Хоёр солонгосын хилийн зааг дахь төмөр хашааг буулгана

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Хоёр солонгосын хилийн зааг дахь төмөр хашааг буулгана

Хоёр солонгосын хилийн зааг дахь төмөр хашааг буулгана

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас Хойд Солонгостой залгадаг хилээр татсан өргөстэй төмөр хашааг буулгах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдэгджээ. Хоёр орны хил дагуу татсан нийт 300 километр үргэлжлэх төмөр хашааг  Хойд Солонгосын эргийн хамгаалалтад саад учруулалгүйгээр авна гэжээ. Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн 2.0 санаачилга нь хоёр орны хамтын ажиллагааг дэмжих үүднээс  хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг хэмээн албаныхан хэлж байгаа юм.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Өмнөд Солонгосын цэргийн хүчин энэ ондоо багтаан хашааны 57 хувийг буулгах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Цэргүүд ажлаа хийх үеэр хилийн ойролцоо амьдардаг оршин суугчдад хүндрэл учруулахгүйгээр ажиллах бөгөөд хилийн ойролцоо аялал жуулчлалын элдэв хөтөлбөр зохион байгуулахгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: Koreatimes 

Т. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж