Тайванийн Жан Хуа эмнэлэг Монголд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, өргөжүүлж байна | News.MN

Тайванийн Жан Хуа эмнэлэг Монголд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, өргөжүүлж байна

Тайванийн Жан Хуа эмнэлэг Монголд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, өргөжүүлж байна

Тайванийн Жан Хуа эмнэлэг Монголд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, өргөжүүлж байна

Тайваний Жан Хуа христийн шашны эмнэлгийн баг наймдугаар сарын 12-ны өдрөөс 19-ны өдрүүдэд Монгол Улсын Дархан-Уул аймагт тав дахь удаагаа хүрэлцэн ирж, эрүүл мэндийн салбарт туршлага солилцжээ. Тус эмнэлгийн багийн ахлагч Сү Ши Ли эмч хэлсэн үгэндээ Жан Хуа христийн шашны эмнэлгийн өрнүүлж буй олон улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны гол цөм үнэ цэнэ нь бусадтай хуваалцах /share/, гол үзэл санаа нь оюун санаа /spirit/, эрүүл мэнд /health/, нэгдэл холбоо /alliance/, нөөц /recourse/, боловсрол /education/ зэрэг нэгдмэл ойлголтыг хамардаг. Тус эмнэлгийн эмч нар Монголд ирэх бүртээ эдгээр таван үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баримтлан ажилладаг бөгөөд эцсийн зорилго нь тухайн орон нутгийн эмчилгээний чанар, технологийг сайжруулах болон Монгол иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэдэг аж.            

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Доктор Ю.Ариунаа хэлсэн үгэндээ Тайвань Монгол хоёр орон хэдийгээр алс хол зайтай оршдог ч эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орныг туйлын ихээр ойртуулж, нягтруулж байгаа билээ. Жан Хуа христийн шашны эмнэлэг олон жилийн туршид “Чин сэтгэлийн тусламж дэмжлэг” үзүүлж ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалт, орчин үеийн анагаахын ололт амжилт, шинэ эмчилгээний арга технологийг зааж сургадагт гүнээ талархаж байна. Дархан-Уул аймгийн ард иргэд ч Тайваньчуудын халамж анхаарал, халуун сэтгэлийг мартахгүй гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Сү Ши Ли эмчээр удирдуулсан Тайваний Жан Хуа христийн шашны эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд энэ онд цээжний хөндийн эмгэгийн эмчилгээний тасаг, мэдрэлийн тасаг, ортопедын тасгийн эмч мэргэжилтэн, сайн дурын ажилтан зэрэг нийт 15 хүн багтсан бөгөөд тус эмнэлгийн багийнхан Дархан-Уул аймгийн иргэдэд эрүүл аж төрөх тухай сургалт сурталчилгаа хийхээс гадна эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, семинар зохион байгуулж, эмчилгээний туршлагаасаа хуваалцах юм. Үүнээс гадна Жан Хуа христийн шашны эмнэлэг нь жил бүр Монгол орноос эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулдаг төдийгүй эдгээр сургалт, семинарт Монгол Улсаас нийт 30 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаад байна.

Жан Хуа христийн шашны эмнэлэг нь 1895 онд үүсгэн байгуулагдсан ба үүнээс хойш хэдийн 120 гаруй жил үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тус эмнэлэг 2004 оноос эхлэн олон улсын эмнэлгийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 2011 онд олон улсын эмчилгээ үйлчилгээний цар хүрээгээ тэлэн Монголын улсын нэгдсэн эмнэлгүүд, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг болон Гранд мед эмнэлэгтэй урт хугацааны хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн тус эмнэлэг нь эрүүл мэндийн салбар дахь бүх талын хамтын ажиллагааг системтэйгээр хөгжүүлж чадсан тул 2015 онд Тайванийн олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний салбарт гаргасан ололт амжилтаар тэргүүлэгчдэд олгож эхэлсэн “Үлгэр жишээ эмнэлгийн байгууллагын шагнал”-ыг хүртэж байжээ. Мөн 2016, 2018 онуудад тус эмнэлэг нь Тайванийн Гадаад Харилцааны Яамнаас олон улстай хамтран ажиллах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан албан байгууллагуудад олгодог хүндтэй шагналыг хүртжээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-17 182.160.0.96

эмч нар, эруул мэндийн яам нь сэтгуул зуйлд суралцах цагаар эмнэлгууд нь хятадаар занималдах юм болох шив дээ. энэ бол монгол хуний тогсголийн эхлэл биш гэж уу . улс монгол эруул мэндээ гадаад оронд тэр ч буу хэл монгол ундэстнийг хулээн зовшоорохгуй бгаа оронд даатгачихаад хогжил дэвшил энэ тэрийг яриад суух нь эруул биш явдал юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж