Хүн биш хурдан удмын төлөөлөл

Хүн биш хурдан удмын төлөөлөл

Хүн биш хурдан удмын төлөөлөл

Ерөнхийлөгчийн төрсөн дүү гэдгээрээ эрхлэн МАН-аас тойрог авч, Зүүн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон энэ хүн төрийн эрх барих дээд байгууллагад иргэдийн төлөөлөл болсон цагаасаа хойш зөвхөн адуу ярьсан. Адуун сүрэг дундаас хурдан удмын морь ярьсан. Монгол омгийн адууны удмын сан ярихдаа, Зүүн бүсийн адуун сүргийн улаан хамгаалагчаар өөрийгөө өргөмжилж, гал шар үүлдрийн эрх ашгийг УИХ-д төлөөлөн маш сайн ажиллаж байгаа. Ерөнхийдөө адууны цус хамгаалах талаасаа бол онц дүнтэй гишүүн түүнээс өөр үгүй.

Тэрбээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдийн итгэлийг хүлээн гишүүн болоод байгуулсан гавьяа гэвэл Гадаадаас цэвэр цусны адуу импортлохыг хязгаарлах УИХ-ын тогтоол батлуулсан явдал. Тогтоолын дагуу хурдан удмын адууны импортод 10 жилийн хугацаатай хязгаар тогтоон, тоо хэмжээтэй олгох болсноор гадаадаас адуу авч цус сэлбэх нь ар өврийн авлигын хаалга дамнадаг асуудал болж хувирсан. Зүүн бүсийн УИХ дахь төлөөлөл У.Отгонбаяр ийнхүү монгол үүлдэр, омгийн адууны удмын сан хамгаалагч болоод байгаа.

Түүнд монгол адууны цус хайран. Харин монгол хүүхдийн амь нас эрүүл мэнд чухал биш зүгээр л наадгай гэж ойлгогдоод байгаа. Тэрбээр сүүлийн үед хамгийн олон хүүхэд эндэж, гэмтдэг хүйтний буюу өвөл, хаврын морины уралдааныг сэргээх асуудлаар идэвхийлэн ажиллаж байна. Бүр төрийн ордонд албан бус лобби бүлэг, монгол адууны цус хамгаалагчдын фракц байгуулан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах асуудлыг зүтгүүлж эхэлсэн. Энэ хаврын чуулганы үеэр хийж гүйцэтгэх гол ажлынхаа жагсаалтад үүнийг нэрлээд байгаа.

Монгол адуу, хурдан морины уралдааныг Монголын үндэсний өв соёл гэж үзэн, сэргээхийг зорьж буйгаа ярихдаа, “2026 он гарсаар хаврын морин уралдаан үеэр хоёр хүүхэд амь насаа алдсан. Хавар нууцаар морин уралдаан зохион байгуулснаас болж ийм асуудал гарлаа. Хэрэв хаврын морин уралдааныг албан ёсны бөгөөд нээлттэй болгосон тохиолдолд хүүхэд амиа алдахгүй” хэмээн хэнэгчгүй ярьжээ. Гишүүний хэлснээр хаврын морин уралдааныг нээлттэй болгосноор томчуудын тоглоом, зугааны улмаас нас барах хүүхдийн тоо цөөрөх юм байх.

Гэтэл Монголын хаана ч үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндээр наадаж зугаацдаг өв соёл байхгүй. Үхтэл үр харам монголчууд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг зугаа цэнгэлээс дорд үзэж ирсэн түүх байхгүй. Гадаа хасах 20 орчим хэмийн хүйтэн байхад морь унаж уралдсан хүүхэд хацар нүүр нь хайрагдаж хөлдөхөөс эхлээд эрүүл мэндээрээ хохирдог. Тэдний дундаас азгүй нь л амиа алддаг гэж ярих нь холгүй. Харин хурдан морины эзэд тэдгээр хүүхдүүдийг дулаан машинаас харан даган баясаж давхиж байгаа нь өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өв соёл бүр биш. Сүүлийн 10 жилийн хугацаанд 46 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Үүнээс хориглосон хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 22 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан гэдэг эмгэнэлт тоог Хүний эрхийн үндэсний комисс танилцуулсан шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-17 124.158.123.242

Санал аваад л гарч ирсэн байлгүй дээ…

Avatar

Нэргүй 2026-03-17 202.21.115.186

ЛАЛРЫН ПИЗДААГ ӨӨРИЙГ НЬ МОРЬ УНУУЛААД ТЭР ХҮЙТЭНД ДАВХИУЛААД ОНХОЛДУУЛЖ а**х ЮМСАН.

Avatar

Eкатерина 2026-03-17 202.9.46.25

Адуутайгаа цус холилдов доо!!!

Avatar

ЗОЧИН 2026-03-17 66.181.184.107

n**** bolij vz

Avatar

зочин 2026-03-17 124.158.104.166

гишүүний суудал удам дамжих ёсгүй , улс эх орны хөгжил ярьдаггүй энэ мэтийн хогнуудыг зайлуулах хэрэгтэй

Avatar

МОНГОЛ 2026-03-17 103.168.34.131

ЗӨВХӨН ХҮНЭЭ Л ХАЙРЛАХТУН!!!

Avatar

Нэргүй 2026-03-17 202.126.92.75

ene hun bish boljee vaccume sain uilchilj bna

Avatar

Нэргүй 2026-03-17 103.71.100.31

Адууны цус ярьсан мулгуу эр. Бусад улсад ийм адууны цус холилдож болохгүй гэсэн юм байдаг болов уу?

Avatar

иргэн 2026-03-17 66.181.171.252

За нэг ч гэсэн зөв л юм ярьж байгаа юм биш үү, Монгол адууны цус бас чухал шүү. Хүн, адуу хоёрын цус ариун байг ээ, Түүний төлөө дуугарч байгаа гишүүнд харин ч талархаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах зөв. Гэхдээ сайн дурын гэж ойлгож байна, эцэг эх хүүхдээ морь унуулахгүй ээ л гэвэл тэгээд тулгаж байгаад унуулах уяач байхгүй байлгүй дээ. Бас гэр бүлдээ орлого оруулдаг гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2026-03-17 59.153.114.122

Цус нь ойртоод дэбиль болцгоох гоё!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж