У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна.


Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилга гаргана.

Тухайлбал:

  • “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”,
  • “Монгол эр хүний есөн эрдмийн тухай Чингис хааны айлдвар”,
  • “Эр хүний оролцоо-Аз жаргалтай гэр бүлийн үндэс”,
  • “Монгол эр хүн-Улс орны тулах багана-Гэр бүлийн түшиг”,
  • “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”,
  • ”Эх орны дуудлага” сэдвээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “монгол эр хүн” хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ.

Өвгөд дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаа, алдар гавьяаг залгамжлан тив, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрчүүд, залуучууд, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, “Монгол цэрэг” хэмээх нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан олон мянган энхийг сахиулагчаар бахархаж байдгаа хэлэв.

Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн үлгэр дуурайлаар эцэг хүн, эр нөхрийн үүрэг, хариуцлагыг ухаарч хүмүүждэг жамтай.

Тиймээс үр хүүхдээ эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн, халамжит хань, ачлалт аав, элбэрэлт ээж болгон хүмүүжүүлэх эрхэм үүрэгтэй гэдгээ ямагт санаж, үгээ цэнэж, үйлээ тунгаан, өрх гэрээ төвшитгөж байх учиртайг хэллээ.

Эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдээ хайрлан дээдэлж, илүү үүрэг, хариуцлага хүлээн, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг гэдгийг тодотголоо.

Цаашид эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, зөв хандлагатай, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажилч хичээнгүй байхын төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

“Монгол эр хүн” үндэсний III чуулганаас гаргах уриалга, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгохын төлөө өмнөхийн адил бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-2030 онд “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх болсон тухай Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.

Хөдөлгөөн нь хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Эрүүл монгол хүн“ үндэсний хөдөлгөөн хамтран зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эр хүн 2026-03-17 103.229.123.73

Жинхэнэ монгол Эр хүн нөхөрлөж яваад араас нь Түгжилддэггүйг түмэн үеэрээ мэднэ.Ардын намынхан сая яав ОЭ,АБ нараа Түгжилдэхийг харлаа.Эрх мэдлийн төлөө бол Эх орон эцэг эх үр хүүхдээ ч Түгжилдэхэд Бэлэн нөхдүүдийг харлаа.Жудаг даанч алга дах

Avatar

Нэргүй 2026-03-17 202.55.188.115

jender erh merh geed shaagaad bdag hur esergeerei shaagad bdag shuu naad ugee ugn emegteichuuded yariad , 3 sarin 8nd yarisan erh mergee unuudr yarival mash zuv baih bailaa

Avatar

Нэргүй 2026-03-17 202.126.89.27

yun zavtai hvmvvs ve ajlaa sain hiigeechee orkuud aa ajil hiideg hvn ene ulsad algaa

Avatar

Зочин 2026-03-17 103.119.92.1

Уул нь ч үнэн л үг,үнэн үгийг үнэн хүн үнэн үгээр нь авч явах чухал

Avatar

иргэн 2026-03-17 66.181.171.252

Өөрөө төрийн ордонд зодолддог хирнээ бааранд зодолддог хүнийг шүүмжилдэг, өөрөө банкны мөнгөөр тоглож дампууруулдаг байж, банкнаас зээл авсан хүнийг ялладаг тэр бэ, Таагаарай манайхаан

Avatar

Ха 2026-03-17 124.158.104.42

Энэ мэтийн хулгайчууд далд орж л байвал их л хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2026-03-17 202.55.188.46

хурал чуулганаа болиоч ээ оркуудаа.

Avatar

Huuk hulgaich zolvin sheesd 2026-03-17 202.21.107.67

Hulgai hiij pop shaash ni bas er hunii uureg hulgaichaa bandiaa chinii hajuud tor zaraad suudag emee shudraga hodolomoroo monmgo oldog chi hulgai g*** bank ni mongo hulgai shaash casionodod daraa chimdtserengeer heregee uuruulej heden jil suulgad garch ireheer ni tetgeed yavsan chin medeh humuus tsohon gej bodj bnu bandiiaaa

Avatar

Нэргүй 2026-03-17 202.21.107.67

Hulgai hiij pop shaash ni bas er hunii uureg hulgaichaa bandiaa chinii hajuud tor zaraad suudag emee shudraga hodolomoroo monmgo oldog chi hulgai g*** bank ni mongo hulgai shaash casionodod daraa chimdtserengeer heregee uuruulej heden jil suulgad garch ireheer ni tetgeed yavsan chin medeh humuus tsohon gej bodj bnu bandiiaaa

Avatar

d 2026-03-17 59.153.114.83

Хурал, чуулган хийгээд хөгждөг бол Монгол хөгжлийн манлай болсон байгаа. Ийм хэнд ч хэрэггүй мөнгө үрсэн юмаа больмоор юм. Хойд Солонгос ч ичээд ийм хөгийн юм хийхгүй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж