Богдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Богдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Богдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Богдхан уулын дархан цаазат газарт газар олгосон асуудалтай холбоотой зарим албан тушаалтанд холбогдох хэргийг прокурор шалгаад шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Г.Ж болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан М.Д, Т.Т нар албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж байгаа юм. Тэд нэр бүхий компанийн хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газарт 7954.7 м² газрыг ашиглуулах нөхцөлийг бүрдүүлж, тухайн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ.

Иймээс прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-17 202.21.107.67

Odon oron sudalal naaguur yagaad bituu house shaagad bna lalaruda ter shark neg l***r bdag ter pzda barisan suragtai l*** mine darhan tsaaz gedeg ug medehu l*** mine ter shagalgaad ter gazar tsutsuldaa l**

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.186.93

Ухаа худагийг төрд авна гээд байгаа нөхдийг зайлуулах арга бол эргүүлэн татах хууль шүү

Avatar

Нэргүй 2026-03-17 103.168.34.226

Аливаа зөвшөөрөл өгдөг байгуулага хууль дүрмээ зөрчиж зөвшөөрөл олгосон л бол шүүхээс цаг алдалгүй цуцалж холбогдох албан тушаалтнуудад хаиуцлагыг нь хүлээлгэж байхгүй бол ар араасаа хуулийн зөрчил улам овоорч Төрийн мафи, зохион байгуулалттай гэмт хэрэг үүсэх таатай хөрс бий болоод бна.

Avatar

Нэргүй 2026-03-17 202.55.188.46

тэр чигээрээ зөрчсөн байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж