72 иргэн угаарын хийд хорджээ

72 иргэн угаарын хийд хорджээ

72 иргэн угаарын хийд хорджээ

Нийслэл болон орон нутагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2026.03.03-2026.03.16/ угаарын хийн хордлогод 72 иргэн өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр буюу 27 бүртгэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт долоо, Хан-Уул дүүрэгт ес, Баянзүрх дүүрэгт 18 бүртгэгдсэн. Алслагдсан дүүрэг болох Налайхад 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн аж. Харин Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Баруун бүсээс буюу Увс аймагт нэг иргэн угаарын хийд хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс мэдээлэв.

Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 68 хувь нь 18-аас дээш насныхан, 32 хувь нь 17-оос доош насныхан байгаа аж.

Түүнчлэн, нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.

Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-17 202.9.40.54

Ану изральд удирлхд хужаад ямр хамаа бн ямр хамаа бхгүй ану изрлиыг удирдхд хужаатай уулзаад бхда яаах дэ ану изрлийг удрдахд хужаагаас дэмжлг аьаад бхда яаах дэ хужааманжууд манжлаад ануд хужааманжууд маэжлаад нөлөөлцн шаасн.хужааманжууд ингж гажигтж нөлөөдг бхгүй юуу гяяяхх гяяяхх ануийг хужааманжуудманжлж хужаагаа-с хараат юмшигболгх гэж манжлж.

Avatar

Нэргүй 2026-03-17 202.9.40.54

Ану изральд удирлхд хужаад ямр хамаа бн ямр хамаа бхгүй ану изрлиыг удирдхд хужаатай уулзаад бхда яаах дэ ану изрлийг удрдахд хужаагаас дэмжлг аьаад бхда яаах дэ хужааманжууд манжлаад ануд хужааманжууд маэжлаад нөлөөлцн шаасн.

Avatar

Нэргүй 2026-03-17 202.126.89.218

Нүүрсийг илүү түлэхэд амрхан болгож байхад соёлд сурдаггүй гэр хорооллынхон бэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж