УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр /2026.03.17/ Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонсож байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд тавих анхаарлыг нэмэгдүүлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Хууль зүйн яам ажил хийж байгаа нь харагдаж байна. Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нөлөөллийн ажлууд, аян, сургалт семинар зохион байгуулах шаардлагатай. Гэсэн хэдий ч энэ төрлийн дээрэлхэлт буурахгүй байна. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг буруу гэж үзэхгүй ч илүү сайжруулж, нэмэгдүүлэх хэрэгтэй санагдаж байна. Үе тэнгийн дээрэлхэлт нь харгис гэмт хэргийн шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйн харгис гэмт хэрэгтнүүдийг бэлтгэж байгаа мэт байдал ажиглагдаж байна. Хэрэв одоо дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид олон гэмт хэрэгтэн бий болох эрсдэлтэй. Эрүүгийн хуулиар насанд хүрээгүй хүүхдийн ялыг хойшлуулдаг. Үүнтэй адил, дээрэлхэлтийг эрүүгийн хэрэгт тооцож, насанд хүрсний дараа ялыг эдлүүлэх зохицуулалт хийх боломжтой гэж үзэж байна. Мөн хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй эцэг эхэд нь мөнгөн торгууль ногдуулах хэрэгтэй. Зөвхөн их, дээд сургуульд элсэх эрхийг хасах нь хангалтгүй. Учир нь энэ төрлийн зөрчлийг ихэвчлэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд үйлдэж байгаа. Тэд дотоодын их, дээд сургуульд суралцахгүй байх тохиолдол элбэг. Иймээс энэ асуудалд илүү бодитой, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай. Мөн сургуулиудад сэтгэлзүйчид ажиллаж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Сэтгэлзүйчид нь ийм төрлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Үе тэнгийн дээрэлхэлтийн хөнгөн, хүнд хэлбэрээс нь хамааран эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болох нь зүйтэй гэж үзэж байна.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталж, гэр бүлийн хүчирхийллийг бие даасан гэмт хэрэг болгон хуульчилснаас хойш 10 дахь жилдээ орж байна. Мэдээж ял шийтгэлийн бодлогыг чангатгах, гэмт хэргийн шинжийг тодорхойлох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандах шаардлагатай. “Үе тэнгийн дээрэлхэлт” гэх ерөнхий ойлголтын хүрээнд тухайн үйлдлээс учирсан хохирлын хэмжээнээс хамааран олон төрлийн гэмт хэрэг багтаж байна. Тухайлбал, заналхийлэх, бусдын биед халдах, сэтгэл санааны дарамт учруулах зэрэг үйлдлүүд нь тус бүрдээ хуульд заасан ял шийтгэлтэй байдаг. Үүнд торгох, нийтийн алба хаших эрхийг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ багтдаг. Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь цээрлүүлэх, хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршдог. Төр бодлогоо хэрэгжүүлэхдээ хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байх зарчим баримталдаг. Бид хүүхдийн асуудлыг ярьж байгаагаа ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн бүрэн чадамжгүй, төлөвшөөгүй, өөрийн үйлдлийн хор уршиг, учруулж буй хохирлыг бүрэн ухамсарлах чадварт хараахан хүрээгүй, оюун санаа, тархи нь бүрэн хөгжөөгүй хүмүүсийн тухай ярьж байна. Тиймээс дээрэлхэлтийг шууд эрүүгийн хэрэгт тооцох асуудлыг яаран шийдвэрлэхгүй, нарийн тооцоо, судалгаанд тулгуурлан, маш болгоомжтой хандах шаардлагатай. Үүнийг зөвхөн хүүхдийн ёс зүйн доголдол гэж үзэхээс илүүтэйгээр нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжлийн олон хүчин зүйлтэй уялдуулан цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Жишээлбэл, 2017 онд эдийн засаг 17 хувиар өсөх үед танхай, хулгайн гэмт хэргийн түвшин огцом буурч байсан. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн сэтгэлзүй тайван байдаг бол буурах үед бухимдал, стресс нэмэгддэг хандлагатай.
2025 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын цахим орчны хэрэглээний талаар гадаадын байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол Улс өндөр эрсдэлтэй хэрэглээтэй орнуудын тоонд багтсан. Тухайлбал, иргэдийн 90 гаруй хувь нь “Фэйсбүүк”-ийг интернеттэй дүйцүүлэн ойлгодог, гурван хүн тутмын хоёр нь цахим орчинд тархсан мэдээлэлд шүүлтүүргүйгээр итгэдэг, үлдсэн нэг нь харьцангуй шүүн тунгаадаг гэсэн дүгнэлт гарсан.
Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээнд бодитой хяналт, хориг хязгаарлалт сул байгаа нь тэд мэдээллийг шууд, шүүлтүүргүй хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж байна.
Боловсролын сайдын зөвлөх Ц.Алтансор:
-Боловсролын яамны зүгээс “Аюулгүй сүлжээ” үндэсний загварыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Холбогдох яамдын сайд, гишүүдийн байр суурьтай бүрэн санал нэг байна. Хэдийгээр хүүхэд хамгааллын бодлого, хууль тогтоомж, чиглэлүүд бий боловч хэрэгжилт хангалтгүй байна. Судалгаагаар эцэг эхчүүдийн 67 хувь нь бие махбодийн хүчирхийлэл, шийтгэлийг зөв гэж үздэг бол багш нарын 15 хувь нь мөн ийм байр суурьтай байна. Энэ нь зөвхөн хүүхдийн асуудал гэхээс илүүтэйгээр томчууд өөрсдөө хүүхдэдээ үзүүлж, үлгэрлэж буй хандлага, зан үйлтэй холбоотой асуудал гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Хууль зүйн сайд аа, би хүнийг шууд алах, хядах тухай яриагүй. Харин санаатайгаар бусдыг дарамталж, бие махбодь болон сэтгэл санаанд нь ноцтой хохирол учруулж байгаа хүүхдүүдийн талаар ярьж байна. Үүнийг зүгээр нэг гэнэн, санамсаргүй алдаа гэж үзэж болохгүй. Зарим тохиолдолд зохион байгуулалттайгаар, бүлэглэн, санаатай үйлдэж байна. Ийм нөхцөлд тухайн үйлдлийг насанд хүрсний дараа нь хариуцлага хүлээлгэх байдлаар зохицуулж болох эсэхийг асууж байгаа юм. Би шууд хэрэгжүүл гэсэн санал дэвшүүлээгүй, харин ийм зохицуулалт хийх боломжийн талаар ярьж байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг насны ангиллаар авч үзвэл 16-аас доош, 16-аас дээш гэсэн хоёр түвшинд хуваагдаж байна. Эдгээр хүмүүс насанд хүрсний дараа дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол ажиглагдаж байна. Мөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд бусдыг зодож, гэмтээчихээд хилийн хориг тавиулаад, улмаар хариуцлагаас мултарч байгаа мэт байдал байж болохгүй.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
-Би энэ асуудалд зайлшгүй тооцоо, судалгаанд тулгуурлан хандах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Дээрх үйлдлүүд нь ямар нэгэн ял шийтгэлгүй зүйл биш. Тухайлбал, заналхийлэх, бусдыг амиа хорлоход хүргэх, танхайрах, бусдын бие махбодод гэмтэл учруулах зэрэг нь гэмт хэргийн шинжээсээ хамааран хуульд заасны дагуу шийдвэрлэгддэг. Харин “үе тэнгийн дээрэлхэлт”-ийг бие даасан гэмт хэргийн төрөл болгох эсэх асуудлыг олон улсын туршлага, жишигт хэрхэн зохицуулж байгааг судалсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй. Миний хувьд хүүхдийг шоронжуулах бодлогын эсрэг байр суурьтай байдаг. Энэ үзэл баримтлалын хүрээнд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж байсан.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Та өөрийгөө зөвтгөж байгаа мэт харагдаж байна. Би таныг хүүхдийг шоронд хорь гэж хэлээгүй. Харин насанд хүрсний дараа нь хариуцлага хүлээлгэх боломжийн талаар ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Хүүхэд хамгааллын байгууллагаас тодруулж асууя. Сургуулийн орчинд сэтгэлзүйчид хэр хүрэлцээтэй ажиллаж байна вэ? Мөн хүүхдийн гар утасны хэрэглээнд хяналт тавих, тухайлбал дата мэдээлэлд шууд хандах зэрэг зохицуулалт хийснээр ямар өөрчлөлт гарах вэ? Ер нь бид яг ямар бодит арга хэмжээ авч байж энэ төрлийн гэмт хэргийн тоог бууруулах боломжтой вэ?
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
-2021 оноос эхлэн боловсролын салбарт, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудад боловсролын сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. 2025–2026 оны хичээлийн жилийн есдүгээр сарын байдлаар албан ёсоор 496 сэтгэлзүйч ажиллаж байсан гэсэн тоо гарсан. Харин өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй сэтгэлзүйчдийн тоо 580-д хүрсэн байна. Мөн цэцэрлэгүүдэд ойролцоогоор 50 гаруй сэтгэлзүйч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гурван сургууль тутмын хоёрт нь сэтгэлзүйч ажиллаж байгаа гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд сэтгэлзүйчдийн хангалт харьцангуй бүрэн хангагдсан. 2025 оноос эхлэн боловсролын сэтгэлзүйчдийг хангалттай бэлтгэж эхэлсэн. Харин алслагдсан дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллах хүний нөөцийн асуудал хүндрэлтэй хэвээр байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан:
-УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шийдэл асууж байна. Гол шийдэл нь бид хүн рүүгээ чиглэсэн бодлого баримтлах явдал юм. Өнөөдөр Монгол Улсад хүүхэд хөгжлийн нэгдсэн бодлого хангалтгүй байна. Боловсролын яам, Соёлын яам болон бусад холбогдох байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллах шаардлагатай. НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар хүүхдүүдийн дийлэнх нь “гэр бүлдээ хайр халамж дутмаг байна, эцэг эх маань биднийг үл хайхарч байна” гэж хариулсан байдаг. Иймээс хүүхдийн хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарах шаардлагатай байна. Нэгдүгээрт, хүүхдэд зөв зан чанарын боловсрол олгох ажлыг бодитоор хэрэгжүүлэх ёстой. Хэдийгээр хууль батлагдаад гурван жил болж байгаа ч сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг батлах төдийд хязгаарлагдаж байна. Хоёрдугаарт, багш нарыг зан чанарын боловсролын чиглэлээр сургаж, мэргэшүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, эцэг эхчүүдийн хүүхдийн хүмүүжилд тавих анхаарлыг нэмэгдүүлэх ажлыг өргөн хүрээний, “хувьсгал” гэж хэлж болохуйц хэмжээнд өрнүүлэх хэрэгтэй.
3,569.17





















































ЗОЧИН 2026-03-17 103.168.34.240
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД БАЙХАД МЭДЭЭЛЭЛ ДОТРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРТАА АЛБАНЫ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ДАРАМТЛАЖ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕ БИЕДЭЭ МЭС ХЭРЭГЛЭЖ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН МЭДЭЭЛЭЛ АХИН ЦАЦАГДСАН. ДОТООДЫН ЦЭРЭГ ЧИНЬ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ЗАРИМ ЭРЭМДЭГ ЗАРИМ НЬ ХЭРЭГТЭН БОЛЖ ДУУСЛАА ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ҮҮССЭН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШУДРАГ ЁС ЯРИГЧАА
зочин 2026-03-17 202.21.108.33
ХЗС-даа Дотоотдын цэрэгт алба хаагч нар хоорондоо дүрмийн бус харьцсан асуудал гарсан байна гээд штабын даргад хариуцлага тооцон ажиллас чөлөөлөө гэж хэвлэлээр баахан сэвсэн. Гэтэл шинэ штабын дарга очоод ажиллаж байх хооронд дотоодын цэрэгт нь хоёр ч удаа гэмт хэрэг гараад байхад шударга ёс ярьдаг ХЗС томилсон штабын даргадаа хариуцлаг тооцож албанаас нь чөлөөлөхгүй байгаад гайхаж байна. ДЦ-н алба хаагч нар зарим эрэмдэг зарим нь ялтан болоод ДЦ чинь гэмт хэргийн үүр уурхай боллоо
иргэн 2026-03-17 202.21.108.33
ЕС түүнийг томилохдоо хүн яллах чиглэл өгч томилсон.. Дтоотдын цэрэгт алба хаагч нар хоорондоо дүрмийн бус харьцсан асуудал гарсан байна гээд штабын даргад хариуцлага тооцон ажиллас чөлөөлөө гэж хэвлэлээр баахан сэвсэн. Гэтэл шинэ штабын дарга очоод ажиллаж байх хооронд дотоодын цэрэгт нь хоёр ч удаа гэмт хэрэг гараад байхад шударга ёс ярьдаг ХЗС томилсон штабын даргадаа хариуцлаг тооцож албанаас нь чөлөөлөхгүй байгаагаа. ДЦ-н алба хаагч нар зарим эрэмдэг зарим нь ялтан болоод дуслаа.
Нэргүй 2026-03-17 103.212.119.210
Дарга сайд гишүүд Бүхнийг мэдээд засаад л байх шиг байх юм тэгээд яагаад болохгүйгээр дүүрчих ээд байдаг улс вэ энэ улс
Нэргүй 2026-03-17 103.212.119.117
Монгол улс угаасаа Ардчилал нэрээр Гэмт хэргийг Өөгшүүлж хамгаалдаг болоод удаж байгаа,, Хууль зүйн сайд нь хүртэл Хорьж яллаж болохгүй гээд эсэргүүцэж байна, Удахгүй Сургууль , сургуулийн орчимд Буун гарахыг үгүйсгэхгүй болтол хамгаалж Хүүхдүүд биенээ Гадуурхаж болно гэсэн ойлголт өгч байна, Хууль зүйн сайд
Нэргүй 2026-03-17 66.181.187.65
Хөдөлмөрөөр хүмүүжүүлэх лагер байгуулах нь зүйтэй.
Зочин 2026-03-17 66.181.178.11
Энхбаяр сайдаа Бодь группын 1.5 тэрбум болон Боловсролын зээлээс авсан мөнгө дээрээ тодорхой тайлбар хий. Ажлаа өгөөд шалгуул!!! Эр хүн зарчим дээрээ л байх хэрэгтэй. Сураагүй сургуулийнхаа мөнгийг авч ашиглах нь шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байна.
ИРГЭН 2026-03-17 66.181.187.96
Энхбаяр сайдаа эхлээд та өөрийнхөө 1,5- тэрбум ам Долларын хэргийн хэрүүл, гүтгэлэг гэж нийгэмд юуу ч биш болгож анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхийг тактик хэрэглэх ёсгүй шүү!!! Та хуулийн хүн байж ийм ноцтой авилгаын хэрэг яригдаж байхад хуулийн дагуу шалгуулахын оронд хэрүүл шуугиан болгож саринуулах нь шудрага бус шүү дээ!!! Та хуулийн өмнө үнэн зөв үзүүлмээр бн аа!!!
Нэргүй 2026-03-17 66.181.187.60
энэ бол зүгээр эцэг эх нь ажил ихтэй хүүхдээ анхаарч чадахгүй байх хойгуур нь нэг гэнэн цагаахан үе тэнгийхэн бие биенээ дээрэлхээд байгаа хэрэг биш юм. Үүний ард эцэг эхийн өөрийн хүмүүжил, бусдад хандах хандлага, ёс зүйн уналт байгаа юм. Ийм хүүхдүүдийн эцэг эхийг харахад боломжийн амьдралтай голдуу л багш, цагдаа, шүүхийнхэн, төрийн албан хаагчид, бизнес хийгчид байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр бусдыг дарамталж хэрхэн өөртөө ашигтай байдал бий болгох, бусдыг яаж эрхэнд оруулах, бусдаас дээгүүр с
Нэргүй 2026-03-17 66.181.187.60
бусдаас дээгүүр яаж харагдах, хэнтэй найзалж хэнийг доош хийх гээд л өөрсдийн амьдралаас олж авсан туршлагаа хүүхдэдээ зааж өгдөгт байгаа юм. Ийм хүмүүс өөрсдөө амьдралаа авч явахын тулд ширэнгийн хуулиар амьдарч ирсэн тул үүнийгээ байх ёстой л юмны нэг гэсэн ойлголттой байдаг тул хүүхдээ ч эртхэн ойлгуулахыг хичээдэг. Олон ч тийм эцэг эхийг харсандаа. Хүн уулзахаар соёлтой боловсон, уужуу тайван юм шиг аашлана. Холдоод явсны дараа хүүхдээ урамшуулна
Нэргүй 2026-03-17 66.181.187.60
үе тэнгийн үерхэл гэж байгаа юм шиг энэ нэршилийг одооноос болих хэрэгтэй. Үүнийг бусдыг дарамтлах, барьцаалах, тамлан зовоох, хүчиндэх гээд бодит нэршилээр нь нэрлэх хэрэгтэй.
Алт 2026-03-17 59.153.114.245
мөнхбаясгалан хар тамхичин хүүхдээ эхлээд хүмүүжүүл
зочин 2026-03-17 103.57.93.145
асуудал хөндсөн хүн бүр рүү эргээд дайраад байвал улс орон яаж хөгжих вэ дээ. Тэгээд бүгдээрээ амаад хамхиад суугаад байх уу.
Атаархаа, хүн хогнууд бусад руу дайрдгаа болих хэрэгтэй
Нэргүй 2026-03-17 202.9.40.24
Худлаа попордог Б.Энхбаяр
Нэргүй 2026-03-17 103.212.116.78
MONKHBAYSGALAN AVGAI CHIN ESERGEEREE POPOROOD BGA YUM BISHU?
Нэргүй 2026-03-17 103.212.116.78
nasand hursen hoino yal ogno gej yu h*****d bgaa avgai ve!
Нэргүй 2026-03-17 66.181.176.238
энэ нэг поп нөхөр одоо бас хүүхдэд хайртай юм шиг жүжиглэж байгаа юм уу монгол чинь хуультай орон биз дээ хуулинд юу гэж заасан байна түүгээр л шийдэх ёстой ш дээ та нарын энэ хуулийг гууль болгох явдал чинь хэрээс хэтэрч бн шүү,баригдсан авилгачидаа үсрээд л нэг хоер жил өгөх эсвэл торгох,ажлаас нь халах,өршөөх гэх мэтээр хаацайлсаар байгаад одоо энэ авилгал чинь хэмжээ хязгаараа алдлаа одоо тэгээд яахав
зочин 2026-03-17 103.57.93.145
монголын хууль гэж хааша харсан юм байдаг юм
Нэргүй 2026-03-17 66.181.191.135
Мэдээж шоронжуулах асуудал тийм сайн сонголт биш, гэхдээ Монголын нийгэм чинь ардчилал ил тод нэрийн дор маш буруу хүмүүжилтэй бүхэл бүтэн үе бий болчихлоо. Улам бүр харгис зөндөлчид өдөр бүр төрөн бий болж байна, тэгэхээр энэ бусармаг үйлдл йг тасалан зогсоох л хэрэг гарна. Эцэг эх асран хамгаалагчидтай хатуу хариуцлага тооцдог болох шаардлага үүсээд удаж байна.
Нэргүй 2026-03-17 203.91.115.51
Гэмт хэрэг үйлдэх болохоороо насанд хүрсэн хүнээс ч илүү болоод хариуцлага хүлээх болохоор хүүхэд болдог нь зохисгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд бүлэг залуучууд авч ирээд чамайг эд нараар хүчиндүүлнэ гэж байсан үйлдэл бол шууд хүчиндэх гэмт хэргийн төгсөөгүй хэлбэр. Ийм гэмт хэрэг үйлдэх сэдэл барагтай насанд хүрсэн хүнээс гарахгүй шүү. 14 нас гэдэг бол 4 нас биш, сайн мууг хангалттай мэддэг болсон нас. Насанд хүрээгүй этгээдэд ногдуулах ялын бодлогыг чангаруулах яалтачгүй шаардлагатай