Хоршооны зээлийг хувийн хэрэглээндээ зарцуулсан зөрчлүүдийг шалгаж байна

Хоршооны зээлийг хувийн хэрэглээндээ зарцуулсан зөрчлүүдийг шалгаж байна

Хоршооны зээлийг хувийн хэрэглээндээ зарцуулсан зөрчлүүдийг шалгаж байна

Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр (2026.03.17) цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгож буй зээлийг хяналт шалгалтын улмаас түр хугацаанд зогсоосон талаар мэдэгдэв. Тодруулбал, хоршооны зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож байсан ч олголт зогссон. Харин хяналт шалгалтын дүнгээс хамааран зээлийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх аж.

Цаашид бэлчээрийн даац, ашиглалтыг зөв зохистой баримталж буй малчдад хөнгөлөлттэй зээл олгох болжээ. Мөн карбон буюу нүүрстөрөгчийн зах зээлийг бүртгэлжүүлэх, цахим систем бий болгох шаардлагатайг онцолсон байна. Уг системийг хөгжүүлэхэд ойролцоогоор гурван сая ам.долларын хөрөнгө шаардлагатай бөгөөд хэрэгжсэнээр малчид нүүрстөрөгчийн зах зээлээс нэмэлт орлого олох боломж бүрдэх юм.

Хяналт шалгалтын явцад хоршооны зээлийг зориулалтын бусаар, хэрэглээнд зарцуулсан тохиолдол олон байгааг дурдав. Урьдчилсан байдлаар нийт зээлийн 20 орчим хувийг зориулалтын бус хэрэглээнд ашигласан байж болзошгүй гэж үзэж байна.

Шинэ хоршоо хөдөлгөөнийг өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөснөөр 10269 хоршоо шинээр байгуулагдаж 100705 малчин 860.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байдаг.

Иймд “Шинэ хоршоо”-г цаашид хоёр үндсэн чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Нэгдүгээрт, малын тоо толгой бэлчээрийн даацаас давсан асуудлыг нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулан зохицуулах. Ингэснээр малчид малаа даацад нийцүүлэн өсгөх нөхцөл бүрдэх юм. Төрөөс энэ чиглэлд цахим бүртгэл, системийг хөгжүүлж дэмжлэг үзүүлэх аж.

Хоёрдугаарт, дундын хоршоодын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Цаашид хэрэглээний болон малжуулах зориулалттай зээл олгохгүй байх шийдвэр гарсан байна.

Тэрбээр 11 аймагт ажиллахдаа хоршоодын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сайн жишээ олон байгааг дурдаж, хоршоодын оролцоотойгоор махны экспорт өссөн ч хэрэглээний зээлийг төрөөс дэмжих нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тогоо 2026-03-17 43.242.243.229

приус аваарай гэж өгчхөөд одоо шалгаад яана. эсвэл урхи уу

Avatar

Del 2026-03-17 202.55.188.120

сайн шалгах ёстой ер нь өгөх хэрэггүй байсан юм даа

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.187.60

хамтрал коммун шиг л юм болсон. ойлгомжтой

Avatar

Нэргүй 2026-03-17 202.9.46.185

сайн шалгах хэрэгтэй. УБт байшин, машин их худалдаж авсан шүү. хоршооны мөнгөөр

Avatar

Зочин 2026-03-17 103.229.122.56

Мөн ч олон удаа хоршооны тухай дурдсандаа. Бэлчээрээ хуваарьтай ашиглаагүй малчид мөн ч олон хоршоо бгуулна даа

Avatar

Нэргүй 2026-03-17 202.9.40.13

гажигт нүүрстрөгч.

Avatar

Нэргүй 2026-03-17 202.9.40.13

монгол хужаатаы залга хужаатайхаяндбайснаар хужаагийнхаяаагд бснаар х*******н нөлөөггөр ингжяду байжбгаа монголыг хужааядуу болгж бгаа х*******н нөлөгөөрядуболгэ хужаагийннөлөөгөөр ядуруулж бгаа хужааманжууд хулгайлж мнголыг ядурулхн х***а бодлго мнголыгмядууурлхн хужаагиын х***а манжуудр дамжуулжхужаамаэжбодлгоорхужааманжхоршл шааж хулгаылж эзлж шаажирсн.

Avatar

Нэргүй 2026-03-17 122.201.23.83

өөрсдөө сонгууль болохоор өгчөөд одоо шалгаад байхдаа яахав дээ.

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.180.210

малчин биднийг шалгаж байж сөнөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж