"МҮЭХ хүнийг ялгаварлан гадуурхаж байна"

"МҮЭХ хүнийг ялгаварлан гадуурхаж байна"

"МҮЭХ хүнийг ялгаварлан гадуурхаж байна"

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд тус холбооны үйл ажиллагааг гажуудуулж байгаа талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Баяраа мэдээлэл хийв.  


Тэрбээр "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нийгмийн даатгалын байгууллагын бодлого чиглэлийг хангуулж байдаг удирдах байгууллага, гэхдээ орон тооны бус байгууллага. Даатгуулагчийг төлөөлсөн үйлдвэрчний эвлэл нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд өөрсдийнхөө гурван хүнийг нэр дэвшүүлдэг. Дараа нь Байнгын хороогоор сонгон шалгаруулалт хийж, УИХ-аар орж дэмжигдвэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн болж, зургаан жилээр сонгодог. Гэтэл  УИХ-аас бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр олгосон байхад миний сонгогдох эрхэнд халдсан. Тодруулбал, МҮЭХ-ноос намайг тэтгэвэртээ суусан гээд эгүүлэн татаж, гишүүн байхаа болиогүй байхад сонгон шалгаруулалт хийж байна. Хэрвээ гэмт хэрэг хийсэн, нийгмийн даатгалын мөнгөнөөс завшсан бол эгүүлэн татах ёстой. Гэтэл миний хувьд тийм асуудал гаргаагүй. Надаас өөр тэтгэврийн насны гишүүн бий. Гэтэл МҮЭХ хоёрыг нь ялгаварлаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татсан. Энэхүү хүний эрхийг зөрчсөн үйлдлийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулна" гэдгээ илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-17 103.57.92.187

Энэ хүн олон хүнийг хохироосон, з****г сум хууль бусаар зарсан хэргээр шалгагдаж байсан хүн дээ…албан тушаал,шагналд их дуртай гар

Avatar

Хүмүүн 2026-03-17 103.57.92.187

Энэ хүн төмөр замын үйлдвэрчнээс тэтгэвэртээ гарсан.Одоо аль нэг ҮЭ-ийн байгууллагыг төлөөлөх боломжгүй тул чөлөөлөгдөх ёстой.Өөрөө хууль,зарчим ярих дуртай хүн.Мэдэхийн дээдээр мэдэх ёмтой хүн.Болих хэрэгтэй.

Avatar

ХУУЛЬЧ 2026-03-17 202.9.46.5

МҮЭ иргэдийг нийгмийн даатгаолд хамруулах ,хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах ажилолгогчид иргдийнхээ хөдөлмөрийг үнэлж сургах талаар анхаарахгүй хууинарга бариаар шоудах МҮЭ -ийн УЛС ТӨРЖИЛТ Л ДӨӨ . ТҮҮНИЙ ГОЛ БАЛАГ НЬ СОНГУУЛИАР ХУУРАН МЭХЭЛЖ УЛСЫН ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ИХСЭЖ ИРСЭНЭЭ САНАХ УЧИРТАЙ.

Avatar

Зочин 2026-03-17 66.181.191.91

Энэ долир ҮЭ-ийн буяныг эдэлж, мөнгийг нь мөн ч и х хүртсэн дээ, одоо гоншигонолгүй тэтгэвэртээ гараа

Avatar

ЗОЧИН 2026-03-17 103.157.184.146

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ХӨДӨЛМӨРЧИН ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХАА БОЛЬСОН. ХУДЛАА ГЭВЭЛ…ЦАЛИН ХӨЛС АМЬДРАЛ БУУРААД ХӨДӨЛМӨРЧИН ХҮНИЙ ЭРХ БАЙНГА ЗӨРЧИГДӨЖ БАЙХАД ЯМАР ШИЙДЭЛ ГАРГАЖ ҮР ДҮНД ХҮРСЭН БЭ.. ХУДЛАА Л ЗАСАГТ ХАНДАЖ НОМДОЛ ГАРГАСАН 3 ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙСЭН ГЭЭД Л БАЙДАГ. ҮЭ БОЛ ЕРӨӨС ТАТВАР АВАХ ЁСГҮЙ ШҮҮ ЦАЛИНГААС 1 ХУВИЙН ТАТВАРЫГ ХҮЧЭЭР ТАТДАГ ТАТВАР БОЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭР ХӨДӨЛМӨРЧИН ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ҮЙЛДЛИЙН ТӨЛӨӨ АЖЛЫН ХӨЛС, ХУРААМЖ АВЧ БОЛНО

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.191.135

Энэ байгууллагыг татан буулгавал зохино. Үндсэн үүрэг- зорилт гэж байхгүй, зүгээр бусдыг өдөөн хатгахад зориулагдсан мэт үйлл ажиллагаа эрхэлдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж