Дээрэлхэлтийн хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хязгаарлалт тогтоожээ

Дээрэлхэлтийн хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хязгаарлалт тогтоожээ

Дээрэлхэлтийн хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хязгаарлалт тогтоожээ

Нэмэлт 15:12

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодруулахад "2026 оны гуравдугаар сарын 9-ны өдөр бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлтийн хэрэгт холбогдсон нэр бүхий таван хүүхдийг насанд хүрээгүй хохирогчийн биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн нэг хүүхдэд нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор “Ш…” ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар тухайн компани хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон” гэлээ.


Олон нийтийн сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 9-нд цацагдсан өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож буй бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг хэрэгт төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн нийт найман сурагч холбогдсон болохыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн аж.

Мөн хэрэгт холбогдогч Д.С-г яллагдагчаар татаж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад үндэслэн яллагдагчаар татжээ.

Хууль хяналтын байгууллагын мэдээлж буйгаар өсвөр насныхны дундах үе тэнгийн дээрэлхэлт жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг дурдсан. Тухайлбал, 2026 оны эхний хоёр сарын байдлаар 150 гаруй хүүхэд энэ төрлийн хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртсөн гэх тоо баримт гарчээ. Үүнтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд сурагчдыг дээрэлхэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Сургуулийн захиргаанаас сурагчидтай ил болон далд хэлбэрээр уулзалт зохион байгуулж, хүүхэд бүрийг дээрэлхэлтийн хохирогч болсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 97 дугаар сургууль дээрэлхэлтийг илрүүлэх зорилгоор цахим асуулгыг сурагчдын дунд явуулж эхэлжээ.

Энэхүү цахим асуулга нь хүүхдүүд өөрт тохиолдсон болон бусдад ирж буй дарамт, шахалтын талаар далд хэлбэрээр мэдээлэх боломжийг тус сургуулиас нийт сурагчдад олгож байгаагаараа онцлог юм.

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн аливаа асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хууль, сургуулийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд сургуулийн орчинд гарсан зөрчил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч болон холбогдох талуудад нээлттэй хүргэж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-17 103.229.123.231

SEXSEER TAICHNA BOOB XXI BOOW DOLO9J ALNI SEXSEER ANUSDAAD VANXANI BIEE UNELLEED BOOB XXOOD BOIW DOLOOJ80955877

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.191.135

Нөгөж Өсөхийн өлөн гэдэг шиг эцэг эх+ гэр бүлийн суурь хүмүүжил их нөлөөлнө. Эцэг эхийг нь ч бас албадан сургалтад хамруулах шаардлгатай

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.177.130

Монгол Улс хүүхдийн колонийг эргүүлээд байгуулах хэрэгтэй. Наад муу бөгсөө арчиж чадахгүй байж даварсан новшнуудыг бусдад жишээ болгох үүднээс эрүүгийн хэргээр 5-10 жил хорих хэрэгтэй. Албатай юм шиг шээсэн шээсээ хүн болгож яадахгүй араатан болгож байгаа эцэг эхэд нь бас хариуцлага тооцож ял үүрүүлдэг болбол наад дээрэлхэлт чинь огт байхгүй болно. Бүх зүйлийг хаана ч хатуу гараар хийдэг шүү худлаа ардчилал, хүний эрх ярьж Монголын эсрэг явдаг гаруудаа. Трампын ICE-ийг хар та нар.

Avatar

Нэргүй 2026-03-17 103.212.119.215

Тэр дээрэлхэж байгаа хүүхдүүд өөрсдийгөө орон сууцных гэж түүхэнд үлдээх гээд байгаа. Зах зээлийн нийгэмд бүх асуудал материаллаг шинж чанартай байдаг юм.

Avatar

Нэргүй 2026-03-17 103.168.34.211

Энэ хэргийг жинхэнэ хуулиараа л шийтгэхшшй бол дахиад ийм хэрэг зөндөө гарна

Avatar

Зочин 2026-03-17 202.126.88.103

Солонгос соёлын түрэлтийн үр дүн

Avatar

Нэргүй 2026-03-17 66.181.177.131

ДАВАРСАН ШЭЭСНҮҮДЫГ ХОРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж