Үерийн улмаас 164 хүн амь үрэгджээ | News.MN

Үерийн улмаас 164 хүн амь үрэгджээ

Үерийн улмаас 164 хүн амь үрэгджээ

Үерийн улмаас 164 хүн амь үрэгджээ

Энэтхэг улсын Керала мужид хэд хоног үргэлжлэн орж байгаа борооны улмаас үер бууж 164 хүн амь үрэгдэж, 223 мянган хүн орон гэргүй болжээ.

164 хүний ихэнх нь хөрсний нуралтаас болж амиа алдсан болохыг аврах ажилтнууд тогтоогоод байна. Мөн наймдугаар сарын 26-н хүртэл нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоожээ.

“Одоогийн байдлаар 164 хүний амь үрэгдээд байна. Энэ тоо цаашид өсч магадгүй. Борооны улирлаас болж бид нар Кералагийн түүхэнд болж байгаагүй гамшгийн гэрчүүд болж байна” хэмээн мужийн захирагч Пинарави Вижаяан мэдэгджээ. Онц байдал зарлаж цэрэг, цагдаа болон аврах ажилтнууд ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байгаа боловч хүчрэхгүй байх тохиолдол гарч байгаа аж. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди туслалцаа үзүүлэх болно гэдгээ Керала мужийн захирагч Пинарави Вижаяанд мэдэгдсэн байна. Мөн Керала мужтай ойролцоо орших мужуудын захиргаанууд туслах болсноо мэдэгджээ.

Эх сурвалж: BBC
Г. Батмандах 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж