Уул уурхайн хөрөнгө оруулалтад талуудын оролцоог хангах уулзалт боллоо | News.MN

Уул уурхайн хөрөнгө оруулалтад талуудын оролцоог хангах уулзалт боллоо

Уул уурхайн хөрөнгө оруулалтад талуудын оролцоог хангах уулзалт боллоо

Уул уурхайн хөрөнгө оруулалтад талуудын оролцоог хангах уулзалт боллоо

“Уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааны хэлбэр” уулзалт өнөөдөр /2018.08.17/ боллоо. Монгол Улсын уул уурхайн оролцогч талуудад тулгардаг бэрхшээл нь мэдээллийн хомсдол. Үүнээс улбаалж талуудын хооронд үл ойлголцол үүсдэг аж. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх, уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлохоор “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн байгаль хамгаалах сангаас төслийг хоёр жилийн турш хэрэгжүүлсэн байна. Энэ төсөл нийт 302,422 еврогийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Норовлин болон Увс аймгийн Бөхмөрөн сумдад хэрэгжсэн байна.

Төслийн үр дүнг дүгнэх, танилцуулах зорилгоор ийнхүү өнөөдрийн уулзалтыг төслийн оролцогч талууд болох УУХҮЯ, БОАЖЯ, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сонгогдсон бүс нутаг дахь уул уурхайн нөлөөлөлд буй иргэдийн төлөөлөл чууллаа. Чуулганы үеэр иргэд уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оролцох эрхтэй онцлоод иргэд, малчид уул уурхайн үйл ажиллагаа, уулын ажлын төлөвлөө гэх мэт зүйлсийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал гэдгийг онцоллоо.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж