Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

Куба улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ Даваа гаригт /2026.03.16/ бүхэлдээ тасалджээ. АНУ 10 сая хүн амтай арлын газрын тосны импортыг хязгаарласнаас хойш анх удаа ийм өргөн хэмжээний тасалдал тохиолдож байна. Улс даяар цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил хийгдэж байгааг төрийн өмчит оператор компани мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд цахилгаан тасрах тоолонд Кубын эрх баригчид АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг буруутгадаг байсан. Гэвч энэ нь ачир дээрээ цахилгаан эрчим хүчний системд хөрөнгө оруулалт дутмаг байгаатай холбоотой гэж шүүмжлэгчид үздэг.

Кубын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл газрын тосноос ихээхэн хамааралтай. АНУ газрын тосны импортыг нь хааснаар Кубын эрчим хүчний хямрал улам дордож, олон салбарт сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр тус улсад нэг литр бензин есөн ам.доллар үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, автомашины банкыг нэг удаадаа дүүргэхэд 300 гаруй ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Энэ нь Кубын ард иргэдийн бүтэн жилийн орлогоос ч их дүн юм.

Мод түлдэг зуух, нарны хавтан зэргээр хувь хувьдаа цахилгаан тасралтад бэлтгэлтэй байх шаардлагатай болсныг иргэд ярьж байна.

Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелын мэдэгдсэнээр сүүлийн гурван сарын хугацаанд арал дээр газрын тос огт нийлүүлээгүй аж. Мөн Кубын албан тушаалтнууд өнгөрсөн Баасан гаригт /2026.03.13/ АНУ-тай хэлэлцээ хийсэн гэдгийг мэдэгдлээ. Эрчим хүчний хямралын хариуд засгийн газар хичээлийн цагийг багасгах, спорт, соёлын томоохон арга хэмжээг хойшлуулах, тээврийн үйлчилгээг бууруулах зэрэг онцгой байдлын арга хэмжээ авахаа зарлаад байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-17 59.153.114.251

ямар сонин юм бэ өдий олон жил коммунизм социализм байгуулчихаад одоо сөнөлөө юу яг манай монголчууд шиг

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.182.188

хуурамч нийгэм ингээд сөнөвөө монголялначуудаа

Avatar

зочин 2026-03-17 66.181.160.107

Коммунисм байгуулах гээл тамаа цайчих юмаа

Avatar

Саддам 2026-03-17 66.181.165.234

байгуулаад явж байгаан, хүчтэй нь хүчгүйгээ гэдэг боллоо. чи заавал ардчилагч бай гэж

Avatar

зочин 2026-03-17 66.181.184.214

АНУ-аар толгойлуулсан барууны түрэмгийлэгчид бусад орны тусгаар тогтнолд энгэж халдаж,хүчээр түрэмгийлж, хавчин гадуурхаж, төрийн эрхийг нь булааж, тонон дээрэдээд, өөрийн хараат колони мэт болгоод байх нь зөв юм уу, Монголчууд бид ийм бурангуй үйлдлийг хөхүүлэн дэмжиж байх юм уу, Монголын ардчилагч гэх бүлэг этгээд үнэн хэрэгтэй яг барууны түрэмгийлэгчид шиг сэтгэнэ тэдний тавиул , Ардчилал хүний эрх гэсэн хоосон үгээр бусдыг хуурна Ийм балмад явдлыг шагшин магтана Дэмжинэ

Avatar

Иргэн 2026-03-17 122.201.25.99

Оросууд өөрт нь талагдахгүй бол бөмбөгдөөд байгаа ш дээ. Ялгаа байна уу.

Avatar

Нэргүй 2026-03-17 138.252.29.35

Дугуй унацгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж