“PC Mall” компани Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд МУИС-ийн нэгдүгээр байрны хичээлийн анги танхимуудад ашиглах зориулалтаар "Cuckoo" брэндийн 50 ширхэг агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэн өглөө.

Энэхүү санаачилга нь сургалтын орчны дотоод агаарын чанарыг сайжруулах, оюутан залуус болон багш ажилтнуудын илүү эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг дэмжих зорилготой юм.

Хүлээлгэн өгч буй "Cuckoo AC-U115M10FWS(S)" загварын агаар цэвэршүүлэгч нь ойролцоогоор 34.1–112.4 м² талбайд ашиглах боломжтой бөгөөд автомат, чимээгүй, турбо гээд хэрэглээндээ тохируулан тааруулах олон төрлийн горимтой. Мөн "PM1.0" мэдрэгчтэй тул агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын өөрчлөлтийг илрүүлэн автоматаар тохируулан ажиллах боломжтой. "H13" түвшний "HEPA" шүүлтүүр болон олон шатлалт шүүлтүүрийн технологи нь дотоод орчны тоосонцор, харшил үүсгэгч болон бичил бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлдэг. Тус төхөөрөмж нь 895 × 410 × 410 мм хэмжээтэй бөгөөд сургалтын орчин, анги танхимд ашиглахад тохиромжтой шийдэл юм.

Бид зөвхөн чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхээс гадна нийгэмд бодит үнэ цэн бүтээхийг зорьдог. Боловсролын байгууллагын орчны чанарыг сайжруулах, оюутан залуусын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг дэмжихэд хувь нэмэр оруулж буйдаа баяртай байна.

"PC Mall" компани цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, технологийн хүртээмжийг дэмжих чиглэлээр олон төсөл, санаачилгыг хэрэгжүүлэн ажиллах зорилготой байна.
3,569.17


















































Холбоотой мэдээ