Дараах замуудыг түр хаана | News.MN

Дараах замуудыг түр хаана

Дараах замуудыг түр хаана

Дараах замуудыг түр хаана

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Энэ дагуу дулааны шугам татах зорилгоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл,

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн ард талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл,

Сонгино-Хайрхан дүүргийн, “Содон” хорооллын арын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл тус тус хаана.

Мөн бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл,

Сонгино-Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ны 07:00 цаг хүртэл тус тус хаана.

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

irgen 2018-08-17 103.26.195.179

hicheel surguuli ehleh bolood hul hudulguun nemegdeheer l genet uhaan orson yum shig haaj boogood ehleh yumaa, erthen hiij boldoggui l yum bhdaa

Хотын дарга мал юмаа 2018-08-17 66.181.178.122

Хавар зундаа ангайж найрлачихаад одоо ид ажил сургууль бужигнахаар зам хаадаг тэ1 мангарууд

1111111 2018-08-17 203.91.119.163

Циркийн тэр хэсэгт яаж байгаа малнууд вэ? Оройлцоо 1-р сургууль, МОХС, Турк сургууль, Залуу техникчдийн ордон зэрэг сургуулиуд баларчээ... Ай энэ хөдөөний малнуудыг хотыг удирд гэхээр ингэх юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж