Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Гранд вилла хотхоны хойд талд авто зам дээр /2018.08.16/ ноцтой осол гарчээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдсан 32 настай эрэгтэй Д нас барсан байна. Тодруулбал, ‘Импреза” загварын суудлын автомашин зогсч байсан “Хайландер“ загварын суудлын автомашиныг мөргөжээ.
Ийн “Импреза” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч шатаж нас баржээ. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид хөдөлгүүрийн хэсгийн галыг унтрааж цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Э.Бурам