорондын гэгдэж буй МАН-ын доторх зөрчилдөөн бүтэн жил тойрч байна. Эрх баригч намын дотоод зөрчил энэ хавар дахиад Засгийн газрыг огцруулах нөхцөл байдал руу хөтлөх магадлалтай болж ирлээ. Засгийн газар огцрох магадлалтай юу?
-Улс төрийн томоохон шийдвэрүүд хөшигний ард гардаг учраас огцрох эсэхийг хэлэхэд эрт, хэлж мэдэхгүй юм. Уг нь Засгийн газар тогтворгүй байнга огцроод байсан тул тогтвортой байдлыг хангах үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойших Ерөнхий сайд тогтвортой ажиллаж байгаад, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлаар өнгөрсөн зун өмнөх Засгийн газар огцорлоо.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийснээс хойш дагалдаж батлах шаардлагатай, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амь оруулах 50 гаруй хуулийн төслийн гуравны нэгийг баталсан гэдэг. Нэг ёсондоо бид 2019 онд хийсэн шинэчлэлээ иж бүрэн хийж чадаагүй гэсэн үг.
-Сөрөг хүчин АН болон УИХ-д цөөн суудалтай нам, эвслүүд нэгдэн УИХ-ын дарга Н.Учралыг шахах замаар эрх баригчдад шахалт үзүүлж эхэллээ. Нэг намын УИХ даргаар ажиллах нь ямар үр дагавартай вэ?
-Намын дарга УИХ-ын даргын албан тушаал хашиж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Өмнө нь намын дарга УИХ-ын даргыг хашиж байсан тохиолдол МАН-д ч, АН-д ч бий. Зарчмын хувьд бол эрх баригч намын дарга Ерөнхий сайдын албан тушаал хаших ёстой. Энэ бол улс төрийн намын лидерийг эрүүл өрсөлдөөнөөр гаргаж ирдэг вестминстрийн загварын гол онцлог юм.
3,569.17






















































зочин 2026-03-18 103.212.163.203
Заавал тийм байх албагуй шүү малнууд дандаа гадны бодлого дуурайх юмаа намын дарга угаас ямар нэг албан тушаалгуй намынз бодлого бариад л хэвтэж байг кк
Нэргүй 2026-03-18 103.57.94.108
АН нэрт ардчиллыг бузарлаад 30 жил гарчээ.Ашигтай ганц санал гарахгүй.Эсрэгээр үймүүлж хорлох, ажилд нь саад хийх, өөлөх, мушгих, шантаажилж цагийг элээнэ.Сонгуульд ялж чадвал их мөнгөтэй улс хүлээж аваад дуусгаж сөхрүүлээд гаднаас өндөр хүүтэй зээл авч зам тавих зэргээр 10 жил төлөөд барахгүй өрөнд унагаад алга болдог байна
ХУУЛЬЧ 2026-03-18 202.9.46.5
"2025 ОНЫ 12- САРД НАМЫН ХЯМАРЛАА ТӨРИЙН ХЯМРАЛ БОЛГОСОН ХОЙНО . ,,,,. БОЛДОГ ЮМ БАЙЛГҮЙДЭЭ.
Зочин 2026-03-18 103.212.118.205
"ЯЛСАН НАМЫН ДАРГА ЕС БАЙХ ЁСТОЙ" гэлээ. ИЙМ ЗААЛТ ЯМАРВАА ХУУЛЬД Ч, МАН-ын ДҮРМЭНД ИЙМ ХАТУУ ЗААЛТ БАЙХГҮЙ. Жнь: МАН-ын ДҮРМЭНД "НЭР ДЭВШҮҮЛНЭ" Л гэж БАЙГАА. УИХ-д ОЛОНХИ БОЛСОН НАМЫН ДАРГА УИХ–ын ДАРГА ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗААЛТ ХААНА Ч БАЙХГҮЙ. УИХ-ын ДАРГА, ЕС ОДООГИЙНХООРОО БАЙСАН НЬ ДЭЭР. ОЮУНЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ӨШ ХОНЗОН ӨВӨРЛӨСӨН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИД НАМЫНХАА ХЭСЭГ НӨХӨДТЭЙ НИЙЛЖ ЕС-ыг ОГЦРУУЛЖ ӨӨРИЙН ХҮНИЙГ ТАВЬЖ ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРГҮҮДЭЭ ХААЦАЙЛАХ АРГА Л ЯВЖ БНА. ӨӨР ЮУ Ч БИШ.
- xyychnuuxaapc 2026-03-18 59.153.113.168
ynexeep zamuun toos xypgelgyi TUGS bailaa.daje.
- ylcuun xamgaalluun byc, chuluulux.-Xyychnu yb.ctnp. 2026-03-18 59.153.113.168
opOx Podeznd Kamer bna. #? [##\ ]
– # ajilchduin ayulgyi bdal.
(Junxelgyigeer +tempy Sadaani 😉 t
– 1.#; Buchguin Zub xelbepeep tdxx
Nuug\g\y – Bolobcplgm.
– y-/prg\ xt bolobcryylcn , Xolisn bldetsees; BaaxanUcpk.
– texniclyuupchlultuus zailsxuix, -jorlontseberlegzls U; P.
yoz 2026-03-18 103.212.116.44
-OC
Del 2026-03-18 202.55.188.120
ямар хууль зөрчсөн талаар хэлээч судлаач аа хувь хүний үзэл бодол чухал биш
Иргэн 2026-03-18 202.21.111.170
2-3 нам улс төржөөд 36 жил боллоо. Ажлаа хий, хийлгэ, хятад улсын боол улс болж, иргэд нь ядуу, боловсролгүй, хорт хавдраараа дэлхийд No.1, бүх сангуудын мөнгийг хэдэн улс төр дагсан нөхдүүд хувааж идээд олон жил болж байна. Авлига, утаа, тендер, ЖДҮ, $ хүн нь шийтгэлээс мултран мултран хүн алж болдог шүүх засаглалтай, бүгд мэддэг мөртлөө үр дүн байхгүй. Гадаад бодлогын хар хайрцаг, нэгтсэн урт хугацааны нэг бодлого, ЭЗ-ийн гол шалгууруудаа тохирох. Жалга довны бодлого нь улсыг сөхрүүлж байна
Нэргүй 2026-03-18 202.126.91.110
энэ бандиар заалгах юм уу
зочин 2026-03-18 66.181.166.196
Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж таарахгүй ээ, тэр тусмаа эрх баригч намын дарга, Зандкагаа намын дарга болгоно уу, Учралаа ЕС болгоно уу, аль нь ч байсан энэ асуудлыг нэг талд нь гаргах нь зөв, Учрал УИХ-ын дарга байгаа нөхцөлд УИХ бол байнгын ажиллагаатай МАН-ын их хурал л гэсэн үг ш дээ
Нэргүй 2026-03-18 103.168.34.204
Күэ одоо ЗАНДКА-гаа намын дарга болгочихгүй юу даа тэгээд л асуудал шийдэгдэнэ ш дээ
Ахмад 2026-03-18 202.9.41.109
Ялсан намын дарга л юм бол ЕС байх хэрэгтэй. Харин УИХ-ын дарга байж болохгүй. ЕС болж байж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд л анхаарах ёстой.
зочин 2026-03-18 66.181.184.214
Хууль тогтоомжид ийм зүйл,заалт байдаг бол үүнийгээ өөрчил, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг одоогийн байдлаар нь ажиллуул, Ардчиллын зарчмаар л тодорч гарч ирсэн хүмүүс, Бүх ард түмний сонгуулиар буй болсон төр засгийн удирдлагыг хэсэг бүлэг хүмүүс өөрчлөх гэж оролдохоо боль, Тогтвортой хэвийн ажиллуул, Үймээн самуун улс орныг л сүйтгэнэ,Энгийн иргэд л хохирно ,Хөгжил дэвшил алхам алхмаар хойшлоно,
Магнайтэнүүн 2026-03-18 66.181.190.207
Ерөнхий сайд Занданшатарт чадвар туршлага мэдлэг боловсрол байна. Ийм хүнээ сольж намын дарга заавал ерөнхий сайд болох ёстой гээд байдгаа болио. Юм хийж байгаа зорилготой улс ард түмнээ гэсэн хүнээ дэмжье. Рио Тинто эсвэл хэний заавраар яриад бдаг юм. Хэдэн тэрбум төгрөг, хэдэн сая доллар авах нь чухал уу. Ганцхан чиний амьдрал болж байвал болох юм уу. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмэн олны эрх ашиг сонирхол амжиргаа чухал юм уув
Зочин 2026-03-18 192.82.92.42
Судлаач гэсэн нэртэй ийм хелдуу нехдуудээс еер ярилцлага егех хун олдоггуйм байхдаа, Эрхзуй, улс тер судлал гэж унэхээр дампуурсан бна.