
Сонгуулийн компанийн үеэр ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл явуулахгүй байхыг Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева улс төрийн намуудад санууллаа. Киргизийн парламентын сонгууль аравдугаар сарын 10-нд явагдана.
Энэ жилийн зургадугаар сарын шинэ Үндсэн хуулиар явуулсан бүх нийтийн санал асуулгын дагуу Киргизид парламентын засаглал тогтож байна. Шинэ үндсэн хуулиар дараагийн тав дахь удаагийн сонгуулийн депутатуудад ерөнхийлөгчийн эрх мэдлийн ихээхэн хэсэг очих юм.
Сонгуульд ялах магадлал түр Засгийн газрын удирдагч нар асан Омурбек Текебаев, Алмазбек Атанбаев нарын намууд мөн ерөнхий сайд Феликс Куловын толгойлсон "Ар-Намыс" намд өндөр байна гэж шинжээчид дүгнэв.
Сонгуулийн үеэр хүчний байгууллагынхан өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллахаас гадна тэдний ажилд олон нийтийн сайн дурын журам сахиулагчид туслах юм.