Орос, Украины дайны нүдэнд үл үзэгдэх тулааны талбар бол санхүүгийн фронтын шугам. Украинчуудын хувьд эдийн засгаа хөл дээр нь дөнгөн данган ч болов тогтоох гэж дөрвөн жил тэмцэж байна.
"Бид Европын холбооны байдаг л нэг ядуу хөрш байхыг хүсэхгүй байна. Бид Европт юу дутагдаж байна, түүнийг нийлүүлмээр байна. Украины амссан, туулсан бүхэн тивийн бусад улс оронд өөрсдийгөө хамгаалахад тус болж чадна" гэж Украины Сангийн сайд Сергей Марченко хэлжээ.
Европын холбоонд элсэх нь Украины хувьд нэн тэргүүний зорилт учраас тус холбооноос үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт ихээхэн талархалтай ханддаг. Энэ дэмжлэг нь хоёр талыг улам ойртуулахын зэрэгцээ Украинд Оросоос давуу байдлыг олгодог.
Тухайлбал, Европын холбооноос хамгийн сүүлд олгосон 90 тэрбум еврогийн зээл Украины ирэх хоёр жилийн төсвийн алдагдлыг нөхөхөд туслах болно. Европын парламентын баталсан уг зээлийн эхний төлбөрийг дөрөвдүгээр сард хийж магадгүй аж. Энэ дэмжлэг үгүй бол Украин оршин тогтнож чадахгүй гэдгийг Марченко хэлжээ.
Тэрбээр "Манай арми эдийн засгаас бүрэн хамааралтай. Бид дотооддоо дайчлан гаргаж буй бүх нөөц бололцоогоо улс орноо хамгаалахад чиглүүлдэг. Бидэнд тусалдаг улс орнуудад талархах нь зүй. Гэхдээ юу юунаас илүүтэй Украины татвар төлөгчид армидаа хамгийн сайн туслалцаа үзүүлж байгаа нь гарцаагүй" гэжээ.
Украин дайн эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацааны дараа буюу 2024 оны арванхоёрдугаар сард л сая анх удаа хувь хүний орлогын албан татвар, жижиг бизнес, санхүүгийн байгууллагуудын татварыг нэмэгдүүлсэн. Үүн дээр тулгуурлаад дотоодын эх үүсвэрээс энэ жил засгийн газрын санд 67.5 тэрбум ам.доллар төвлөрнө гэж таамаглаж байна. Хэрвээ энэ тоо үнэхээр бодит болвол өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт болно.
Украины засгийн газар 2026 оны төсвөө ойролцоогоор 112 тэрбум ам.доллар гэж баталжээ. Үүний 60 орчим хувь нь армид зориулагдана. Гэлээ гээд армийн төсөвт 45 орчим тэрбум ам.доллар дутах аж.
Эл зөрүүг арилгахын тулд засгийн газар энэ сардаа багтаан шинэ татварын нэмэгдлийг батлуулахаар оролдож байна.
Олон улсын валютын сангийн саяхан баталсан 8.1 тэрбум ам.долларын зээлийн нөхцлийн хүрээнд Украинд үйл ажиллагаа явуулдаг дижитал платформууд илүү их татвар төлөх шаардлагатай болох бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын зарим чөлөөлөлтийг багасгах юм. Украин энэ зээлийн эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.долларыг гуравдугаар сарын эхээр хүлээн авчээ.
Олон улсын валютын сангийн Украины төлөөлөгчийн газрын дарга Гэвин Грей "Украины зарлага өндөр хэвээр байх тул боломжийнхоо хүрээнд зарлагаа тааруулах шаардлагатай. Гадны санхүүгийн дэмжлэгийн хажуугаар Украины засгийн газар татвараас бултах, зайлсхийх гэсэн оролдлоготой тэмцэж, дотоодоос орж ирэх төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай" гэжээ.
Олон улсын валютын сангийн дэмжлэг нь Европын холбооны санхүүжилтыг авах боломжийг нээх юм. АНУ-ын санхүүгийн дэмжлэг зогсонги байдалд ороод буй үед үүнээс чухал зүйл гэж үгүй. Украин дөрөвдүгээр сарын сүүл гэхэд бүр санхүүжилтгүй ч болж магадгүй байна.
Учир нь улсад нь газрын тосны хориг тавьсан гэх шалтгаанаар Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны зээлийг хойшлуулаад буй. Оросын газрын тосыг Унгарт нийлүүлдэг хоолойн засвар удаан байгаа нь Москвагийн дайралттай холбоотой гэж Киев тайлбарлажээ.
Зарим шүүмжлэгчийн үзэж буйгаар дотоод нөөц бололцоогоо шавхах Украины шинэ стратеги буруу. Дайнд нэрвэгдсэн улсын эдийн засгийг ийм байдлаар торгоох нь буруу гэж тэд үзэж байна. Үргэлжлүүлэн дайтахын хажуугаар татварыг нэмэгдүүлбэл Украин дефолт, эдийн засгийн уналт руу шилжих эрсдэлтэй.
ОХУ ч ялгаагүй эдийн засгийн сорилттой тулгарсан. Гэвч Оросын эдийн засаг Украиныг бодвол хамаагүй том.
Тус улс цэрэг армидаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5.1 хувийг зарцуулж байна. Гэтэл Украин дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 27 хувийг цэрэг армидаа зарцуулдаг.
Украины засгийн газар дөрвөн жил үргэлжилсэн дайнаас болж тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л зардлаа гадны тусламжаар л нөхөхдөө хүрсэн. Үүнд, ирэх намраас эхлэн орон даяар сургуулийн үдийн хоол хөтөлбөрийг өргөжүүлэх, багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх зэрэг төлөвлөгөө багтаж байна.
Украины инфляци дайны хугацаанд оргил үедээ 26.6 хувьд хүрчээ. Одоо 7.4 хувь болж буурсан ч гэлээ асуудал бүрэн арилаагүй. Улс орон даяар бизнес эрхлэгчид, хэрэглэгчид санхүүгийн дарамт мэдэрсээр байна. Тиймдээ ч энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 2.0 хувь гэж анх таамагласан байснаа сүүлд нь 1.8 болгон бууруулжээ.
Эцэст нь дурдахад, дайны үеийн эдийн засгийн бэрхшээлүүд нь ирээдүйд илүү сайн эдийн засгийг цогцлоох өөрчлөлтүүдийн эхлэл гэдгийг Марченко хэлжээ.
3,569.17
















































Нэргүй 2026-03-17 59.153.114.215
Дайн 5 жил үргэлжилж байгаа Украйны инфляци яг Монголоос 0.4% бага байна
зочин 2026-03-17 66.181.160.107
Оросууд Украйныг зүгээр орхивол Украйны тариачид дэлхийг хүнсээр ханганаа..Оросын тариачид ширхэг будаач зарж чадахгүй болноо Путин ч үнийг сайн мэдэж байгаа болхоор дайныг дуусгах сонирхолгүй байгаа
Нэргүй 2026-03-17 202.126.89.218
Украин алиалагч Ерөнхийлөгчтэй, ОХУ мундаг тагнуулч Ерөнхийлөгчтэй. Зеленский Ерөнхийлөгч болохоосоо өмнө бэлэг эрхтэнээрээ төгөлдөр хуур тоглож байгаа бичлэг нь YouTube-д байгаа.
Нэргүй 2026-03-17 138.252.29.35
Орос алингаа алдаж байнаа
Нэргүй 2026-03-17 103.212.117.202
Одоо цагийн байдалд оросын талд эргэсэн. Оросын нефть хамгмйн өндөр үнээр зарагдаж бна. Ираны баыдал үргэлжлээд л баых пм бол оросод улам ашигтай болно.
Нэргүй 2026-03-17 172.56.3.102
Орос бурхантай монгол чөтгөр ажээ, чи !
Zochin 2026-03-17 192.82.64.133
Mungunii ursgal tasrahad Ukraine-d enh taivan ireh bh daa. Sanhuujilt tsutgaad l bval Zelenskiy bolon baruunii naimaachid n gusah geed, dainiig hezee ch enh taivan baidlaar shiidehgui.
yb gadni CJNOC XUUX, dyyriamlyydaasr¥ ? 2026-03-17 59.153.113.168
– ###;