Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргалд ИЖБ гардууллаа | News.MN

Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргалд ИЖБ гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргалд ИЖБ гардууллаа

Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргалд ИЖБ гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг гардуулаа. Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны наймдугаар сараас Монгол Улсаас Япон Улсад  суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэхэд анхаарч ажиллахыг сануулаад, ажилд нь амжилт хүслээ.

Эх сурвалж: www.president.mn

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-17 66.181.187.230

Зам тээврийн яамыг Загалмайлсан эцэг хувьчлаад авчихсан гээд байгаа нь үнэн юм байна, бузрын авилгачин, [Хориотой Үг], луйварчинг толгой дээрээ залжээ, Монголчууд

Avatar

Мууг дагавал могойн хорлол... 2018-08-17 58.108.114.186

Жонxyугийн төмөр замын луйвар айхтар хар мөртэй юм аа… Хэсэг залуус алууллаа, нөгөө хэсэг нь аллаа, хагас нь гадаадруу зугтлаа, олимпийн аварга маань хүртэл цэнзуургүй хээродож сонгуульд оролцож унаад нэр хүнд нь шалны алчуур болсон… Муухай хар мөртэй ЛYД юм даа…

Avatar

ХУРЦ 2018-08-17 202.179.26.6

МАХБАЛЫГ ЯПОНД ЭЛЧИНГЭЭР ТОМИЛОХГҮЙ АНГАРАГ ГАРИГ РУУ ТОМИЛОХ ЮМ УУ?

Avatar

Зочин 2018-08-17 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь а******н Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж