Apple компани тэрбумтнуудад зориулсан IPhone Хs загварын утсаа шинэчилж гаргахаар урьдчилсан захиалга хэдийн авч эхэлжээ. Энэ удаад IPhone Хs утасны ар хэсэг нь 18 каратын алтан кэйс бүхий гадаргуутай хийгдэх аж.
Алтан гадаргуутай IPhone Х утасны тэрбумтнуудад зориулсан тусгай загварыг Лондоны тансаг зэрэглэлийн эд зүйлс хийдэг Goldgenie компани хариуцан ажиллаж байгаа юм. Гэхдээ утасны доторх ажиллагаа, функц нь IPhone Х загварын утастай адилхан ба зөвхөн гадаргуу нь л өөрчлөгдсөн загвар юм. Алтан гадаргуутай IPhone Xs утсыг 127,000 ам.доллароор /311.000.000 сая төгрөг/ худалдаалах аж.
Эх сурвалж: cnet.com
Т. Мядаг