УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр /2026.03.17/ орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох болно. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонсоно.
Мөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин Хууль зүйн байнгын хороогоор 14:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх гэнэ.
3,569.17






















































Нэргүй 2026-03-17 66.181.177.130
Ацны чинь дээрэлхэлтийн талаар сайд нарын мэдээлэл бэ? Наад сайдуудч инь ямар хамаатайн. Тэр БЯ, ГБНХЯ-ынхаа холбогдох газруудаас авна биз. УИХ хуулиа чангалаад л баталаад хэрэгжүүлэхийг шаардаачээ. Баахан төлөвлөгөө гаргуулан, гаргасан төлөвгөөний биелэлт огт байхгүй хариуцсан эзэнгүй, хариуцлага тооцохгүй болохоор өнөөгийн нийгэм ийм болж байна даа.