Ц.Сандуйгийн "мэдрэмжгүй" хувцас шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Ц.Сандуйгийн "мэдрэмжгүй" хувцас шүүмжлэл дагуулав

Ц.Сандуйгийн "мэдрэмжгүй" хувцас шүүмжлэл дагуулав

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны  энэ сарын 18-наас есдүгээр  сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембан хотуудад зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн наадамд 45 орны 12 мянга орчим тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид маань өчигдөр  наадамд өмсөх хувцсаа гардаж авсан.  Олон нийтийн сүлжээнд хувцасных нь талаар нэлээд шүүмжлэл өрнөж буй. Тухайлбал, ‘ Хувцас биш нэмнээ юм байна. Ичихгүй ийм хувцас оёж өгчихөөд амжилт нэхнэ дээ. Ийм хувцас өмсч орж байхаад монгол дээлээрээ гоёод орчихмоор байна” зэрэг сөрөг сэтгэгдэлүүд хөвөрсөөр байгаа юм. 

НИТХ-ын дарга асан  Ц.Сандуй Азийн наадмын Монголын багийн ахлагчаар  ажиллаж байгаа бөгөөд түүнийг тамирчдынхаа  хувцасыг загвар муутай болхи хийлгүүлсэн. Захын хүн оёчих энэ хувцсанд хэчнээн төгрөг зарцуулсан бол,  ‘мэдрэмжгүй’ хэмээн цоллоод байгаа юм. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж