Азийн олимпоос болж Индонезийн цагдаа 31 хүнийг бууджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Азийн олимпоос болж Индонезийн цагдаа 31 хүнийг бууджээ

Азийн олимпоос болж Индонезийн цагдаа 31 хүнийг бууджээ

XVIII Азийн Олимп Индонези улсын Жакарта хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ныг хүртэл зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн билээ. Тэгвэл Индонези улсын нийслэл Жакарта хотын цагдаагийн байгууллага Азийн наадамтай холбоотойгоор 2018 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын  хооронд  хулгай, хар тамхи зарах зэрэг гэмт хэрэг үйлдсэн 31 гаруй этгээдийг хууль бусаар бууджээ. Жакартагийн цагдаагийн ажилтнуудын энэ үйлдэлд  Амнести олон улсын байгууллага шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, олон улсын спортын арга хэмжээг хүний эрх зөрчин байж зохион байгуулах ёсгүй. Энэ хууль бус цагдаагийн хүчирхийллийг таслан зогсоож бүх хэргийг дахин сайтар шалгах ёстой хэмээн Амнести олон улсын байгууллагын Индонези дэх салбарын гүйцэтгэх захирал Усман Хамид мэдэгдсэн байна.

Мөн бусад хүний эрхийн байгууллагууд дээрх хугацаанд цагдаагийн ажилтнууд 77 гэмт хэрэгтнийг буудсан гэж мэдээлсэн бөгөөд энэ нь 2017 оныхтой харьцуулбал даруй 64 хувиар ихэссэн үзүүлэлт ажээ.

 

18 дах удаагийн Азийн Олимпт нийт 12 мянган тамирчид өрсөлдөх бөгөөд Индонези улс хамгаалалтад 100 мянган цэрэг, цагдааг дайчлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Guardian

Г. Батмандах
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж