Азербайжаны цэргийн байгууллагыг тагнасан хэргээр Францын иргэн буруутгагдаж, өндөр хамгаалалттай шоронд 10 жил хоригдох ял авсан байна. Тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр, Мартин Райан Парисын өмнөөс Бакугийн Турк, Пакистантай хийсэн цэргийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл цуглуулж байсан гэж 2023 оны арванхоёрдугаар сард буруутгагдсан. Мөн Франц хэлтэй азербайжанчуудыг Францын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахад тусалсан гэж буруутгажээ. Гэхдээ Райан болон Франц улс тагнуулдсан гэх хэргийг үгүйсгэж байна.
Франц өмнө нь Райаны баривчилгааг буруутгаж, түүнийг нэн даруй суллахыг шаардсан. Райианыг эх орноосоо урвасан хэргээр 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Азербайжаны иргэн Азад Мамедигийн хамт шүүсэн байна. Шүүх хурлын үеэр прокурорууд түүнийг Баку дахь Францын элчин сайдын яамнаас үйл ажиллагаа явуулдаг гэх Францын аюулгүй байдлын албаны ажилтнуудтай хамтран ажилласан гэж буруутгажээ.
Прокурорын зүгээс Райан Азербайжаны Турк, Иран, Пакистантай харилцах харилцаа, түүнчлэн Орос, Хятадтай холбоотой компаниудын талаар мэдээлэл цуглуулсан гэж мэдэгдэв.
Райаныг Мамедлиг элсүүлэн Францын тагнуулын агентуудтай уулзах боломж бололцоог бүрдүүлэн, зохион байгуулсан гэж буруутгаж байна. Райаны шүүхэд өгсөн эцсийн мэдүүлэгтээ тагнуул хийсэн гэдгээ үгүйсгэж, ямар ч нууц даалгавар аваагүй гэжээ. Тэрбээр хэлэхдээ, “Миний хийсэн цорын ганц буруу зүйл бол Элчин сайдын яамны зарим ажилтнуудтай холбоо барьж, үүнийгээ эрх баригчдад зохих ёсоор мэдээлээгүй явдал байсан" гэж мэдэгджээ. Мөн "Би тагнуул хийгээгүй. Би тагнуул биш бөгөөд шүүхийн үеэр үүнийг нотлохыг хичээсэн" гэж онцлон тэмдэглэсэн байна.
Райан хоёр улсын хоорондын дипломат хурцадмал байдлын үеэр санамсаргүйгээр буруутгагдсан гэж Франц улс мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд Франц болон Азербайжаны харилцаа муудсан. Үүний гол шалтгаан нь Франц Азербайжаны өрсөлдөгч Арменийг дэмжиж байгаа мэт харагдсан явдал юм. 2024 оны арваннэгдүгээр сард Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев Францыг хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүддээ, тэр дундаа Шинэ Каледонид “гэмт хэрэг” үйлдсэн гэж буруутгасан. Тэнд гарсан үймээний улмаас 14 хүн амиа алдсан юм. Баку хотод болсон “COP29” уур амьсгалын бага хурлын үеэр Алиев, Францы засгийн газар Шинэ Каледони дахь канакичуудын жагсаалын үеэр 13 хүнийг алж, 169 хүнийг шархдуулсан гэж мэдэгдсэн. Үүний хариуд Францын байгаль орчны сайд Агнес Паннье-Рунахер 2024 оны бага хуралд оролцохоос татгалзсан. Харин дараа нь аравдугаар сард Алиев, Копенхаген хотод Макронтой уулзсаны дараа хоёр улсын хоорондын “өмнөх үл ойлголцлууд” шийдэгдсэн гэж хэлжээ.
3,569.17


















































Холбоотой мэдээ