"Номин талст"-ын Хаянаа Азийн наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

"Номин талст"-ын Хаянаа Азийн наадамд оролцоно

"Номин талст"-ын Хаянаа Азийн наадамд оролцоно

Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болох Азийн наадмын гольфийн тэмцээнд ‘Номин талст’ хамтлагийн дуучин А.Хаянхярваа эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тэрбээр наймдугаар сард болсон Сонирхогчийн гольфийн 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэйчүүдийн медалистийн ангилалд тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн, алтан медаль, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.

Сонирхуулахад, ‘Номин талст’ хамтлагийн дуучин А.Хаянхярваа урлагийн тайзаа орхиж, төрийн албан хаагч болсон бөгөөд тэрбээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар ажилладаг билээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж