Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Их Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 8-р сарын 6-с 2018 оны 11-р сарын 6 хүртэл явагдах бөгөөд өргөдлийг www.chevening.org/apply цахим хуудсанд хандан бөглөнө үү.

Чевнинг нь ирээдүйн манлайлагч болох чадвартай , академик мэдлэг өндөртэй хүмүүст олгодог тэтгэлэг юм. Тус тэтгэлэг нь Их Британид хүссэн сургуульдаа нэг жилийн магистрийн зэрэгт суралцах төлбөрийг бүрэн хариуцах ба суралцах хугацаандаа академик мэдлэг, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, олон орны соёлтой танилцах  гэх мэт олон боломжуудыг олгодог.

Сүүлийн 35 жилийн хугацаанд нийт 50,000 чадварлаг мэргэжилтнүүд Чевнингийн хөтөлбөрт хамрагдсан байна. 2019/2020 оны хичээлийн жилд нийт 1500 тэтгэлгийг олон улсын оюутнуудад өгөх бөгөөд энэ нь Их Британи улс ирээдүйн манлайлагч нарыг бэлтгэхэд оруулж буй хувь нэмэр юм.

Их Британи улсаас Монгол Улсад сууж буй Элчин сайд Филип Малон хэлэхдээ:

‘Бид тэмүүлэлтэй, зорилготой, алсын хараатай удирдагчидыг хайж байна. Чевнингийн тэтгэлэг авдаг хүмүүс нэг төрлийн ижил хүмүүс байдаггүй. Харин тэтгэлэгт хамрагдсан хүмүүсийн хооронд байдаг нийтлэг чанар нь бол тэд зориг гарган тэтгэлэгт өргөдлөө өгсөн.  Та Чевнинг тэтгэлэгт шалгаран дэлхийд боловсролийн салбараараа тэргүүлэх Их Британи улсад суралцсанаар таны ирээдүйн карьерт олон боломжийг нээн өгнө. Мөн та олон улсын Чевнингийн төгсөгч нарын нэг болж мэргэжлийн болоод найз нөхдийн хүрээгээ улам тэлэх юм. Тус тэтгэлэгт хандах нь олон талын давуу талтай тул та бүхэн 2018 оны 11-р сарын 6-аас өмнө өргөдлөө явуулаарай’ гэжээ.

Тус тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.chevening.org хаягаар орон аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж