NaVi 518 өдрийн дараа дахин цом хүртэж, makazze шилдэг болов

NaVi 518 өдрийн дараа дахин цом хүртэж, makazze шилдэг болов

NaVi 518 өдрийн дараа дахин цом хүртэж, makazze шилдэг болов

Цахим спортын "CS2" төрлийн "EPL" 23 дахь улирлын аваргаар Украины "NaVi" баг шалгарав. Тэд гранд финалын тоглолтын "Aurora"-г 3-1 гэсэн харьцаатай хожжээ. Тэмцээний шилдгээр косово тоглогч Дрин Шакири буюу "makazze" тодорсон. Тус багийн академиас үндсэн баг руу дэвшсэн цагаасаа магтаал, шүүмжлэлийг тэнцүүхэн хүртэж байсан түүнийг "MVP" авсанд багийнхан нь баярлав.

"NaVi" финалд хүрэх аяллаа "The MongolZ"-ийг хожин эхлүүлж, улмаар "FUT"-г гал гарсан цувралын эцэст буулган авч, эцэст нь "Aurora"-г илүүрхлээ.

Дээрх тоглолтуудад "makazze" 1.38 рейтингтэй тоглож, бүх LAN тоглолтдоо 1.00-ээс дээш рейтингтэй байсан аж.

Тэмцээний шилдэг болсон "makazze" ярихдаа "Үнэндээ гайхалтай мэдрэмж төрж байна. Цаашдаа олныг хүртэнэ гэж найдаж байна. Өнгөрсөн тэмцээнүүдэд бид өөрсдийгөө бүрэн дүүрэн харуулж чадаагүй. Харин хагас шигшээд шалгарах үед энэ тэмцээнд түрүүлэх ёстой гэдгээ ойлгосон. Бид итгэлтэй байсан. Өөрсдийнхөө тоглож, хожлоо. Баяртай байна. Плей-оффд илүү итгэлтэй тоглолоо. Иймэрхүү тэмцээн манай багийн өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй байсан юм. Энэ боломж нь байлаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж